Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

19-с 4 дахь өдөр

4 дэх өдөр

Петр заримдаа муу нэр зүүдэг Библийн нэг дүр билээ. Есүсийг загалмай руу явж байх зуур Түүний талаар мэддэг хийгээд Түүнтэй холбоотой болохоо тэр үгүйсгэв. Хожмын амьдралд нь энэ харилцаа түүнийг хэрхэн зовоосныг бид зөвхөн төсөөлж л чадна. Гэхдээ Есүсийг үгүйсгэхийнхээ өмнө Петр Есүстэй онцгой харилцаатай байсан юм.

Петр Есүсийн арван хоёр элч нарын нэг байгаад зогсохгүй, тэрээр Есүсийн үнэнч дагалдагч байв. Есүсийн олон гайхамшиг үзүүлэхийг нүдээрээ хараад үйлчлэлийнх нь турш Түүнтэй хамт байлаа. Матай 16-р бүлэгт Есүс Өөрийг нь хэн гэдэгт итгэдгийг мэдэхээр дагалдагч нараасаа миний тухай хэн гэж хүмүүс ярьж байна гэж асуудаг. Тэгтэл тэд түүнд “…зарим нь Иохан Баптист, Елиа, Иеремиа, зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг хэмээн хариулав.” Гэтэл Есүс тэдний хувьд хэн гэдэгт итгэж буйг нь мэдэхийг хүсэхэд Петрийн итгэл тэр мөчид үнэхээр гэрэлтсэн билээ. Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.”

“Есүс түүнд хариуд нь 'Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм. Би мөн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэв.’”

‭‭Maтай‬ ‭16‬:‭17‬-‭19‬ ‭

Есүсийн хэлсэн үг утга учиртай байв. Тэр үүнийг яг хийсэн бөгөөд Петр Чуулганыг байгуулах ажилдаа оржээ. Петр гайхамшгуудыг үйлдэж, Пентекостийн баярын үеэр чухал үүргийг гүйцэтгэсэн байна. Бидний өнөөдрийн мэдэх Христ итгэлийн түүхэнд чухал нөлөөг үзүүллээ. Гэвч Есүсийг тэнгэрт одсоны дараа Петрийн амьдрал амар байсан гэсэн үг биш билээ. Хожим нь өөрийгөө Христийн адилаар үхэх нь зохисгүй хэмээн үзэж, Нерогийн гарт Петр доош харан загалмайд цовдлуулжээ. Тэр үнэнээр амьдарч, Христийн төлөө амиа зориулсан юм.

Петр зан харилцааны доголдолтой байсан нь тодорхой ч, түүний итгэл нь цаг хугацааны явцад зоригжиж, хүчирхэгжсэн билээ. Тэр өнгөрсөн бүтэлгүйтэлдээ дулдуйдан ирээдүйгээ айдсаар хучаагүй. Түүний итгэлгүй, сул дорой байдал болон бусдаас айх айдсаас нь хавьгүй илүүгээр Есүсийн дуудлага юу болохыг мэдэж байсан тул урагшаа шаргуу тэмүүлжээ. Түүний итгэл үхэл хүртлээ итгэмжтэй хэвээр байж, Хаанчлалын төлөө хэчнээн их үр нөлөө үзүүлээ вэ!

Хэрэгжүүлэх зүйлс: Ирээдүйдээ ялагдал авчрах шалтгаан болсон ямар алдаа танд байсан бэ? Маргааш юу болохыг бид мэдэхгүй, харин энэ амьдралын туршид биднийг хэзээ ч ганцаар нь алхуулахгүй гэж Есүсийн хэлсэн үгийг бид мэддэг билээ. Та өнөөдөр ирээдүйнхээ төлөө залбираад Христийн хайраас биднийг юу ч салгаж чадахгүй гэдэг үнэнд итгээрэй.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг боловсруулсан Шинэ Амьдрал чуулганд бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос руу нэвтрэн авах боломжтой. https://newlifechurch.tv