Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх ньЗагвар

Centering Your Life Around Meeting With God

7-с 1 дахь өдөр

Гол төвөө сонгох нь

Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр бид цаг зав, эрч хүч, сэтгэл хөдлөл болоод хүсэл эрмэлзлээ төвлөрүүлэх юм бол бидний амьдрал ямар байдалтай байх бол? Бид бүгд л амьдралаа ямар нэгэн зүйл дээр эсвэл хэн нэгэн дээр төвлөрүүлэх сонголтыг хийдэг. Бидний шийдвэр бүр юуг хамгийн ихээр үнэтэйд тооцдог шүүлтүүрээр дамжин гардаг. Зарим хүмүүс өөрсөд дээрээ төвлөрөн амьдардаг. Өөр хэсэг хүмүүсийн хувьд, тэд бусдын үзэл бодолд амьдралаа төвлөрүүлдэг. Гэсэн хэдий ч хамгийн агуу үнэ цэнтэй зүйл хэмээн итгэж буй санаа бодол, ойлголтдоо төвлөрөн амьдардаг хүмүүс ч бас байдаг. Христийн бие махбодын хувиар итгэгчид бид энэ дэлхий дээрх амьдралаа Бүтээгчтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх дээр төвлөрүүлж байгаасай гэж би залбирч байна учир нь Тэр бол хамгийн агуу үнэ цэнг маань авбал зохих цорын ганц Нэгэн мөн.

Бурхантай хамт цаг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх нь хамгийн шилдэг зүйл дээр үнэ цэнээ тогтоож буй явдал билээ.

Дуулал 84:10-12-т, “Учир нь Таны хашаан дахь нэг өдөр Гадна байх мянган өдрөөс ч дээр юм Гэм буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөөний босгон дээр зогсох сон. Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй. Аяа, Түг түмдийн ЭЗЭН, Танд итгэдэг нэгэн Юутай ерөөлтэй вэ!”

Бурхан дээр бид найдвар болоод үнэ цэнээ тавих үед биднийг хайрлагч Эцэгтэйгээ хамт аз жаргалтай харилцаанд амьдрах байр суурин дээр очдог. Бурхан бидэнтэй уулзахыг хүсэн тэмүүлдэг. Түүний ямар сайн болохыг амталж бас хараасай гэж Тэр хүсэн тэмүүлдэг. Өөр бусад юунаас ч дээгүүр Бүтээгчтэйгээ харилцаатай амьдрах үед л бидэнд өгөхийг хүссэн тэр бялхам дүүрэн амьдралаар бид амьдрах боломжтой болно.

Амьдралын минь ихэнх өдрүүдийн гол төв нь Бурхан байсан гэж би хэлж болох л байсан. Есүс миний хамгийн үнэ цэнтэй зүйл байсан гэж хэлж болох л байсан, гэсэн хэдий ч үйлдэл, цаг зав, бодол санаа, сэтгэл хөдлөл маань эдгээрийг хэзээ ч тусгаж байгаагүй. Хамгийн ихээр хайрладаг хүмүүстэйгээ л бид цагийг өнгөрүүлдэг. Хамгийн ихээр үнэ цэнтэйд үздэг хүн эсвэл зүйл дээр сэтгэл хөдлөл, үйлдэл, бодол санаагаа бид төвлөрүүлдэг. Үнэхээр л Есүс дээр төвлөрсөн амьдралыг тусган харуулж чадахгүй байгаа бол өөрсдийгөө бид шударгаар үнэлж цэгнэн мөн өөрчлөлтийг хийхэд туслахыг Бурханаас гуйх ёстой. Бид эмтэрсэн байдал болоод гэмээ Бурхан дээр авч ирэх мөн Түүний оршихуйгаар тамгалагдсан хүүхдүүд болон өөрчлөгдөхүйц төгс тусламжийг Түүнээс гуйх ёстой.

