BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Есүсийг амьд байхад нь дагаж байсан эмэгтэйчүүдийн талаар Лук номд гардаг. Түүнийг цаазалсан орой булшинд тавихыг тэд хараад Амралтын өдөр дуусмагц долоо хоногийн эхний өдөр үүрээр булшин дээр ирцгээв. Гэтэл тэднийг ирэхэд агуйн амсар нээлттэй, булш хоосон байлаа. Есүсийн цогцос хаачсаныг ойлгох сөхөөгүй байтал гэрэлтсэн хувцастай хоёр хүн гарч ирээд Есүс амилсан гэж тэдэнд хэлэв. Гайхаж балмагдсан эмэгтэйчүүд бусад дагалдагч нарт харсан үзсэнээ хар гүйхээр очиж хэлсэн ч хэн ч итгэсэнгүй.
Энэ үед Есүсийн хоёр дагалдагч Еммау тосгон орохоор Иерусалимаас гараад явж байв. Алгасал баярын долоо хоногт болсон явдлыг хоорондоо ярилцаж явахад нь Есүс дэргэд нь ирээд цугтаа алхсан ч өнөөх хоёр Түүнийг таньсангүй. Есүс тэдэнтэй яриад өдөж юуны талаар ярилцаж байгааг нь асуув. Тэд болсон явдалд гуниглан, өнгөрсөн хэдэн өдөрт өрнөсөн явдлын талаар юу ч сонсоогүй байгаад нь гайхан зам дээр зогсоод Израилыг аварна гэж найдаж байсан хүчирхэг эш үзүүлэгч Есүс цаазлуулсан тухай ярьж байна гэв. Зарим эмэгтэйчүүд Түүнийг амьд гэсэн ч юунд итгэхээ мэдэхгүй байна гэцгээв. Тэгэхээр нь Есүс тэдэнд бүх Еврей Бичвэрт энэ тухай бичсэн байдгийг тайлбарлав. Израилын Хаан тэрслүү хүмүүсийн оронд зовлон эдэлж, үхэх ёстой. Энэ Хаан хүлээн авах хүн бүрт жинхэнэ амийг өгөхөөр үхлээс амилан зөвтгөгдөх болно. Өнөөх хоёр юун тухай ярьж байгааг нь ойлгоогүй ч Түүнээс хамт үлдээч гэж ятгав. Ингээд тэд хооллохоор ширээнд суусан тухай Лук дурддаг. Есүс үхэхийнхээ өмнөх өдөр сүүлийн зоог дээр талх аваад ерөөгөөд хүмүүст хувааж өгсөнтэй адил тэдэнд талх хувааж өгөв. Энэ Түүний загалмайд цовдлогдсон үхэл, шархадсан биеийг бэлгэдэж буй юм. Хувааж өгсөн талхыг нь авмагц тэдний нүд нээгдэж Есүсийг танив. Энэ түүхээс харвал Есүсийг үнэхээр хэн бэ гэдгийг олж харах амаргүй. Бурханы сүр хүч, хайр энэрэл энэ хүний ичгэвтэр үхлээр илэрхийлэгдэх боломжтой гэж үү? Энгийн нэгэн эр яаж сул дорой байснаар, өөрийгөө золиосолсноор бүх дэлхийн Хаан болох юм бэ? Үүнийг олж харах амаргүй ч Лукийн сайнмэдээний цөм нь энэ юм. Есүсийн урвуу Хаанчлалыг хүлээн авч, харахын тулд бидэнд оюун санааны шинэчлэл хэрэгтэй.
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Есүсийг амилсан өдөр булшин дээр болсон явдлыг санаарай. Та тэнд байсан бол танд ямар мэдрэмж төрөх байсан бол? Та юу хэлж, үйлдэх байсан бэ?
•Эртний эш үзүүлэгчид бүгд Есүсийн тухай ярьж байсныг та харж байна уу? Есүс бол Хаан гэдэгт та итгэдэг үү? Таны амьдралд Түүнийг таньж мэдэхгүй үе байсан уу? Есүсийг мөн чанартаа хэн болохыг таньж мэдэхэд танд юу тус болсон бэ? Хэрэв та Есүсийн амьдралын тухай бичиж үлдээсэн Лукийн баримтад итгэхгүй байвал Есүсийн мөн чанарыг олж харахад туслаач гэж Бурханаас гуйгаарай.
•Уншиж, эргэцүүлснийхээ дараазүрх сэтгэлийнхээ угаас залбираарай. Тэр таныг сонсдог.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.