ЕрөөгдсөнЗагвар

“Ерөөл”
“Ерөөгдсөн (аз жаргалтай, зол завшаантай,атаархал төрүүлэгдэхүйц) хүн гэж ЭЗЭНээс эмээдэг,Тушаалуудад нь ихэд баярладаг хүн” -ийг хэлнэ хэмээн Дуулал 112:1-р эшлэлд хэлсэн байдаг.
Библид тэр аяаараа, Бурхан Өөрийн хүмүүсийг ерөөхөө үргэлж амласан байдаг боловч Түүний ерөөл нь бидний сонголтуудаас шалтгаалдаг. Тэрээр хоёр тодорхой сонголтуудыг хүмүүст өгдөг: “Би чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонго” (Дэд хууль 30:19) гэсэн байдаг.
Хуучин гэрээн дэхь Дэд хууль ном нь Эзэний хуулийг дагахаар сонгосон нэгэн эсвэл үл дагахаар сонгосон нэгэнд шууд хамааралтай ерөөл болон хараалуудын жагсаалтыг агуулдаг. Та эдгээрийг Дэд хууль номын 28:1-14 эшлэлүүдээс унших боломжтой боловч Бурхантай хамт амийг сонгох нь ерөөгдсөн амьдралыг сонгож байгаа гэсэн үг гэдгийг ойлгоорой. Бурханы хүсэл бол үргэлж таныг ерөөх байдаг боловч Түүний ерөөл тэр чигээрээ таньд зориулагдсан гэж та бодож байгаа бол, та хамгийн гол утга учрыг нь ойлгоогүй байгаа гэсэн үг.
Таны амьдрал дахь Бурханаас ирэх ерөөл нь таны оршин байгаагаас хамаагүй илүү зүйл байх ёстой. Бурхан Абрамд хандан Тэрээр түүнийг ерөөнө гэдгээ хэлсэн хэдий ч түүнийг ерөөхийн гол зорилго нь түүний өөрийнх нь амьдралаас хамаагүй давсан байсан. Бурхан ийнхүү хэлсэн байдаг:
“Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай” (Эхлэл 12:2).
Бурханы ерөөлийн гол зорилго бол таныг бусдад ерөөлийн суваг болгон ашиглах боломжтой болгоход оршино. Хэрэв таньд юу ч байхгүй бол, бусдын төлөө таны хийж чадах зүйл ганц ч байхгүй; хэрэв таньд багахан байгаа бол, та зөвхөн багахан хэмжээгээр л туслах боломжтой; харин таньд хангалттай байгаа бол, та маш олон зүйлийг хийх боломжтой. Та ерөөгдсөн үедээ, бусдад нөлөөлөх агуу сан хөмрөгтэй гэсэн үг. Та бусдад ерөөл болохоор ерөөгдсөн нэгэн.
ТАНЫ АМЬДРАЛЫН ХҮРЭЭ
Бурхан таныг ерөөхийг хүсдэг, тиймээс өдрийнхөө хэсэг бүртээ Түүнийг хүндлэхийг үнэн зүрхнээсээ хүс. Амийг сонго, мөн таны нөлөөллийн хүрээнд таны эргэн тойрон дахь Бурханы өгсөн тэдгээр хүмүүст ерөөл бол!

Энэ төлөвлөгөөний тухай

Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.
More
Бид Брайн Хюустон болон Хиллсонгд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://BrianCHouston.com -с авна уу
Холбоотой төлөвлөгөө унших

Амар тайвныг эрэлхийлэх нь

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Тэнгэрлэг зүг чиг

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Амралтгүй

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө

Есүс: Ялалтын минь туг