Есүсээс өөр ямар ч зүйл дээр амьдралаа төвлөрүүлэх нь зөвхөн урам хугаралт ба сэтгэл ханамжгүй байдалд биднийг хөтлөх болно. Бидэнд санал болгох илүү сайхан зүйл энэ дэлхийд нэг ч үгүй. Өөрсөд дээрээ амьдралаа төвлөрүүлэх нь энэ дэлхийн хүнд ачаа, стрессийг зөвхөн нэмэгдүүлэх болно. Хүмүүс дээр амьдралаа төвлөрүүлэх нь бусдын эмтэрсэн байдал ба сул дорой байдлаар чиглүүлэгдсэн галзуу хулгана мэт сэтгэл хөдлөл рүү л хөтлөх болно. Ямар нэгэн санаа эсвэл үзэл баримтлал дээр амьдралаа төвлөрүүлэх нь аль хэдийнээ уусан үгүй болж буй дэлхий мэт түр зуурын эд баялгийг хураахад л хөтлөх болно.

Зүрх сэтгэл рүүгээ шударгаар өнгийн харахад зориулсан цагийг өнөөдөр гарга. Бурхантай уулзах дээр амьдралаа төвлөрүүлээгүй байгаа арга зүйлсийг илчлэх боломжийг Ариун Сүнсэнд олго. Дэлхийн эсвэл хувиа хичээсэн зүйлсийн араас хөөцөлдөж байсан бол үүнийгээ улай тэгээд сайн, тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай бөгөөд хэмжээ хязгааргүй харилцаан дээр амьдралаа төвлөрүүлэхийг хичээ.

Залбирал

1. Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх нь ямар чухал болохыг тунгаан бод. Бүтээгчтэйгээ харилцаатай байх гэдэг хамгийн дээд үнэ цэнтэй байр суурь руу таны зүрх сэтгэлийг хөтлөх боломжийг Бичээст олго.

“Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн. Гашуудал 3:25

“Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.” Номлогчийн үгс 12:13

2. Та амьдралынхаа яг аль хэсэгт Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр төвлөрөөгүй байна вэ? Та өөрийн үнэ цэн, эрч хүч, цаг зав, сэтгэл хөдлөлөө Есүсээс өөр хаана байршуулсан байна вэ?

“Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханыхыг уу? Эсвэл би хүмүүст таацуулах уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол би Христийн зарц биш байх байсан.” Галат 1:10

3. Өнөөдөр амьдралаа ахин юу хамгийн чухал болох дээр төвлөрүүлэхэд туслахыг Ариун Сүнснээс гуйн залбир. Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа үнэхээр төвлөрүүлсэн байх нь ямар байдалтай харагддагийг харуулж өгөхийг Түүнээс гуйн залбир. Өөр бусад юунаас ч илүүтэйгээр Бурхантай харилцах харилцаагаа үнэ цэнтэй болгох шийдвэрийг гарга.

“Учир нь Таны хашаан дахь нэг өдөр Гадна байх мянган өдрөөс ч дээр юм Гэм буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөөний босгон дээр зогсох сон. Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй. Аяа, Түг түмдийн ЭЗЭН, Танд итгэдэг нэгэн Юутай ерөөлтэй вэ!” Дуулал 84:10-12

“Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно.” Сургаалт үгс 8:17

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Centering Your Life Around Meeting With God

Энэ амьдрал нэг л сонголтоор тодорхойлогддог: хэн дээр эсвэл юун дээр бид амьдралаа төвлөрүүлж байна вэ? Энэ сонголт нь бидний хэн болох, юуг мэдэрч буй, хэнийг, юуг үнэ цэнтэйд тооцож байгаа, эсвэл өдрийн төгсгөлд юуг хийж гүйцэтгэсэн байх шийдвэрт нөлөөлөн, биднийг хэлбэржүүлж байдаг. Өөрсөд дээрээ эсвэл энэ дэлхийн зүйлс дээр амьдралаа төвлөрүүлэх нь зөвхөн сүйрэл рүү хөтөлдөг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан First15 үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.first15.org/