BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Есүс дагалдагч нартаа шашны удирдагчдын хуурамч байдлаас болгоомжил гэдэг. Тэд Бурханы хайрыг ярьдаг ч ядуусыг үл тоомсорлон, эрдэм мэдлэгээ зөвхөн алдар хүндийн төлөө ашигладаг. Ийм хоёр нүүртэй байдлыг нь Есүс зэвүүцэн, Бурхан бүгдийг хардаг, бүх хүн төрөлхтөн Түүний өмнө зогсох болно гэв. Тэр үүнийг анхааруулахын зэрэгцээ урам өгөхийн тулд хэлсэн юм. Шунал, хов жив нь үүрд нууцлагдахгүй. Хоёр нүүртүүд илчлэгдэж, үнэн ялж, хэзээ нэгэн цагт бурууг зөв болгон засна. Гэхдээ Бурхан зөвхөн бузар мууг бус сайн үйлсийг ч харж байдаг. Бурхан хүн төрөлхтний хэрэгцээг мэддэг ба Өөрийн бүтээлд өгөөмрөөр санаа тавьдаг. Есүсийг дагагчид гагцхүү Хаанчлалыг хайвал тэнгэрт баялагтай болоод зогсохгүй энэ дэлхий дээрх хэрэгцээ нь хангагдана. Мэдээж энэ нь амьдрал амар хялбар байна гэсэн үг биш. Үнэндээ дагалдагчид зовж шаналах болно гэж Тэр хэлсэн. Гэхдээ зовлон дундаа Бурхантай учирч, Түүний төлөө амиа өгсөн нь тэнгэрэлч нарын өмнө хүндлэгдэнэ гэв. Ийм ч учраас Есүс шавь нартаа Бурханы хангамжид итгэн, хуурамч байдлаас сэрэмжлэхийг сануулдаг. Хүн бүр энэ үгийг нь хүлээж аваасай гэж Есүс хүсдэг боловч ихэнх нь татгалздаг.
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Өнөөдөр Есүсийн хэлснийг уншсаны дараа та хуурамч байдлыг хэрхэн тодорхойлох вэ? Есүс хоёр нүүрт байдлыг исгэгч хөрөнгөтэй зүйрлэдэг (12:1). Энэ хоёр юугаараа ижил вэ?
•Хүн зөвхөн эд хөрөнгөнд шунадаггүй. Бүх төрлийн шуналаас амьдралаа ангид байлга гэж Есүс дагалдагч нартаа хэлсэн. Шуналын өөр ямар төрлүүд байдаг вэ? Жишээлбэл бусдын анхаарлыг татах, хүлээн зөвшөөрүүлэх, зугаа цэнгэлийг шунан хүсэх гэх мэт.
•Лук 12:29-34-ийг судал. Та юу ажиглаж байна? Та ихэнх цаг, эрч хүчээ юу бодож, хийж өнгөрүүлдэг вэ? Есүсийн үгс танд өнөөдөр юуг анхааруулж, хэрхэн урамшуулж байна вэ?
•Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо нуун махчин амьтдаас хамгаалдаг шиг Есүс Өөрийн сургаалаар хүмүүсээ хамгаалахыг хүссэн (13:34). Гэвч одоо ч олон хүн Түүний хамгаалалтаас татгалздаг. Анхааруулгыг үл тоосноос болж танд ямар нэг асуудал тохиолдож байсан бол тэр тухай эргэцүүлнэ үү. Хэрэв та тэр үедээ эргэн очвол өөртөө юу гэж хэлэх байсан бэ?
•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай.Шунал, хуурамч байдлаас хамгаалсных нь төлөө Түүнд талархаарай. Үүнийг хүлээн авахад танд ямар бэрхшээл тулгарч байгааг Түүнд хэлээрэй. Түүнийг дагахын тулд өнөөдөр танд хэрэгтэй байгаа зүйлээ түүнээс гуйгаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.