Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх ньЗагвар

Centering Your Life Around Meeting With God

7-с 7 дахь өдөр

Нэгдмэлээр амьдрах нь

Христитгэлийн ойлгомжгүй үзэл баримтлалуудын нэг бол Бурхан ариун бөгөөд хайраар дүүрэн Нэгэн атлаа хүний зүрх сэтгэлд оршигч Нэгэн гэдэг юм. Та бид Есүсийн цусаар дамжуулан Бурхантай хамт нэгдмэл байдалд аваачигдсан хүмүүс мөн. Одоо биднийг Түүнээс салгаж чадах зүйл гэж нэг ч үгүй. Тэр амьсгал авахтай адил бидэнтэй ойр байдаг. Тэр гишгэх газраас минь ч хамаагүй илүү бодит Нэгэн.

Бурхантай нэгдмэл байдлын талаарх үнэнүүдээр Шинэ гэрээ дүүрэн аж. Галат 2:20 “Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.” 1 Коринт 6:19-20 “Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.”

Ром 6:4 ийнхүү хэлдэг,“Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм.”
Мөн Колоссай 1:27,

Бурханаас тусгаар байсан хором мөч гэж танд нэг ч үгүй. Бурхан таны дотор оршдог бөгөөд бүхий л бэрхшээл, амжилт, ялалт, ялагдлын үед тан тантай хамт байдаг Нэгэн. Тэр таны төлөө байдаг бөгөөд бүхий л өдрүүдэд Тэр таны хувьд боломжтой байдаг Нэгэн. Гэмтэй байхад минь ч хүртэл Тэр хэвээрээ л байдаг. Тэрслэх үед минь ч хүртэл Бурхан бидний дотор оршин байдаг. Амьдралынхаа хэсэг бүрд энэ нэгдмэл байдлыг бүрэн нэвчих боломжийг олгох л бидэнд үлдээд байна. Авралынхаа дагуу амьдрахын тулд хуучин хүнийх байсан зүйлсээ хойш нь тавьж, Христтэй нэгдмэл болсон хүнийхээ дагуу амьдрахад суралцах шаардлагатай болдог.

Хэрэв бид үнэхээр л амьдралаа Христтэй цагийг өнгөрүүлэх дээр төвлөрүүлэх гэж байгаа юм бол Тэр бидэнтэй аль хэдийнээ хамт байдаг гэдэг бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Биднийг Түүнд зориулан цаг гаргах бүрд тэнгэлулс дахь хаант суудлаасаа доош буун бидэн дээр ирдэг. Тэр бол холын Бурхан биш. Тэр чуулган, үйлчлэлүүд эсвэл сүмийн ёслолд л байдаг Бурхан биш. Тэр таны дотор оршдог, таныг хайрладаг, таныг үнэхээр таалдаг бас байнгын харилцаатай байхыг чин сэтгэлээсээ хүсдэг Бурхан юм.

Бурхантай нэгдмэл байдлын үнэнд бодол санаагаа шинэчлэхэд зориулан өнөөдөр цаг гарга. Ром 6:4-т дурдсанчлан өнөөдөр“шинэ амийн дотор явах” боломжтойг ойлгуулж, ямар ойр болохоо илчилж өгөхийг Түүнээс гуйн залбир. Амьдралын хэсэг бүрдээ Бурханы оршихуй нэвчих боломжийг олгон зүрх болоод оюун бодолдоо зай гарга. Хийж байгаа бүхэн дээр тань Бурхан ажиллаж, гараа хөдөлгөж, ивээж бас ярих үед өнөөдөр эрс тэс өөрчлөлтөөрөө бусад өдрүүдээс ялгагдах болтугай.

Залбирал

1. Бурхантай нэгдмэл байдлынхаа талаар тунгаан бод. Мэдрэмжүүд эсвэл өнгөрсөн туршлага дээрээ суурилахын оронд Бичээс дээр найдвараа тавих замаар бодол санаагаа шинэчил.

“Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм." Галат 2:20

“Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” 2 Коринт 5:17

“Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.” 1 Коринт 6:19-20

2. Ариун Сүнстэй нэгдмэл байж чадахгүй байгаа ямар хэсэг байна вэ? Амьдралынхаа яг ямар хэсэгт Бурхан тантай хамт байхгүй байгаа мэтээр амьдарч байна вэ? Христ Есүс дотор таных аль хэдийнээ болсон ямар зүйлсийг та олж авахыг хичээн, үүний төлөө ажиллаж байна вэ?

3. Тэр ямар ойр болохыг илчилж өгөхийг Ариун Сүнснээс гуйн залбир. Олж авахыг хичээхийнхээ оронд хүлээн авдаг мөн унан тусан ажиллахынхаа оронд амардаг нэгэн байхад туслаач хэмээн Түүнээс гуйн залбир.

“Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд” Дуулал 46:10

Бичээс

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Centering Your Life Around Meeting With God

Энэ амьдрал нэг л сонголтоор тодорхойлогддог: хэн дээр эсвэл юун дээр бид амьдралаа төвлөрүүлж байна вэ? Энэ сонголт нь бидний хэн болох, юуг мэдэрч буй, хэнийг, юуг үнэ цэнтэйд тооцож байгаа, эсвэл өдрийн төгсгөлд юуг хийж гүйцэтгэсэн байх шийдвэрт нөлөөлөн, биднийг хэлбэржүүлж байдаг. Өөрсөд дээрээ эсвэл энэ дэлхийн зүйлс дээр амьдралаа төвлөрүүлэх нь зөвхөн сүйрэл рүү хөтөлдөг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан First15 үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.first15.org/