Матай 26:69-75

Матай 26:69-75 АБ2013

Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирээд, —Чи ч бас Галилын Есүстэй байсан шүү дээ гэхэд тэр харин бүгдийн өмнө үгүйсгээд —Юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэв. Петрийг хашааны хаалгаар гарахад өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байгсдад —Энэ, Назарын Есүстэй байсан гэж хэлэв. Тэр дахин үүнийг өчиглөн үгүйсгэж —Би энэ хүнийг танихгүй гэв. Тэгтэл удалгүй, тэнд байгсад ирээд —Чи гарцаагүй тэдний нэг мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв. Петр хараал тавин тангараглаж —Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр мөчид тахиа донгодов. Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагш гарч, гашуунаар уйлав.

Матай 26:69-75 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв