ЕрөөгдсөнЗагвар
"Эзэнийг магтъя"
Эзэнийг магтагтун! Эдгээр хоёр үгэнд ерөөгдсөн амьдралын хүчирхэг эхлэл болон үндэс суурь оршдог. Энэ нь Бурхан хэн болохыг болон Түүнийг хэрхэн магтахыг мэдэхээс эхлэдэг.
Магтаал нь үргэлж эхлэлийн цэг байдаг. Энэ нь талархалтай байдлыг илэрхийлдэг — тиймээс ч бид хоол идэхээсээ өмнө бас сүмээ магтаалын дуугаар эхлүүлдэг. Есүс Лазарыг үхлээс дахин амилахаас өмнө Бурханд талархаж эхлэсэн, мөн Мосе Бурхан Улаан тэнгисийг хоёр хуваахаас ч өмнө Бурханд магтаалыг өргөж эхлэсэн. Хүний төрөлх чанар нь хариултыг авсаныхаа дараа хүртэл хүлээхийг хүсдэг боловч ерөөл нь магтахаас эхлэдэг.
“Түүний үүд хаалгаар талархалтайгаар,Түүний хашаанд магтаалтайгаар ор” (Дуулал 100:4) хэмээн Бурханы Үг бидэнд хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч Эзэнийг магтах нь сүм дээр долоо хоногт нэг удаа хэдэн дуу дуулахаар хязгаарлагддаггүй. Магтаал бол амьдралын бүхэл хүрээг хамардаг амьдралын хэв маяг мөн.
Та Бурханыг өдрийн ямар ч цагт, долоо хоногт долоон өдөрт — машин дотроо, шүршүүрт орж байхдаа эсвэл шөнө дунд ч магтах боломжтой. Энэ нь ямар нэгэн онцгой дууг дуулах эсвэл онцгой залбирал залбирахыг хэлдэггүй бөгөөд — таныг хайрладаг бас таныг харж ханддаг Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах таны харилцааг хэлдэг.
Хүмүүс Бурхан гэж хэн болох талаар янз бүрээр авч үздэг бөгөөд, тэдгээр үзлийнхээ дагуу тэд Түүнтэй харилцдаг. Түүнийг хатуу бас ширүүн нэгэн мэтээр үздэг хүмүүс Түүнээс зайгаа барьсаар байдаг. Түүнийг албан ёсны бас хүйтэн хөндий нэгэн мэтээр үздэг бусад хүмүүс, ихэнхдээ Түүнд мөн л дээрхтэй ижил хандлагаар ханддаг. Гэвч Түүнийг Ааваа бас Найзаа хэмээн таньж мэдсэн хүмүүс
Түүнтэй харилцах ойр дотно харилцааны ерөөлийг таалан эдлээд зогсохгүй —Түүнийг хүссэн үедээ дуудан залбирах боломжтойг тэд мэддэг. Та ямар ч нөхцөл байдалд байсан, та хэзээ ч ганцаараа биш.
Та Бурханыг магтаж эхлэх үед нөхцөл байдал огт эсрэгээрээ эргэх боломжтой. Магтаал нь Түүний анхаарлыг
төвлөрүүлээд зогсдоггүй, мөн түүнчлэн таныг аливаа зүйлсийг цоо шинээр харахад хүргэдэг.
Бурханыг магтах нь зан үйл эсвэл нэг удаагийг үйл ажиллагаанаас хамаагүй илүү зүйл. Энэ нь таныг Бурханд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болгоод зогсохгүй, бас таны эргэн тойрон дахь нөхцөл байдлуудыг харах харааг өөрчилдөг —магтаалаар дүүрэн амьдралын хэв маяг юм. Бурханаас таньд өгөгдсөн дуудлагатаа дараах тунхаглалыг өөрийнхөө үндэс суурь болгон өнөөдөр урагшил:
“Эзэнийг магт!”

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.
More
Бид Брайн Хюустон болон Хиллсонгд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://BrianCHouston.com -с авна уу