ЕрөөгдсөнЗагвар
“Элбэг дэлбэг байдал”
Таны өргөөнд хөрөнгө чинээ бас баялаг байх болно хэмээн Бурхан мөн амласан байдаг. Хэрэв эд хөрөнгө бас баялаг нь түүний гэрээс илүүтэйгээр түүний зүрхэнд байх болно хэмээн энэхүү эшлэл хэлсэн бол хамаагүй илүү байхаар байсан зарим нэгэн хүмүүс байгааг би мэднэ. Тэдгээр хүмүүс элбэг дэлбэг байдал нь тэдний амьдралд зориулан Бурханаас өгөгдсөн амлалт гэдэг үнэнтэй тэмцэлддэг хүмүүс юм.
Найз маань нэг удаа ийм бодол санаатай хүмүүсийг шүүмжилдэг атлаа сүмд нь залуучуудын пастор үнэхээр их хэрэгтэй байгаа боловч, залуучуудын пастор цалинжуулж ажиллуулахад шаардлагатай мөнгө хүрэлцэхгүй байгаагаа хуваалцсан пастортой ярилцсан. Харж байна уу, мөнгөгүйгээр (үйлчлэл ч тэр, бизнес ч тэр, гэр бүл ч тэр) зүрх сэтгэл доторх Хаанчлалын зорилгуудаа биелүүлэхэд үнэхээр хэцүү.
Зарим Христитгэлт хүмүүс ерөөгдсөн байх гэдэгтэй тэмцэлддэг, учир нь тэд хөрөнгө чинээ болон шуналыг нэг зүйл хэмээн таамагладаг боловч, үнэндээ энэ нь хоёр огт өөр зүйлс. Бидний Тэнгэрлэг Аав, ямар ч хайраар дүүрэн эцэг эхийн адилаар, Түүний хүүхдүүд санхүүгийн хувьд ерөөгдсөн байхыг эсэргүүцдэггүй. Гэвч эд хөрөнгө болон баялаг нь элбэг дэлбэг байдлын зөвхөн нэг тал гэдгийг— энэ нь материаллаг зүйлсээс хамаагүй давсан зүйл гэдгийг санаарай. “Хайрт минь, сэтгэл чинь сайн сайхан буйн адил бүх зүйл чинь сайн сайхан, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна” (3 Иохан 1:2) : хэмээн Иохан бичсэн байдаг.
Жинхэнэ баян чинээлэг хүн амьдралынхаа бүх л хэсэгт Бурханаар дүүрэн байхыг эрмэлздэг бөгөөд Бурхан тэднийг бусдад ерөөл болгохын тулд ерөөхийг хүсч буйг ойлгодог. “Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ” хэмээн Есүс Иохан 10:10-т хэлсэн байдаг.
ТАНЫ АМЬДРАЛЫН ХҮРЭЭ
Амьдралынхаа бүх л хэсэгт, бие махбодын хувьд ч тэр мөн сүнслэг байдлын хувьд ч тэр баян чинээлэг байгаасай хэмээн Бурхан таны хувьд хүсдэг. Тэр таныг ерөөхдөө үнэхээр их баяртай байдаг, учир нь Түүний амьдрал таниас урсан гарах элбэг дэлбэг байдлаар та бусад хүмүүсийг ерөөх боломжтой болдог! Тэр үнэнийг өнөөдөр хүлээн аваарай.

Энэ төлөвлөгөөний тухай
Ерөөгдсөн амьдралаар хэрхэн амьдрах вэ? Хүн бүр энэхүү асуултын хариултыг хүсч бас хайж байдагт би итгэдэг. Библи дэхь янз бүрийн хүрээний олон төрлийн хүмүүсийн дотроос, нэгийг нь би ялангуяа бахдан биширдэг. Түүний нэр хэдийгээр дурдагдаагүй байдаг боловч, тэрээр Библийн зарчмын дагуу амьдардаг нэгэн. Миний хувьд Библийн баатар болох зөвт хүн бол Дуулал 112-р бүлэгт дурдагдсан нэгэн юм.
More
Бид Брайн Хюустон болон Хиллсонгд энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, http://BrianCHouston.com -с авна уу