Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх ньЗагвар

Есүс бол гол төв
Мөнхийн улс тэр чигээрээ Есүсийн амь, үхэл ба дахин амилалт дээр төвлөрдөг. Тэр бол хамгийн чухал, тэнгэрулсыг тэр чигээр нь өөрчлөгч бөгөөд хүн төрөлхтнийг аврагч амьд Бурханы Хүү мөн. Колоссай 1:15, "Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн" гэж хэлдэг.
Еврей 1:3,“Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав” гэдэг.
Мөн Түүнийг дахин ирэх үед, Илчлэл 19:16, “Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ” гэсэн байдаг.
Амьдралаа Бурхантай цагийг өнгөрүүлэх дээр төвлөрүүлэх нь тэнгэрулсын ганхашгүй суурин дээр барьж босгогдохын тулд байдаг. Есүстэй харилцах дээр амьдралаа барьж босгох нь найдварын зангуугаа хаадын Хаан, эздийн Эзэн дээр суурилуулахыг хэлдэг. Зөвхөн Есүс хэлсэн үгэндээ итгэмжтэй байдаг Нэгэн. Зөвхөн Есүс л бидэнд амласнаа биелүүлэх болно.
1 Иохан 2:17, “Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршмуй” гэдэг. Түүний хайраар дүүрэн оршихуйд амьдралаа төвлөрүүлэх бол Бурханы хүсэл мөн. Хийж буй бүхий л зүйлээрээ зүгээр л Түүнийг хайрлах бол Бурханы хамгийн агуу тушаал мөн. Есүстэй харилцах харилцаатай байх дээр амьдралаа төвлөрүүлэх замаар эргэн тойрныхноосоо өөрөөр амьдрах нь амьдралыг бүрэн дүүрнээр мэдэрсэн амьдрал руу хөтөлдөг.
Зөвхөн Есүс дээр найдвараа тавих нь дэлхийн нүдээр ухаангүй зүйл мэт харагдаж болох хэдий ч үүнээс чухал зүйл нэг ч үгүй. Тохь тух, байр суурь мөн сайшаал зэрэг нийгмийнхээ хөөцөлдөх зүйлсээс татгалзах нь өөр харагдаж болох хэдий ч үүнээс өөр чухал шийдвэр гэж нэг ч үгүй. Байсан байгаа мөн ирэх Бурханд та үйлчилж байгаа. Танд амийг өгөхийн тулд Өөрийнхөө амийг золиосолсон Хааны хүүхэд та мөн. Зөвхөн Есүст үйлчлэхээс ирэх баяр хөөр, амар тайван эсвэл зорилгоос агуу зүйлийг та өөр хаанаас ч олж чадахгүй. Бүх ертөнцийн Хаанд бүрэн зориулсан амьдралаас илүү агуу амьдрал гэж огтхон ч үгүй.
Хаадын Хаан, эздийн Эзэнд өөрийгөө бүрэн зориулахад цаг гарга. Хязгаарлагдмал үзэл бодлоосоо түр холдон, Бурханы тэнгэрлэг, мөнхийн хаанчлалын талаар бодоод үз. Бурханы Үг ба хайрын үнэнд, өөртөө болон эргэн тойрныхондоо үйлчлэхийнхээ оронд, Түүнд зориулсан амьдралыг сонгох зүрх зоригоор дүүргэх боломжийг олго. Есүс Хааны оршихуйд байхаар өдөр тань дүүргэгдэх болтугай.
Залбирал
1. Есүсийн талаарх Бичээсийг тунгаан бод. Есүс амьд бөгөөд тантай ойр гэдгийг сана. Тэр бол амьд Бурхан бөгөөд таны амьдрал Түүнээс хамааралтай гэж Бичээс хэлдэг.
“Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.” Галат 2:20
“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.” Исаиа 9:6
“Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.” Еврей 12:2
2. Амьдрал тань Есүс дээр төвлөрөөгүй ямар зүйл байна вэ? Тэнгэрулсын оронд дэлхийн төлөө та хэрхэн амьдарч байна вэ?
3. Есүс гэж Хэн байсан мөн Хэн болох дээр амьдралаа төвлөрүүлэхэд тань туслахыг Ариун Сүнснээс гуйн залбир. Танд Тэр ямар ойрхон байдаг мөн ямар ихээр таныг хайрладаг болох мэдлэгээр дүүргэж өгөхийг Түүнээс гуйн залбир. Зүрхээ нээн, Есүсийн оршихуйг хүлээн ав. Өнөөдөр амьдралаа Түүн дээр төвлөрүүлэх арга замыг харуулахыг Түүнээс гуйн залбир.
“Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрхийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа.” Колоссай 3:1
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ амьдрал нэг л сонголтоор тодорхойлогддог: хэн дээр эсвэл юун дээр бид амьдралаа төвлөрүүлж байна вэ? Энэ сонголт нь бидний хэн болох, юуг мэдэрч буй, хэнийг, юуг үнэ цэнтэйд тооцож байгаа, эсвэл өдрийн төгсгөлд юуг хийж гүйцэтгэсэн байх шийдвэрт нөлөөлөн, биднийг хэлбэржүүлж байдаг. Өөрсөд дээрээ эсвэл энэ дэлхийн зүйлс дээр амьдралаа төвлөрүүлэх нь зөвхөн сүйрэл рүү хөтөлдөг.
More