Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

19-с 2 дахь өдөр

2 дахь өдөр

Христ мэндэлсэн баярын үеэр бөөн бужигнаан, хөл хөдөлгөөн дунд бидний анхаарал болгоомж сулрахад Эзэний дуу хоолойг сонсож чадахаа болих нь энүүхэнд байдаг. Төлөвлөснийхөө дагуу хийх зүйлсийн жагсаалтаа гүйцэлдүүлэхээр зав зайгүй гүйх явцдаа бид боломжуудаа алдах маягтай болж ирдэг. Бидэнд ийм саад тотгор бүү тулгараасай! Бидэнд хийх ёстой зүйлс байна! Гэвч ийм сэтгэл түгшээсэн бэрхшээлээр дамжуулан Бурхан сайныг үйлдэх нь элбэг билээ.

Өнөөдөр бид Ананиагийн тайван байдлыг Бурхан алдагдуулж байгаа талаар уншиж судлах болно. Түүний бүхэл өдрийн төлөвлөгөөнд алуурчин нэгэнд үйлчлэх талаар багтаагүй байсан гэдэгт би итгэлтэй байна. Гэтэл Бурхан Ананиаг явж, Христэд итгэгчдийг алж хядаж буй Саулыг олоод түүнийг хараатай болгоход тусал гэв. Ананиа тушаал аваад “Бурхан минь, Та итгэлтэй байна уу?” хэмээн анхны асуултаа тавьсан. Есүсийн дагалдагчдыг Саул алж байсныг Бурхан мэдээгүй байсан гэж үү? Гэтэл Бурхан түүнд “Яв” хэмээн хариулжээ.

Энэхүү Христ мэндэлсэн баярын үеэр танд ч бас иймэрхүү асуулт гарч ирж болох юм. “Бурхан минь, Та итгэлтэй байна уу?” Хань ижлээ буруутгамаар байхад уучил гэж Бурхан танаас асууж болох юм. Танд тавгүй байсан ч холдож хөндийрсөн гэр бүлийнхнээ оройн зоогт уриарай. Хүртэх эрхгүй ч эцэг эхээ уучлаарай.

Есүсийг итгэмжтэй дагах тусам өөрсдийн маань хүслийн эсрэг ямар нэгэн зүйл хийхийг Бурхан биднээс асуух нь нийтлэг зүйл болохыг мэдэх болно. Энэ нь ихэнхдээ эвгүй, ичгэвтэр, тэр бүү хэл аюултай байж ч болно. Дуулгавартай байдал болон тав тухтай байдал хоёр нь хоорондоо тэр бүр утгын хувьд зохицолддоггүй. Дуулгавартай байх гэдэг нь Бурханы үгийг сонсоод түүний дагуу үйлдэнэ гэсэн үг билээ. Өөрийнхөө санаагаар эхлүүлсэн бол тэр нь үнэн хэрэгтээ дуулгавартай байдал биш юм. Дуулгавартай байдал нь хүсэл зоригийн зөрчилдөөнийг агуулдаг. Бурханд илүү сайн арга замууд байдаг гэдэгт бид итгэдэг тул Бурханы хүсэлд нийцүүлэхээр өөрийнхөө илүүд үзсэн хүслийг хажуу тийш нь тавьж байгаа хэрэг юм.

Ананиа Бурханы үгийг дуулгавартай дагаад өөрийн амийг Саулыг олоход зориулсан учраас Саулын Ариун Сүнсийг хүлээн авахыг мөн Саулын нүднээс хайрс унахыг нүдээрээ харсан гэрч болов. Дараа нь Ананиа түүнд усан баталгаа хийж өгөв! Түүхэнд Саул нь Паул болсон хамгийн агуу итгэлийг тодорхойлох ер бусын шилжилт, өөрчлөлтийн нэгэн үйл явдалд Ананиа чухал үүрэг гүйцэтгэв. Паул Шинэ гэрээний нийт 27 номын 13-ыг нь бичсэн, бүх цаг үеийн туршид Христ итгэлийн номлогч, теологчдын хамгийн агуу нэгэн болсон юм. Ананиа дуулгавартай үйлдсэний үр дүнгээр Паулын өргөн далайцтай бүх үйлчлэл хийгдэв. Итгэмж дүүрэн дуулгавартай үйлдсэн нэг үйлдлээр Бурхан юу хийж болохыг хэн ч мэдэхгүй.

Хэрэгжүүлэх зүйлс: Их Эзэний хий гэснийг хараахан дуулгавартай үйлдээгүй зүйл танд байгаа юу? Дуулгавартай байхын тулд өнөөдөр та ямар алхам хийх боломжтой байна вэ?

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг боловсруулсан Шинэ Амьдрал чуулганд бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос руу нэвтрэн авах боломжтой. https://newlifechurch.tv