Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх ньЗагвар

Centering Your Life Around Meeting With God

7-с 2 дахь өдөр

Бурхан тантай хамт цагийг өнгөрүүлэхээр хүсэн тэмүүлдэг

Тэнгэрлэг Аавтайгаа хамт нууц газарт өнгөрүүлдэг цагаа харахдаа би Түүний анхаарлыг өөр дээрээ татаж байна даа гэж боддог байсан. Бурхан намайг ивээхэд бэлэн байдалтайгаар нэг өрөөн дотор хүлээж байгаа даа гэж төсөөлдөг ч, Түүнийг сонгох нь хүнд ачааг мөрөн дээрээ үүрч байгаа мэт санагдана. Бурханы зүрх сэтгэлийн үнэн нь миний буруу ойлголтоос хамаагүй хол давсан зүйл байлаа.

Тасралтгүйгээр, зөөлнөөр, хүчирхгээр биднийг олж авдаг Бурханд бид үйлчилдэг.

Илчлэл 3:20,“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.”

Бурхан яг одоо зүрхний тань хаалгыг тогшин байна. Мандах нарны үзэсгэлэнт туяа, тэнгэрт гялалзах оддын гялбаа, нүүрийг тань зөөлнөөр илбэх намрын намуухан салхиар дамжуулан Бурхан танд ямар их хайртай болохоо тунхагладаг.

Боломжтой бүх арга замаараа Бурхан бидэн рүү тэмүүлдэг. Өөрийнхөө хүмүүстэй харилцаатай байх нь Түүний хамгийн агуу хүсэл мөн. Тэгэхээр биднийг гэсэн энэ хэмжээлшгүй хайрыг ухааран бас хүлээн авснаар Түүнтэй хамт цагийг өнгөрүүлэхэд зүрх сэтгэл маань хөтлөгдөх болно. Биднийг байнга хүсэн тэмүүлдэг болохыг нь анзаарахад зориулан цаг гаргаснаар өөрийн эрхгүй тэнгэрлэг Эцэгтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх рүү амьдралаа бид төвлөрүүлж эхлэх болно.

Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх рүү бид амьдралаа төвлөрүүлэх ёстой учир нь Түүний зүрхний гол цөм нь бидэнтэй хамт цагийг өнгөрүүлэх гэсэн гүн бөгөөд хэмжээлшгүй хүсэл байдаг аж. Ертөнцийг Бүтээгч тантай хамт тасралтгүй, байнга цагийг өнгөрүүлэхийг гүнээ хүсэж байдаг. Тэнгэрлэг, бүхнийг мэдрэгч, нигүүлслээр дүүрэн, төгс хайрын биелэл болох Бурхан тантай хамт байхыг хүсдэг. Бид Бүтээгчийнхээ хүслээр хөтлөгддөг байхаар бүтээгдсэн хүмүүс мөн. Тэнгэрлэг Эцэгтээ танигдсан бас Түүнийг таньж мэддэг байхаар бид бүтээгдсэн. Өдөр бүр, хором бүрдээ Түүнтэй хамт алхахаар бид бүтээгдсэн. Бурхантай хамт цагийг өнгөрүүлэхэд бид амьдралаа төвлөрүүлэх "хэрэгтэй" бус, харин бид үүнийг хийхээр бүтээгдсэн бөгөөд энэ бол гарцаагүй хийх ёстой зүйл маань мөн.

Соломоны дуун 7:10,“Хайртай түүнийх би билээ. Харин хүсэл нь минийхээ төлөө.”Өнөөдөр таныг гэсэн Бурханы хүсэл юу болохыг та анзааран харах болтугай. Өөрийгөө “хайртай Түүнийх” хэмээн хардаг болох болтугай.Тан руу тэмүүлэх Бурханы дуусашгүй тэмүүлэлд өөрийн эрхгүй хариу үзүүлэх хариултаар амьдрал тань тамгалагдах болтугай. Шахалт шаардлагаар бус харин тантай хамт цагийг өнгөрүүлэхийг Тэр асар ихээр хүсэн тэмүүлдэг учраас Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдрал тань төвлөрөх болтугай.

Залбирал

1. Тантай хамт цагийг өнгөрүүлэх Бурханы хүслийн талаар тунгаан бод.

“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.” Илчлэл 3:20

“Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон.” Иохан 15:16

2. Хайрлагч Бүтээгч Нэгэн тан руу тэмүүлсээр байдаг гэдэг нь таны амьдралд ямар утга учиртай зүйл вэ? Бурханы хайранд хором бүрдээ хариу үзүүлж амьдрах нь ямар харагдах бол?

3. Бурхантай хамт цагийг өнгөрүүлэхэд зориулан цаг гарга. Тэр таны талаар ямар зүйлийг мэдэрч байгааг нь асуу. Таны амьдралд ямар хүсэлтэй болохоо илчлэхийг Түүнээс гуйн залбир. Түүний хайранд өөрийнхөө хайраар хариу үзүүл. Ямар мэдрэмжтэй байгаагаа Түүнд чин сэтгэлээсээ хэл.

“Хайртай түүнийх би билээ. Харин хүсэл нь минийхээ төлөө.” Соломоны дуун 7:10

“Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань Хэчнээн нандин бэ! Нийлбэр нь хэчнээн их вэ! Би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна. Сэрэхдээ ч би Тантай хамт билээ.” Дуулал 139:17-18

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Centering Your Life Around Meeting With God

Энэ амьдрал нэг л сонголтоор тодорхойлогддог: хэн дээр эсвэл юун дээр бид амьдралаа төвлөрүүлж байна вэ? Энэ сонголт нь бидний хэн болох, юуг мэдэрч буй, хэнийг, юуг үнэ цэнтэйд тооцож байгаа, эсвэл өдрийн төгсгөлд юуг хийж гүйцэтгэсэн байх шийдвэрт нөлөөлөн, биднийг хэлбэржүүлж байдаг. Өөрсөд дээрээ эсвэл энэ дэлхийн зүйлс дээр амьдралаа төвлөрүүлэх нь зөвхөн сүйрэл рүү хөтөлдөг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан First15 үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.first15.org/