Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх ньЗагвар

Centering Your Life Around Meeting With God

7-с 3 дахь өдөр

Бурханыг Эцэгээ гэж харах нь

Итгэгчдийн амьдралыг орвонгоор нь өөрчлөх хүч чадалтай Бурханы нэг нэр бол "Абба" эсвэл "Эцэг" мөн. Бурханыг Эцэгээ гэж харах нь бүхнийг өөрчлөх хүчтэй. Брэннан Маннинг Бурханыг гал халуунаар хүсэх нь номдоо зохистой бөгөөд хүчирхэг асуултыг асуудаг:

Таны залбирлын амьдрал энгийн, хүүхэд мэт илэн далангүй, хил хязгааргүй итгэлтэй, Аавынхаа өвөр рүү асах бяцхан хүүхэд мэт ойр дотно байдаг уу? Хүүхэд хором мөчид түүнтэй хамт байхыг сонгосон гэдгийг аав нь мэдэж байгаа учраас хүүхэд унтана уу, тоглоомоороо тоглоно уу, эсвэл тэр ч бүү хэл найзтайгаа сатааран ярилцаж эхэлнэ үү, аав нь зүгээр гэдгийг та баттай мэддэг үү? Энэ нь залбирлын амьдралын тань дотоод шинж чанар байж чаддаг уу?

Эдгээр асуултыг би анх уншаад, "Энэ тийм амар хялбар байх боломжгүй дээ. Үүнийг Бурхан надаас хүсдэггүй л болов уу" гэж бодож билээ. Сайн, ойр дотно бас хайрын Эцэг хүн ямар байдгийг бид анзааралгүй өнгөрсөн болох нь үүнээс харагдана. Энэ нь хайр биеллээ олсон Бурхан дээр бид өөрсдийнхөө итгэлгүй байдал, үзэл санаа болоод үзсэн харсан туршлагаа тохсоны улмаас аж. Биднийг аль хэдийнээ хайрлах хайрыг нь ихэсгэхээр эсвэл багасгахаар бидний хийж чадах зүйл гэж нэг ч үгүй. Бурхан бидэнд хайртай учраас Тэр биднийг хайрладаг. Тэр бидэнтэй хамт байх дуртай учраас Тэр бидэнтэй хамт цагийг өнгөрүүлэх дуртай. Бид ямар нэгэн байдлаар Түүний бидэнтэй хамт байх гэсэн хүслийг олж хүртдэг учраас биш харин Тэр бидэнтэй хамт байхыг хүсдэг учраас Тэр бидэнтэй хамт байхыг хүсдэг.

Иохан 3:16-д хэлэхдээ,“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” гэжээ.

Биднийг гэм дотроо, Бурханаас тусгаарлагдсан байхад ч хүртэл аврахын тулд хамгийн агуу төлөөсийг төлөн байж Тэр биднийг хайрлажээ. Бидний алдаа, дутагдал, сул дорой байдлын золиос болгон Есүс амиа хүртэл өргөх хэмжээнд Түүний биднийг хайрлах хайр тийм гүн гүнзгий аж. Тэр үед Бурхан биднийг нөхцөл болзолгүйгээр хайрласан юм бол одоо ч бас Тэр биднийг нөхцөл шаардахгүйгээр хайрладаг. Тэр үед Бурхан биднийг сонгосон юм бол Тэр одоо ч биднийг сонгодог аж. Тэр үед Бурхан бидэнтэй хамт байхыг хүссэн юм бол одоо ч бас Тэр бидэнтэй хамт байхыг мөн хүсдэг.

Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэхийн тулд биднийг гэсэн Түүний хайрын мөн чанарыг ойлгох ёстой. Өөр бусад юунаас ч дээгүүр сайн бөгөөд хайрын Эцэг гэдгээр нь бид Түүнтэй харилцаж эхлэх ёстой. Тэр бидэнд уур уцаартайгаар ханддаг, биднээс асар хол, биднийг гэсэн хайр эсвэл хүсэл огт үгүй Нэгэн гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Түүний хэлсэн үгэнд итгэн, биднийг гэсэн Түүний хайранд найдах тэр хэр хэмжээгээрээ л бид тэнгэрлэг Эцэгтээ татагдах болно. Өнөөдөр таныг гэсэн Бурханы хэмжээлшгүй, нөхцөл үл шаардах хайрыг хүлээн авахад зориулж цаг гарга. Үзэл бодол болоод итгэл үнэмшлийг тань шинээр чиглүүлэх боломжийг Бурханы хайранд олго. Мөн зүрхээ нээн, Бүтээгч, Хангагч, бүгдийг хайрлагч тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаатай байх замаар Түүний агуу хайранд хариу үзүүл.

Залбирал

1. Бурхан сайн сайхан бөгөөд төгс Эцэг тань гэдгийг тунгаан бод. Та Түүнийг үнэхээр ийм байдалтайгаар хардаг байсан бол Түүнтэй харилцах харилцаа таны хувьд ямар утга учиртай байх байсан бол? Өөрийнхөө үзэл бодлыг Түүний Үгтэй нийцүүлэн хэрхэн шинээр чиглүүлэх боломжтой вэ?

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.” Иохан 3:16

“Газар дээр хэн нэгнийг эцгээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бөгөөд тэнгэрт буй.” Матай 23:9

“Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй.” Иаков 1:17

2. Хайрын Эцэг гэдгээс өөр ямар байдлаар та Бурханыг харж байсан бэ? Та Түүнийг хэрхэн төслийн удирдагч, хол оршигч Бүтээгч эсвэл ууртай, идэвхгүй Эцэг гэдгээр харсаар ирсэн бэ?

“Таны залбирлын амьдрал энгийн, хүүхэд мэт илэн далангүй, хил хязгааргүй итгэлтэй, Аавынхаа өвөр рүү асах бяцхан хүүхэд мэт ойр дотно байдаг уу? Хүүхэд хором мөчид түүнтэй хамт байхыг сонгосон гэдгийг аав нь мэдэж байгаа учраас хүүхэд унтана уу, тоглоомоороо тоглоно уу, эсвэл тэр ч бүү хэл найзтайгаа сатааран ярилцаж эхэлнэ үү, аав нь зүгээр гэдгийг та баттай мэддэг үү? Энэ нь залбирлын амьдралын тань дотоод шинж чанар байж чаддаг уу?” Брэннан Маннингийн Бурханыг гал халуунаар хүсэх нь номоос.

3. Өнөөдөр Түүний хайрын ямар гүн гүнзгий болохыг мэдрэхэд тань туслахыг Бурханаас гуйн залбир. Түүний оршихуйг хүлээн авахад мөн Түүний сайн сайханд амрахад зориулан цаг гарга. Түүний нөхцөл үл шаардах хайраар үр жимс гаргахгүй байгаа амьдралынхаа хэсгийг нээж улмаар Түүний танд өгөхөөр санал болгох бүхий л хайрыг хүлээн ав.

“Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,” Ефес 1:3

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Centering Your Life Around Meeting With God

Энэ амьдрал нэг л сонголтоор тодорхойлогддог: хэн дээр эсвэл юун дээр бид амьдралаа төвлөрүүлж байна вэ? Энэ сонголт нь бидний хэн болох, юуг мэдэрч буй, хэнийг, юуг үнэ цэнтэйд тооцож байгаа, эсвэл өдрийн төгсгөлд юуг хийж гүйцэтгэсэн байх шийдвэрт нөлөөлөн, биднийг хэлбэржүүлж байдаг. Өөрсөд дээрээ эсвэл энэ дэлхийн зүйлс дээр амьдралаа төвлөрүүлэх нь зөвхөн сүйрэл рүү хөтөлдөг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан First15 үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.first15.org/