ЕрөөгдсөнЗагвар

Blessed

7-с 5 дахь өдөр

“Өглөгч зан"

Бурханы мөн чанар бол өгөх бөгөөд Түүний хийдэг бүх л зүйлс өглөгч сүнснээс ирдэг. Үүнтэй нэгэн адилаар, бид ч мөн үнэн сэтгэлээсээ өглөгч байхыг бас бусдыг ерөөх ерөөлөөр хальсан амьдралаар амьдрахыг хүсдэг байх хэрэгтэй. Өглөгч байх нь таньд хэр зэрэг байгаагаас, эсвэл нэг удаагийн үйлсээр нотлогддог зүйл биш бөгөөд — жинхэнэ өглөгч сүнстэй байх нь амьдралын хэв маяг байхыг л хэлдэг. 

• Харах арга замууд
“Өгөөмөр хүн ерөөгддөг нь Үгээгүйчүүлд хоолноосоо өгдгийнх” (Сургаалт үгс 22:9).
Өглөгч нүд бол байгаа нөхцөл байдлаас давж хардаг бөгөөд бусдыг ерөөх боломжийг тэр даруй олж хардаг. Хойш суун бас бусдын талаархи санал бодлоо ширүүнээр илэрхийлэхийнхээ оронд, өглөгч сүнс нь хамгийн сайн сайханд итгэхдээ нээлттэй байх болно. 

• Сэтгэн бодох арга замууд
“Харин сурвалжит хүн Уужим сэтгэж, түүн дээрээ тогтдог...” (Исаиа 32:8)
Өглөгч байдлаар сэтгэх нь тухайн хүн үргэлж бусдыг ерөөхийн тулд төлөвлөгөөнүүдийг бодож олох болно гэсэн үг. Бурхан энэ дэлхийн хэрэгцээг хараад улмаар өгөөмөр төлөвлөгөөг бодож олсон. Үүнийг “сайнмэдээ” гэж нэрлэдэг. 

• Амьдрах арга зам
“...Уужим сэтгэж, түүн дээрээ тогтдог” (Исаиа 32:8).
Өглөгч байх нь бидний амьдралын арга зам болох үед, энэ нь бидний байр суурь болж эхлэдэг. Энэ нь ажил биш, нэг үйлдэл биш эсвэл дуртай дургүй алба биш — энэ нь амьдралын нэг арга зам юм. Бурханы амласнаар “өглөгч нүд”-тэй нэгэн нь өөрсдөө ерөөгдөх болно.

Бурханы Хаанчлал нь диваажинд бас энэ дэлхий дээрхи Түүний хаант улсын бүх л зүйлсийг хамааруулдаг. Хаанчлалын сүнстэй байх нь та өөрөөсөө гадна бусдыг гэсэн алсын хараатай байхыг хэлдэг бөгөөд — та үргэлж бусдыг ерөөх өгөөмөр төлөвлөгөөнүүдийг бодож олох болно. 

ТАНЫ АМЬДРАЛЫН ХҮРЭЭ
Өглөгч байх нь зөвхөн үйлдэл биш бөгөөд харин харах, бодож сэтгэх болон амьдрах арга зам мөн. Үүнээс ч илүүтэйгээр, Бурхан таныг өглөгч байгаасай гэж хүсдэг. Тиймээс Есүсийн нэрээр бусдыг ерөөх боломжийг эрж хай, өгөөмөр төлөвлөгөөнүүдийг бодож ол бас эргэн тойрныхоо хүмүүст гараа сунга!

Энэ төлөвлөгөөний тухай

Blessed

Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.

More

Бид Брайн Хюустон болон Хиллсонгд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://BrianCHouston.com -с авна уу