ЕрөөгдсөнЗагвар

“Нигүүлсэнгүй болон өрөвч”
Дуулал 112-р бүлэг дээрх зөвт нэгэн нь нигүүлсэнгүй бас өрөвч сэтгэлээр дүүрэн нэгэн гэдгээр тодорхойлогдсон байдаг. Энэ хүчирхэг хоёр чанар нь мөн Есүс Христийг тодорхойлдог.
Бурханы нигүүлслийг бид хийсэн бүтээснээрээ олж авч чадахгүй бөгөөд энэ нь элбэгээр бидэнд өгөгддөг. Энэ бол үнэ төлбөргүй бэлэг юм. Энэ нигүүлсэл хангалттай гэдгийг зарим хүмүүс хүлээн зөвшөөрч чаддаггүй — тэд өөрсдөө үүнийг олж авахын тулд ямар нэгэн зүйлийг илүү ихээр хийхийг хүсдэг. Гэвч Ром 5:20-21 бидэнд ийнхүү хэлсэн байдаг:
“...Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм. Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжин мөнх аминд аваачих зөвт байдлаар ноёрхох юм.”
Та магадгүй амьдралдаа маш том алдаануудыг хийсэн байж болох хэдий ч Бурханы нигүүлсэл нь таны гэмээс хамаагүй агуу. Өөрийнхөө амьдралыг Есүст өгөх шийдвэрийг гаргахаас өөр, Түүнээс уучлалт гуйхаас өөр бас амьдралдаа Түүнээс ирэх таны хүртэх зохисгүй өршөөл болон ерөөлийг хүлээн авахаас өөр таны хийх шаардлагатай зүйл огт үгүй.
Энэрэл бол Бурханы бас нэг хүчирхэг шинж чанар мөн. Есүс энэрлээр ямар нэг зүйл хийх бүрт, ямар нэгэн хүчирхэг зүйл болдог. “Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн...” (Матай 14:14)
Хүнд асуудалтай тулгарах үедээ, хүн харамсахдаа амархан байдаг боловч үнэн хэрэгтээ харамсал нь тэр бүр хэрэгцээтэй зүйл байдаггүй. Харамсал нь асуудал эсвэл гомдолтой холбоотой байдаг боловч энэ нь шийдэл дээр анхаарлыг тань төвлөрүүлдэггүй, таныг урагшилахад тусладаггүй.
Өрөвч байдал нь Бурханы нигүүлсэлтэй хамтдаа, таны амьдрал дахь Түүний хариултыг идэвхижүүлдэг хүчирхэг хүч мөн.
ТАНЫ АМЬДРАЛЫН ХҮРЭЭ
Та магадгүй хэдэнтээ унасан байж болох юм, гэвч Бурханы нигүүлсэл нь таны сул дорой байдлаас хамаагүй хүчтэй. Таныг хүрээлэн буй хүмүүсийн харамслыг өрөвч сэтгэлтэй бүү андуур. Урамыг хүлээн авч бас амьдралынхаа бүхий л хэсэгт Бурханы хариултыг эрж хай. Ингэснээр та ерөөгдсөн амьдралаар амьдрахад хүрэх болно.

Энэ төлөвлөгөөний тухай

Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.
More
Бид Брайн Хюустон болон Хиллсонгд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://BrianCHouston.com -с авна уу
Холбоотой төлөвлөгөө унших

Амар тайвныг эрэлхийлэх нь

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Тэнгэрлэг зүг чиг

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Амралтгүй

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө

Есүс: Ялалтын минь туг