Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар
12 дахь өдөр
Христ мэндэлсэн баяр бүрээр Иммануел, Бурхан бидэнтэй хамт гэдэг дууг бид дуулдаг билээ. Элч Иохан сайн мэдээний номдоо энэ санааг тодорхой бөгөөд гайхалтайгаар тайлбарласан байдаг.
“Бурхан бидэнтэй хамт.”
Үг нь махбод болж, эмх замбараагүй болсон Өөрийн бүтээлтэйгээ нэгдэн бидний дунд амьдрав. Тэр бүрэн Бурхан, бүрэн хүн бөгөөд хүн төрөлхтний шаналал дунд бүрэн оршин байсан.
“Эхэнд…”
Хэдийгээр элч Иохан номоо эхлэхдээ Эхлэл номд бичигдсэнтэй адил бүтээлийн талаар дурдсан ч, гэмд унах агшинд Евад Бурханы өгсөн амлалтын биелэлтийг тэр даруй дүрслэн бичжээ. Дайсныг хөл дороо гишгэх Нэгэн ирэв. Бурханы алдар хийгээд нигүүлслийг шивнэн хэлсэн нь одоо алхаж, амьсгалж, авралын амьд гэрчлэл болжээ. Дийлшгүй, дийлж чадахааргүй гэрэл итгэсэн хүн бүхнийг одоо угтах болов. Бид бол Бурханы хүүхдүүд, Христтэй хамт өвийг залгамжлагч, бүрэн чөлөөлөгсөд билээ.
Гэхдээ энэ нь бүх зүйл маань шийдэгдсэн гэсэн үг биш билээ. Итгэмэгцээ бид төгс болохгүй, харин Есүс бидний төлөө ялсан учраас хүртэх ёсгүй нигүүлслээрээ биднийг бүрхдэг. Гэмшин нэгдсэнээрээ бид гэм буруугүйд тооцогддог. Чөлөөт сонголтынхоо улмаас өдөр бүр гэмд унах боломж бидэнд байдаг хэвээр ч, Есүст итгэн үнэний гэрлээр алхах оролдлогыг дахин сонгох үед бид байгаа газартаа, тухайн цагтаа Христээр дамжуулан Бурханы өгдөг нигүүлслийг хүртэх боломжоор хангагдана.
Хамгийн сүүлд тохиолдсон "муу өдөр"-ийнхөө талаар та бодоод үз дээ. Бодолдоо тэр өдрийн гол үйл явдалд Есүс тантай хамт байсныг та эргэн сана даа. Алдаа, айдсаа хүлээн зөвшөөрөхийн оронд худлаа ярих тэр мөчид үнэний гэрлийг сонгох замаар Аавынхаа хүслийг дуулгавартай дагах найрсаг сануулгыг Есүс бидэнд өгдөг. Мэдээллийн хэрэгслээрээ хэрүүл шуугиан сонсохын оронд чимээгүй орчинд Бурхантай ярих цаг гаргахыг Есүс бидэнд уриалж буйг ойлгох болно. Өвчин зовлонгийн үед биднийг тайвшруулахаар мөн эмтэрсэн зүрхийг маань эдгээхээр эмчийн албан тасалгаа болон эмнэлгийн хонгилоор Түүний бидэнтэй хамт алхахыг бид баттайгаар олж мэдэх болно.
Есүсийн оршихуйн алдар таны эргэн тойронд байгааг та олж харж байна уу? Нигүүлсэл ба үнэний дүүргэлтийг харж байна уу? Тэр эхэнд тэнд байсан. Коллосай 1-р бүлэгт Түүгээр бүх зүйл бүтээгдсэн бөгөөд бүх юмс Түүгээр оршин тогтнодог гэжээ. Үг нь бүх хүч, тиймээс ч энэхүү эмх замбараагүй амьдралд бүрэн дүүрнээр оршин байдаг. Тэр бидэнтэй харилцаа холбоотой байхаар мөн энэ дэлхий дээр ямар байгааг шалгахаар ирсэн билээ. Тэр бүтээлийн эхэнд ямар байсныг мөн одоо уналтад орсон байгааг ч мэдэж байгаа. Өвчин зовлон дунд биднийг тайвшруулахаар ирээд зогсохгүй гэм нүглийг, мөн шалтгааныг нь ялахаар ирсэн юм. Есүсийн нигүүлсэл болон үнэнийг сонгох үед бидний өвчин зовлонг тайвшруулах арга замыг Тэр бэлдэж өгдөг.
Хэрэгжүүлэх зүйлс: Бүхэл өдрийн турш залбиран амьдралд маань Өөрийн үгийг мөн оршихуйгаа сануулж өгөөч хэмээн Бурханаас гуйгаарай. Бурхантай нэгдэхэд саад болж байгаа аливаа шаналал, гутарлаа Түүний хөлд бүрэн авчирч тавиарай. Таны байгаа газарт Өөрийнхөө замаар хөтлөн дагуулахаар тантай уулзах Тэр бол итгэмжит Нэгэн билээ!
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
More