МАТАЙ 26:69-75

МАТАЙ 26:69-75 Ариун Библи, 2004 (АБ2004)

Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирж, —Чи ч бас Галилын Есүстэй хамт байсан шүү дээ гэхэд харин тэр бүгдийн өмнө үүнийг үгүйсгээд, —Чиний юу ярьж байгааг би ойлгохгүй байна гэв. Петрийг хашааны хаалга хавьд ирэхэд өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст —Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан гэж хэлэв. Тэр дахин үүнийг үгүйсгэж, —Би энэ хүнийг танихгүй хэмээн ам өчгөө өгөв. Тэгтэл удалгүй, тэнд зогсож байсан хүмүүс ирээд —Чи тэдний нэг гарцаагүй мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв. Петр хараал тавин тангараглаж, —Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр даруйд тахиа донгодов. Тэгтэл Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагшаа гарч яван, гашуунаар уйлав.

Хуваалцах
МАТАЙ 26 унших