Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар
3 дахь өдөр
Зовлонгоороо бахардаг библи дэх итгэлийн баатар бол мэдээж элч Паул билээ. Тэрээр олон удаагийн ташуур, зодуур, чулуугаар шидүүлэхийг тэвчжээ. Тэр ч бүү хэл, далайд хөвөх, нойргүй, хоолгүй, нимгэн нүцгэн, ангаж цангах, даарч бээрэх гээд тоо томшгүй аюулуудтай тэр нүүр тулсан билээ. Хэдийгээр эдгээр асуудлуудыг ялан дийлээгүй ч тэр эдгээрийг түр зуурын хөнгөн сорилт хэмээн үзсэн байдаг.
Бүх зүйлийг тэвчих явцдаа Паул Бурхан Аавдаа бүх анхаарлаа гуйвж дайвалгүйгээр тавьж өгч байсан. Есүсийн Аав. Тэнгэр дэх бүтээгч Бидний Аав.
Эрийн цээнд хүрч, хүн төрөлхтний гэмийг албадуулалгүй үүрсэн Өөрийн Хүүг нялх нярай байхад нь бидэнд илгээсэн бидний Аав бол бүх тайвшралын Бурхан юм. Түүний болон бидний гэм нүгэл бүрэн төлөгдсөн гэдэг нь Паулын итгэлийн үндэс байв.
Есүсийн зовсны адил Паул зовж шаналсан. Бид ч бас үе үе өвдөлт, зовлонг мэдрэх бөгөөд бидний зарим нь бусдаас илүүг ч мэдэрч болно. Хэдий тийм ч, хаан Аав, хаан Есүст итгэх бидний итгэлийн шагнал болж ирэх баяр хөөр, амар тайван, ялалтаар бидний тэвчдэг зовлон бүдгэрдэг. Энэ л найдвар дотор тэвчих аливаа асуудлын дунд жинхэнэ тайвшралыг өнөөдөр бид олж авч чадна.
Хэрэгжүүлэх зүйлс:Есүс энэ дэлхий дээр ирээд таны амьдралыг мөнхөд хэрхэн өөрчилсөн болохыг хэсэг хугацаанд эргэцүүлэн бодоорой. Танд тулгарч буй аливаа асуудлыг шинэлэг өнцгөөс харахад Ариун Сүнсэнд боломж олгохын тулд та өнөөдрийн сургаалыг гүнзгийрүүлэн тунгаан бодоорой.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
More