ЕрөөгдсөнЗагвар
“Алсын хараа"
Дуулал 112-р бүлэг дэхь энэхүү зөвт хүний надад таалагддаг зүйлсийн нэг бол тэрээр ганцхан өөрийгөө гэсэн бус бусдыг гэсэн амьдралаар амьдарч байсан нь тодорхой харагддаг. “Тэрээр тараасан” гэж хэлж байгаа нь, бусдын амьдралд өргөн бас уудам хүрээнд нөлөөлсөн хүний амьдралыг хэлж байгаа юм.
Амьдралд хэзээ ч урагшилахгүй байгаа мэт санагддаг зарим хүмүүс байдаг, учир нь тэдний алсын хараа жижиг байдаг. Амьдралд өсч хөгжсөөр байх болон амьдралаа өргөсгөхийн оронд, тэд жижиг цөөрөм дэхь том загас шиг байхыг илүүд үздэг. Ингэснээрээ тэд өөрсдийнхөө нөөц боломжийг хязгаарладаг. “Алсын хараа байхгүй аваас Ард түмэн журамгүй...”(Сургаалт үгс 29:18): хэмээн Библид хэлсэн байдаг
Ямар нэг мөрөөдөл эсвэл тодорхой зорилготой байх нь таны амьдралд зүг чиг болон зорилгыг нэмэх болно. Есүс Бурханы Хаанчлалын төлөө төрсөн болохоо мэдсэн бас Түүний дэлхийтэй холбогдох холбоо нь энэ үйл хэргийг тойрон эргэлдэж байсныг ойлгосон байсан. Та болон би ч бас ямар нэгэн үйл хэргийн тулд төрсөн бөгөөд,энэ нь өөрсдөөсөө хамаагүй илүү бусдад нөлөөлсөн амьдралаар амьдрахыг өөртөө агуулдаг.
Өдөр бүрийн амьдрал дахь стресс болон дарамтандаа баригдах, сар бүрийн төлбөрөө төлөхийн тулд ба хоол ундаа залгуулахын тулд л ажилдаа баригдах нь амархан байдаг. Гэвч бусдыг гэсэн зүрх сэтгэл бүхий сүнстэй байснаар,бусдын төлөө юуг хийж чадах вэ, бас хэрхэн олон хүмүүсийг хоолтой нь залгуулах вэ гэдгийг хамааруулан та бусдад тараах талаар бодож эхлэх болно.
Таны амьдрал дахь Бурханы төлөвлөгөөнөөс том алсын хараатай байх нь боломжгүй зүйл. Түүний төлөвлгөө нь АГУУ юм. Бурхан таны амьдралыг ерөөхийн хэрээр, бусдыг ерөөх болон Түүний Хаанчлалыг байгуулахын тулд өргөжсөөр бас өөрийнхөө боломжоос хамаагүй давсан хараатай байсаар бай.
ТАНЫ АМЬДРАЛЫН ХҮРЭЭ
Таны мөрөөдөл юу вэ? Таны алсын хараа юу вэ? Тэдгээрийгээ бич тэгээд тэдгээрийгээ залбирлаараа Бурханы өмнө авч ир. Бурханы хувьд та хэт том мөрөөдөл эсвэл алсын хараатай байх нь боломжгүй зүйл. Тэрээр тэдгээр мөрөөдлүүдийг тань биелүүлж бас Өөрийнхөө Хаанчлалыг таниар дамжуулан барьж босгохыг Тэр хүсч байдаг! Өнөөдөр үүнд итгэ.

Энэ төлөвлөгөөний тухай
Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.
More
Бид Брайн Хюустон болон Хиллсонгд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://BrianCHouston.com -с авна уу