Бурхантай хамт цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүлэх ньЗагвар

Centering Your Life Around Meeting With God

7-с 4 дахь өдөр

Түүний дотор байхаас гарах үр жимс

Сайныг болоод Бурханыг дээдэлсэн үйлдлийг үйлдэх зөв хүслийнхээ үүднээс бид ихэнхдээ тэнгэрлэг Эцэг дотроо байхаас л зөвхөн олж авах боломжтой шим тэжээлийг хүлээн авахгүйгээр мөн амрах цаг гаргахгүйгээр өөрсдөөсөө үр жимс гаргахаар хүчлэх нь элбэг байдаг. Модноосоо таслагдсан алимын модны мөчир тантай адил сайн үр жимсийг гаргаж чадахгүй мөн Бурханы хайр, нигүүлсэл, оршихуйд байнга байхгүйгээр сайн үйлсийг би үйлдэж чаддаггүй. Амьдралаа үнэхээр Бурхантай цагийг өнгөрүүлэх дээр төвлөрүүлэхгүйгээр үр жимс гаргахаар бүтээгдсэн тэр хэмжээндээ бид хэзээ ч хүрч чадахгүй. Иохан 15:1-5-д Есүс үүнийг бидэнд заажээ,

"Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй."

Өдөр бүр Түүний дотор байхыг Бурхан чин сэтгэлээсээ хүсдэг. Ямар гайхалтай зүйл вэ! Та бид тэнгэрлэг Эцэгийнхээ төгс, сайн бөгөөд хүчирхэг модонд холбогдох боломжтой. Бид өглөө бүр сэрээд зүрх сэтгэлээ Бурханд нээн, Есүсийн хүчирхэг золиосоор бидэнд боломжтой болгогдсон нэгдмэл байдлын дотор амьдрах боломжтой.

Орноосоо босонгуутаа л сайн байхыг хичээж зүтгэхийнхээ оронд тэнгэрлэг Эцэгээрээ хайрлагдахад бид цаг гаргах ёстой. Бурханд үйлчлэх боломжийг өөрсдөө бий болгохынхоо оронд Түүний бидэнд бэлтгэсэн ажил руу чиглүүлэх боломжийг бид Түүнд олгох ёстой. Өөрсдийнхөө хүчин чармайлтаар бусдыг Есүс рүү чиглүүлэхийнхээ оронд бид бусадтай нээлттэй бөгөөд шударгаар амьдрах ёстой нь эмтэрсэн бөгөөд Бурхан хэрэгтэй хүмүүстэй уулзах гэсэн Түүний зүрхийг илчилдэг. Бурхан биднийг орхисон юм шиг амьдрахынхаа оронд хором бүрд Ариун Сүнстэй нэгдмэл байдалтай болохоо хүлээн зөвшөөрсөн байдлаар амьдрах нь Түүний хайраар дүүрэн оршихуй хийж буй бүхий л зүйл дээр маань нэвчих боломжийг олгодог.

Иаков 2:26 үүнийг бидэнд заадаг, “Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.” Өнөөдөр өөрийгөө гайхалтай мод болох Есүстэй холбо. Түүнтэй цагийг өнгөрүүлэх дээр амьдралаа төвлөрүүл. Зөвхөн Бурханы дотор байх нь амьд, мөнхийн мөн Бурханы Ариун Сүнсний өөрчлөгч хүч чадлын дагуух ажлыг итгэл тань үр жимс болгон гаргах болно. Өнөөдөр тэнгэрлэг Эцэгтэйгээ байнгын нэгдмэл байснаараа танд аль хэдийнээ өгөгдсөн эрх чөлөө, хайрыг та олж мэдэх болтугай.

Залбирал

1. Модтой холбогдох нь ямар чухал болохыг тунгаан бод. Бурхан дотор өнөөдөр амрах хүслийг өдөөх боломжийг Бичээст олго.

“Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, Дэлхийд өргөмжлөгдөнө.” Дуулал 46:10

“Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.” Иохан 15:5

“Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхагласнаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөнө.” 1 Иохан 1:3

2. Амьдралынхаа аль хэсэгт та Бүтээгчийнхээ оршихуйд байхгүйгээр сайныг үйлдэхээр хичээн чармайсаар ирсэн бэ? Бурханы хайранд амьдралын тань ямар хэсэг илүү холбогдох хэрэгтэй байна вэ?

3. Бурханы оршихуйд амьдрахад зориулж цаг гарга. Түүний дотор бай. Өнөөдөр таны өмнө тавигдсан зүйлийг бүү хар эсвэл энэ талаар бүү бод. Хийх зүйл болоод харилцаанд хангалттай цаг хугацаа бий. Бурхан ямар ойр болох бодит байдал болоод энэ хором мөчид танд зориулсан хайрыг хүлээн авахад зүрх сэтгэлээ нээхэд бүхий л анхаарлаа төвлөрүүл.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Centering Your Life Around Meeting With God

Энэ амьдрал нэг л сонголтоор тодорхойлогддог: хэн дээр эсвэл юун дээр бид амьдралаа төвлөрүүлж байна вэ? Энэ сонголт нь бидний хэн болох, юуг мэдэрч буй, хэнийг, юуг үнэ цэнтэйд тооцож байгаа, эсвэл өдрийн төгсгөлд юуг хийж гүйцэтгэсэн байх шийдвэрт нөлөөлөн, биднийг хэлбэржүүлж байдаг. Өөрсөд дээрээ эсвэл энэ дэлхийн зүйлс дээр амьдралаа төвлөрүүлэх нь зөвхөн сүйрэл рүү хөтөлдөг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан First15 үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.first15.org/