Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

19-с 10 дахь өдөр

10 дахь өдөр

Лук номд Есүсийн эх Мариагийн бахдан гайхахаар олон зүйлсийг бичсэн байдаг. Тэнгэр элч Габриел онгон байсан түүн дээр ирж "Хамгийн Дээд Нэгэний Хүүг" хэвлийдээ тээх болно гэсэн мэдээг дуулгахад тэрээр алмайрахын зэрэгцээ айж мэгдсэн хариу үйлдэл үзүүлдэг. Харин Габриелд өгсөн түүний эцсийн хариулт нь Лук 1:38 -д "Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай" хэмээн даруугаар өгүүлсэн байна.

Зохиолч Тим Келлерийн "Нууцлагдсан Христ мэндэлсэн баяр" хэмээх номд Мариагийн үгийн чухал ач холбогдлын талаар ийнхүү тайлбарлажээ:

Библийн эртний орчуулгад Мариа хэлэхдээ "Хэлсэн үгийн тань дагуу надад биелэх болтугай" хэмээжээ (Лук 1:38,). Эдгээр нь түүний хүүгийн хэлсэн "Гэвч миний хүслээр биш, харин Таны хүслээр болог" (Матай 26:39) гэсэнтэй тун ойролцоо байв. Есүс түүнд юу хийж өгөх гэж буйг нь мэдэхээсээ өмнө Мариа энэхүү буултыг хийсэн юм. Бид Мариагийн түүнд зориулсан золиос бүрийг мэддэг. Есүс түүний төлөө хязгааргүй их золиос гаргасан. Мариа дэлхийд дорд орно гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол Бурханы Хүү тэнгэрээс газар дэлхийд ямар холоос бууж ирсэн тухай та бодож үзээрэй. Тийм хатуу ичгүүр ба нэр алдрын соёлын дунд Мариа өөрийн амьдралаа эрсдэлд оруулан Бурханы хүслийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэж байсан. Гэтэл Есүс Бурханы хүслийг хүлээн зөвшөөрснөөр бүх зүйлээ зориулахаа тэр мэдэж байсан... Гэвч түүний дуулгавартай байдлын үр дүнд хязгааргүй, төгсгөлгүй аврал бид бүхний төлөө алдрын баялаг болж ирсэн билээ.

Мариа хүүхдээ алдаж байгаа төсөөлөхийн аргагүй шаналлыг биеэрээ амсах болно.Тэр Түүний үхлийг нүдээрээ харж, дараа нь булш нь хоосон байхыг олж мэдсэн ба Түүний дахин амилсан биеийг хардаг! Тэр зовлон шаналал, хагацлыг туулдаг хэдий ч хэмжээлшгүй баяр хөөрийг бас мэдэрдэг. Мариагийн тухай түүхийн эхлэлээс зовлон шаналлаасаа эсвэл нөхцөл байдлаасаа үүдэн дуулгаваргүй байхыг өөртөө зөвшөөрөөгүй. Мариа Есүсийн адил Эцэгийнхээ хүсэлд өөрийгөө бүрэн зориулсан. Учир нь Мариа өөрийнхийг бус харин бүхнээс дээд Түүний хүслийг эрэлхийлсэн явдал юм.

Хэрэгжүүлэх зүйлс: Таны амьдралд Бурханыг дуулгавартай дагахад саад болохыг хүлээн зөвшөөрч буй ямар нэгэн нөхцөл байдал байна уу? Таны амьдралын төлөөх Бурханы хүслээр залуурдах зуураа "өөрийгөө үхүүлэхэд"- тусалж өгнө үү хэмээн Бурханд гуйн залбираарай. Таны өнөөдрийн амьдрал ямар ч хэцүү нөхцөлтэй байсан ч, Есүсийн үгийн дагуу "гэвч минийхийг бус, харин Таны хүсэл амьдралд минь биелэг" (Maтай 26:39) хэмээн залбираарай.

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг боловсруулсан Шинэ Амьдрал чуулганд бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос руу нэвтрэн авах боломжтой. https://newlifechurch.tv