Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх ньЗагвар

Centering Your Life Around Meeting With God

7-с 6 дахь өдөр

Цаг заваа зөв зарцуулах нь

Ефес 5:15-16 бидэнд дараах зүйлийг сануулдаг, “Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.”Бидний цаг зав энэ дэлхий дээрх хамгийн чухал зүйл маань мөн. Дэлхийн зүйлсийн араас хоосон хөөцөлдөхөд зарцуулсан өдрүүдээ бид эргүүлж олж авч чадахгүй. Хайрыг хүлээн авах болоод бусдад өгөх Бурханы зорилгоос гадуур өнгөрүүлсэн цаг хугацаагаа бид хэзээ ч эргүүлж олж авч чадахгүй. Дэлхий дээрх цаг маань хязгаартай бөгөөд энэ нь хүнд ачаа, стресс, гэм болоод дэлхийлэг зүйлсэд зарцуулахад дэндүү хайран аж. Бид энэ амьдралаа үр ашигтайгаар зарцуулахыг хүсвэл Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх гэсэн мөнхийн үнэ цэн дээр цаг хугацаагаа төвлөрүүлэхэд суралцах ёстой. Ийм учраас Иаков 4:13-15 ийнхүү хэлдэг,

“Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм тийм хотод очиж явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. Та нар харин оронд нь “Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж ярь.”

Цаг заваа хэрхэн зарцуулж байгаагаа үнэлэх нь зүрхний байрлалаа хянах хамгийн шилдэг аргуудын нэг юм. Хэрэв бид дэлхийн зүйлсийн төлөө ажиллахад мөн энэ талаар л бодоход хамаг цаг заваа зарцуулдаг бол биднийг гэсэн Бурханы зорилгын зөв илчлэлтэд хараахан хүрээгүй байгаагаа мэдэж авах боломжтой. Тэнгэрлэг Эцэгийнхээ нүүр царайг эрж хайхынхаа оронд аз жаргалыг олж авахын тулд өдөр хоногоо өнгөрөөх төдий л байдаг бөгөөд тэгснээрээ хангалуун, ер бусын баяр хөөрийг олж авч магадгүй гэж найдаж байгаа бол бид амьдралаа Хаандаа бүрэн тавьж өгөөгүй гэдгээ мэдэж авах боломжтой.

Цаг хугацааны хамгийн агуу мөн чанар бол бид хийхийг хүссэн зүйлээ өөрийн дураар хийж болдог явдал аж. Бичээсээр дамжуулан бидэнд илчлэх Бурханы зорилгод нийцүүлэн цаг заваа зөв зарцуулах шийдвэрийг бид яг одоо гаргах боломжтой. Урсан өнгөрөх, түр зуурын зүйлсэд үнэ цэнтэй хором мөчөө үр ашиггүй үрэхээ яг одоо зогсоон үүнийхээ оронд тэнгэрлэг Эцэгийнхээ мөнхийн, удаан хугацаанд үргэлжлэх мөн үр жимс бүхий зорилгод хоног өдрөө хөрөнгө оруулах шийдвэрийг гаргах боломжтой.

Дуулал 90:12, “Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!”Өдрүүдээ хэрхэн үр ашигтай өнгөрүүлэхийг Бурхан бидэнд заахыг хүсдэг. Тэр бидэнд мэргэн ухаан бүхий зүрхийг өгөхийг хүсдэг тэгснээрээ бид Түүнтэй хамт цагийг өнгөрүүлэхэд амьдралаа төвлөрүүлэх боломжтой болдог. Бурхан Өөрийн биеэр таны дотор оршдог бөгөөд Тэр таныг зорилготой амьдралын хэв маяг руу чиглүүлэхэд үргэлж бэлэн байдаг. Бурханы Ариун Сүнс болох Багшдаа зүрх сэтгэл болоод оюун бодлоо нээхийг өнөөдөр сонго тэгээд Түүний хүслийн дагуу амьдар. Өнөөдөр цаг заваа юунд хөрөнгө оруулж байгаагаасаа амар тайван, баяр хөөр, зорилгыг та олж авах болтугай.

Залбирал

1. Цаг заваа зөв зарцуулах нь ямар чухал болохыг тунгаан бод.

“Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл.” Ефес 5:15-16

“Иймээс бид мэргэн зүрх олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!” Дуулал 90:12

2. Цаг заваа хэрхэн үр ашиггүй зарцуулж ирснийг тань илчлэхийг Ариун Сүнснээс гуйн залбир. Таалдаг бүхнийг тань булаан авахыг Бурхан хүсдэггүй гэдгийг мэдэж ав. Тэр зугаа цэнгэл, найз нөхөд, үдэшлэгийн эсрэг Бурхан биш. Тэр танд үнэхээр хайртай хөгжилтэй Бурхан мөн. Шашин ба тэнгэрлэг Эцэгийнхээ зүрх сэтгэлийг хооронд нь бүү хольж хутга. Таныг өөрчлөхийг хүссэн зүйл нь юу ч байсан гэсэн амьдарч болох хамгийн агуу зугаа цэнгэл, үр жимс, сэтгэл ханамжийг өгөх болно гэдэгт нь Түүнд найд.

“Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм тийм хотод очиж явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. Та нар харин оронд нь “Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж ярь.” Иаков 4:13-15

3. Өнөөдөр цаг заваа зөв зарцуулахад тань туслахыг Бурханаас гуйн залбир. Танд өгөгдсөн өдөртөө Түүний зүг чигийг дагахад тань туслахыг Түүнээс гуйн залбир.

“Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ.” Иохан 16:7

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Centering Your Life Around Meeting With God

Энэ амьдрал нэг л сонголтоор тодорхойлогддог: хэн дээр эсвэл юун дээр бид амьдралаа төвлөрүүлж байна вэ? Энэ сонголт нь бидний хэн болох, юуг мэдэрч буй, хэнийг, юуг үнэ цэнтэйд тооцож байгаа, эсвэл өдрийн төгсгөлд юуг хийж гүйцэтгэсэн байх шийдвэрт нөлөөлөн, биднийг хэлбэржүүлж байдаг. Өөрсөд дээрээ эсвэл энэ дэлхийн зүйлс дээр амьдралаа төвлөрүүлэх нь зөвхөн сүйрэл рүү хөтөлдөг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан First15 үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.first15.org/