BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Лук номын энэ хэсэгт Есүс сохор нэгэнд хараа оруулж, Бурханы урвуу Хаанчлалд амьдрах тухай сүнслэг ойлголтыг үргэлжлүүлэн заасан. Хаанчлал дотор ядууст өгөөмрөөр өгч, залбирахаасаа өмнө эхлээд тэрхүү Хаанчлалд орох ёстой. Гэхдээ хэн ч өөрийгөө даруусгаж, Бурханаас бүрэн хамааралтай болоогүй цагт Хаанчлалд орж чадахгүй. Өөртөө итгэдэг хүмүүс үүнийг ойлгодоггүй тул Тэр дараах сургаалт зүйрлэлийг хэлсэн.
Нэгэн өдөр хоёр хүн залбирахаар сүмд иржээ. Нэг нь Судрыг нэвт шувт мэддэг сүмийн ахлагч гэдгээрээ алдартай Фарисай, нөгөөх нь Ромын бусармаг эзлэн түрэмгийлэлд хүчин зүтгэдэг, урвагч гэж ад үзэгддэг татвар хураагч байв. Фарисай нь өөрийгөө бусдаас ариун гэж өөртөө залбиран, үүнийхээ төлөө Бурханд талархжээ. Харин татвар хураагч тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, гашуудалтайгаар цээжээ дэлсэн "Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч!" гэжээ. Татвар хураагч л Бурханы өмнө зөвтгөгдөн гэртээ харьсан гэж хэлээд Есүс энэ түүхээ дуусгав. Түүний Хаанчлалд байр суурь ийнхүү өөрчлөгддөг шалтгааныг "Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө" хэмээн Есүс тайлбарласан юм.
Даруу байдлын тухай онцлон бичихдээ Есүст тохиолдсон нэгэн явдлыг Лук тэмдэглэн үлдээжээ. Хүмүүс хүүхдүүдээ ерөөлгөхөөр Есүс дээр авч ирэхэд дагалдагч нар нь үүнийг цаг үрсэн явдал гэж үздэг байв. Тэд хүүхдүүдээ аваад яв гэж зандартал Есүс тэднийг дуудаад "Хүүхдүүдэд зөвшөөр. Над дээр тэдний ирэхийг бүү хоригло. Учир нь Бурханы Хаанчлал эдний адил хүмүүсийнх" гэжээ. "Бурханы Хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй" гэж тэр урьсан бас анхааруулсан.
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Лук 18:10-14 дээрх Есүсийн түүхийг судлаарай. Та юу ажиглаж байна? Та Фарисай болон татвар хураагчтай юугаараа төстэй байна вэ? Бардам зан, бусадтай харьцуулахын аюул нь юу вэ? Бид Фарисай шиг үйлсээрээ өөрийгөө Бурханы өмнө зөвтгөх үе байдаг. Тэгвэл Бурхан өршөөл нигүүлслээрээ биднийг зөвтгөнө гэдэг нь юу гэсэн үг вэ?
•Хүүхэд бусдаас хамааралтай байдаг. Хүүхэд шиг болно гэдэг нь ямар утгатай вэ?Хүүхэд мэт хамааралтай байдлыг Лук 18:9 дээрх Есүсийн ярихыг сонсож байсан бардам хүмүүстэй харьцуулаарай. Танд юу ажиглагдаж байна вэ?
•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Бурханы гайхамшигтай нигүүлсэлд талархаарай. Зөвхөн Түүнд итгэж найдахыг сонгож хүлээж авсан энэрлээрээ бусдыг харахад туслаач гэж гуйгаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.