BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Иерусалимд Алгасал баярыг тэмдэглэхээр хүлээх зуураа Есүс өдөр бүр сүмд Бурханы Хаанчлалын тухай, ирээдүйд болох зүйслийн талаар сургаж байв. Нэгэн өдөр эрдэнэсийн санд олон баячууд маш их бэлэг өргөж байхад ядуу бэлэвсэн эмэгтэй хоёр зэс зоос хийхийг Тэр хараад баячууд илүүдлээсээ өргөж байхад бэлэвсэн эмэгтэй өөрт хэрэгтэйгээ өргөснийг мэдэж байв. Тэгээд Есүс сонсож суусан бүгдэд хандан "Ядуу бэлэвсэн эмэгтэй бүх хүмүүсээс ихийг өглөө" гэв.
Бусад хаад арвин их бэлэг сэлт өгдөг баячуудад дуртай бол Есүс тэднээс тэс өөр. Түүний Хаанчлалд ихийг өргөхийн тулд баян байх шаардлагагүй. Энэ дэлхийн эд баялаг устаж үгүй болдог харин Түүний Хаанчлал ойртож байгаа тул зүрх сэтгэлээ хий хоосон зүйлс, санаа зовилнолоос хамгаалж Өөрт нь найдахыг Тэр заасан.(Лук 21:13-19, 34-36).
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Есүс хоёр зэс зоосыг гял цал, том бэлгээс илүүд үзсэн. Энэ нь Түүний Хаанчлалын шинж чанарын тухай юуг хэлж байна вэ?
•Лук 21:34-36 дээрх Есүсийн мэргэн сануулгыг санаарай. Яг одоо эдгээр эшлэл танд юуг хэлж байна вэ? Энэ долоо хоногт та Есүсийн үгэнд хэрхэн хандах вэ?
•Есүс Лук 21:27 дээр Есүс эш үзүүлэгч Даниелын хэлснээс иш татдаг. Даниел 7:13-14-г уншаарай.Танд юу ажиглагдаж байна вэ?
•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Юу танд гайхалтай санагдсаныг Бурханд хэлж, энэ дэлхийн зүйлсэд зориулж алдсан цаг хугацаа, мөнгө, ямар хэрэггүй зүйлд санаа тавьдаг байсан тухайгаа нээлттэй хэлж, Есүсийн Хаанчлалын төлөө өөрчлөгдөх ёстой зүйлийнхээ төлөө залбираарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.