BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Есүс Иерусалим явах замдаа дайрч гарах хотуудыг бэлдүүлэхээр дагалдагчдаа илгээв. Тэд ачаа бараа, мөнгө зоосны оронд Тэнгэрийн Хаанчлал ирж буй тухай мэдээ, эдгээх хүч чадлаар зэвсэглэв. Үүнээс үзвэл Есүсийн дагалдагчид бол энэ дэлхийд хийх Бурханы ажлын гол оролцогчид юм. Есүсээс Тэнгэрийн Хаанчлалын тухай сайнмэдээг хүлээн авсан хүмүүс зүгээр нэг сонсогчид бус харин энэ мэдээг бусдад түгээх Түүний үйлсэд хамтран зүтгэгч нь болдог. Энэ болХаанчлалын зам. Энэ дэлхийн эрх мэдэл, эд баялгийг цуглуулах бус харин дээрээс ирсэн тэнгэрлэг ивээл ерөөлөөр энэ дэлхийг ерөөх нь Хаанчлалын арга зам юм. Бурханы хангамжид итгэхийг заасан Есүсийн олон сургаалыг Лук тэмдэглэж үлдээсэн.Есүс залбирал, эд хөрөнгийг захиран зарцуулах, санаанд багтамгүй өгөөмөр байх тухай заахыг нь сонссон ядуус, зовж шаналсан хүмүүс баярлан хөөрдөг байв. Харин шашны удирдагчдын хувьд Есүс тэдний шунаг сувдаг амьдралын хэв маягийг зэмлэсэн тул түүний эсрэг хуйвалдаж эхлэв.
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Есүсийн сургаалт зүйрлэлд нэгэн хүн Иерусалимаас Иерихо орох замдаа дээрэмдүүлсэн тухай гардаг. Сонсогчид түүнийг Израилын нийслэлээс явж байсан тул Еврей хүн байх гэж таамаглана. Еврей шашны удирдагчийг түүнд туслах болов уу гэтэл хажуугаар нь өнгөрөн одов. Тэрхүү бэртэж гэмтсэн хүнд нэгэн самари хүн л тусалдаг. (10:25-31)
•Еврейчүүд самари хүмүүсийг дорд үздэгийг нь мэдсээр байж Есүс яагаад энэ тухай ярьсан юм бол? Энэ нь "хөршөө хайрлах" гэдэг ойлголтыг хэрхэн өргөжүүлж байна вэ?
•Таныг дорд үздэг хүнд тусламж хэрэгтэй байна уу? Түүнд тус болох зүйл танд байна уу? Та энэ долоо хоногт хөршдөө бодит тусламж үзүүлэх ямар алхам хийх боломжтой вэ?
Бурханы Хаанчлал бол бялхам дүүрнээр хүлээж авсан ивээл ерөөлөө бусадтай өгөөмрөөр хуваалцах юм. Ингэснээр Есүсийн дагалдагчид урдах саадаа хайхралгүй, харин Бурхан бол хайртай хүүхдүүддээ сайныг бэлэглэдэг (11:1-13), Хангагч гэдэгт итгэхээр (10:42) дуудагдсан. Бурханы сайн бэлэг нь Ариун Сүнс (11:13) бөгөөд Түүнийг хуваалцах ёстой (11:5-6) гэж Есүс хэлснийг санаарай.
•Та Бурханаас тодорхой нэг зүйлийг гуйсан ч оронд нь өөр зүйл хүлээн авч байсан уу? Бурханы өгсөн хариулт нь хэрхэн Ариун Сүнсний тусламж, тайвшралыг өгч амьдралд тань зааж сургасан бэ? Түүний өгсөн хангамж нь танд эргэн тойрныхондоо санаандгүй байдлаар хэрхэн туслах боломж өгсөн бэ?
•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Юу гайхшралыг тань төрүүлсэн талаар Бурханд хэлээрэй. Сэтгэл дундуур байгаа зүйлсийнхээ талаар илэн далангүй байгаарай. Бурханы хайр энэрлийг хуваалцахын тулд та энэ долоо хоногт юу хийх хэрэгтэй талаар түүнээс асуугаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.