Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

8 дахь өдөр
Өвдөж шаналахаараа хүмүүс хачин жигтэй үйлдэл хийж болох юм. Махбодын эсвэл сэтгэл санааны гэмтэл авсан тэрхэн агшинд ихэнхдээ ойр дотны хүмүүс маань биднийг энэрэн ойлгох нь бий. Харин хэсэг хугацааны дараа энэрэх нь багасаж, таамаглах хандлагатай болдог. Ийм нөхцөл байдлыг үүсгэх ямар нэгэн зүйл бид хийсэн билүү? Энэ нь шийтгэл үү? Биднийг Эзэн анзаарахгүй байна уу?
Елизабет, Захариа хоёр үр хүүхэд төрүүлэлгүй олон жилийг туулсан байв. Бусад хосуудын адил тэд үр хүүхдийг хүсэмжлээд зогсохгүй, хүүсэр байсан нь олон жилийн турш тэдний зүрх сэтгэлийг эмзэглүүлдэг байжээ. Хүссэнээрээ үр хүүхэдтэй болох боломжгүй гэдгээ тэд анх ойлгосон цагаасаа хойш ийнхүү удаан шаналсан байна.
Жил, улирал бус харин хэдэн арван жил солигдох явцад чигч, үнэнч шударгаар зовлонгоо бид хэрхэн даван туулах вэ?
Элизабет, Захириа хоёр хүүхэдтэй болох найдвараа алдалгүй, тахилчийн гэр бүл хэмээх үүрэг хариуцлагадаа (өдөр ирэх тусам биелэгдэхгүйг ойлгох нь зовлонтой байсан ч) итгэмжтэй хэвээр байсан. Ийм завхарсан ертөнцөд урам хугаралт, итгэл найдвар хоёр зэрэгцэн оршдог болохыг тэд бидэнд харуулж өгч байна. Бид өвчин зовлонгоо ойлгохгүй ч, амьдралынхаа турш бид Бурханд итгэж найдах болно. Учир нь Тэр бол Эзэн юм.
Нэг өдөр ирээдүйн төлөөх тэдний гуйлт залбирал өнөөгийн бодит биеллийг олов. Бурхан хүүхэдтэй болох гуйлт залбирлыг нь сонссон хэмээн тэнгэрэлч Зехариад хэллээ. Хүний хувьд боломжгүй санагдсан зүйл нь Бурханы хүчээр гэнэт бодитой болж биелжээ. Ертөнц таныг найдаж буй зүйлээ орхих олон шалтаг шалтгаанаар мохоох үед аймшигт шаналлаас үүдэн хашхирахыг нь Бурхан сонсон агуу өршөөлөө үзүүлж байсан энэхүү түүхийг та эргэн санаарай. Боолчлолын үед Израильчуудыг, Саулаас зугтах үеийн Давидыг, Елизабетын зүрх сэтгэлийн шаналлыг сонссон тэр л Бурхан таны уруулаас гарч буй үг нэг бүрийг сонсож байгаа.
Энэ долоо хоногийн турш бид зовлон шаналлаа мэдэрч байгаа. Харин одоогийн маань өвчин шаналал биднийг Эзэнтэйгээ холбогдох, итгэлээ (их, бага аль нь ч байсан) илэрхийлэх боломжоор хангаж байгаа учраас харуусалд бүү умбаарай. Бурхан бол Өөрийн хэлсэндээ үнэнч бөгөөд энэ зовлонгоор дамжуулан бидэнд баяр хөөрийг өгдөг билээ. Зугтахаас өөр аргагүй тав тухгүй нөхцөл байдалтай байна гэж харахын оронд Бурханыг бүх зүрхээрээ эрж хайвал Тэрээр танд тав тухыг өгнө.
Хэрэгжүүлэх зүйлс: Амьдрал болон эргэн тойронд тань ямар нэгэн зовлон шаналал яг одоо танд мэдрэгдэж байна уу? Залбирах болон Бурханы оршихуй дотор тав тухыг эрж хайхаа бүү зогсоогоорой. Өнөөдөр та дахин залбираад өөрийн зовлон шаналлаа Бурханд өргөж, Түүнд зориулсан итгэлээ дахин тунхаглаарай.
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Бурханы дуу хоолойг сонсох нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

ГЭРЛЭЛТ

Миний бизнес Бурханых
