ЕрөөгдсөнЗагвар

“Хамгаалалт"
Хүндлэл нь таны дайснуудаас санаандгүй байхад тань ирэх дайралтаас таныг хамгаалах болно. Хэдэн зууны турш, Сатаны төлөвлөгөөнүүдийн нэг нь Христитгэлтнүүдийн итгэлтэй байдлыг нураах бас Чуулганы нэр төрийн унагах байсаар ирсэн.
Итгэлтэй байдлаа алдах нь таныг чадваргүй нэгэн болгох боломжтой, учир нь та олж авсан бусдад нөлөө үзүүлэх эрх мэдэл, ерөөл ба байр сууриа мөн алдах боломжтой. Цэвэр байдал, зөвт байдал болон хүндэтгэлтэй байх нь таны дайсан болох диаволын зэвсгүүдээс хамгаалах гайхалтай хамгаалалт мөн. Бурханы Үгэн дэхь амлалт бол:
“Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй.Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүрийг чи яллана. ЭЗЭНий зарц нарын өв нь энэ”(Исаиа 54:17).
Зэвсгүүд бидний эсрэг бүтээгдэж болох л юм, гэвч та өөрийгөө амархан бай болгочихгүй байх юм бол тэдгээр нь амжилт олохгүй нь тодорхой. “Диаволд байр бүү өг” (Ефес 4:27): хэмээн Библи бидэнд тодорхой сургасан байдаг.
Таны амьдралд орж ирэх боломж, давуу тал болон зөвшөөрлийг түүнд олгохгүй байснаараа Бурханаас ирэх ерөөлийг таниас хулгайлах гэсэн түүний оролдлогыг та нураадаг.
Чадварлаг одон бөмбөг тоглогч байхын тулд, бөмбөг давуулах өнцгүүдийг хязгаарлан, улмаар өрсөлдөгчдөө бөмбөг хажуугаар тань давуулахад хэцүү болгох ёстой. Ингэж та диаволын төлөвлөгөөний эсрэг үйлдэл хийх боломжтой —өнцгүүдийг хязгаарла бас түүний төлөвлөгөөнд тоомсоргүй байж болохгүй. Сатан хэзээ ч шударгаар тоглодоггүй. Хэрэв таны амьдралд түүнд орж ирэх боломжийг олгохуйц асуудлууд байгаа бол, тэдгээр асуудлуудынхаа учрыг ол. Хэрэв та тэр асуудлуудынхаа учрыг олохгүй бол, та түүнд тэдгээрийг таны эсрэг ашиглах боломжийг олгож байгаа гэсэн үг. Та Бурханы зарчимаар амьдрах замаар түүнийг оруулахгүйгээр хаалгаа хаан улмаар гэрлэлтээ, сэтгэл хөдлөлөө, эрүүл мэндээ бас санхүүгээ хамгаалах боломжтой.
ТАНЫ АМЬДРАЛЫН ХҮРЭЭ
Диаволоос өөрийгөө хамгаалах гол түлхүүр бол Бурханы зарчимуудын дагуу амьдрах юм — Бурхантай харилцаатай байх болон Бурханы нигүүлслээр хүчирхэгжсэн амьдралаар амьдрахыг хэлнэ. Таны амьдралын ямар хэсэг диаваолд орох үүдийг нээх боломжтой вэ? Залбирлаараа тэдгээр зүйлсээ Эзэний өмнө авч ир, өнөөдөр өөрчлөлтийг хийж эхлэ бас Бурханы үгийн дагуу амьдрах замаар амьдралынхаа бүх л хэсгийг хамгаал.

Энэ төлөвлөгөөний тухай

Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.
More
Бид Брайн Хюустон болон Хиллсонгд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://BrianCHouston.com -с авна уу
Холбоотой төлөвлөгөө унших

Амар тайвныг эрэлхийлэх нь

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай

Өдөр бүр Бурханы зүрх сэтгэлийг хайх нь - Мэргэн ухаан

Тэнгэрлэг зүг чиг

Бурханы Үгийн дагуух цаг хугацааны зохицуулалтын зарчмууд

Амралтгүй

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө

Есүс: Ялалтын минь туг