BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Лук номын 9-р бүлэгт Есүс Исаиа 53-р бүлэг дээрх зовлонт зарц болсноор Израилд Хаанчлалаа тогтоох тухайсэрдхийм мэдээг Лук илчилсэн билээ. Мосе, Елиа хоёр Есүстэй Түүний үхлийн тухай буюу "эксодус"-н тухай ярьсан. Тэр бол Израилыг гэм нүгэл, аливаа бузар муугаас нь Өөрийн үхлээр гэтэлгэх шинэ Мосе. Оньсого мэт энэ илчлэлтийн дараа Есүс Иерусалимд Алгасал баярыг тэмдэглэхээр урт аянд гарсан тухай Лук тэмдэглэн үлдээсэн. Израилын жинхэнэ Хаан болохын тулд Тэр амиа өгөх болно.
Өнөөдөр 22-р бүлэгт Есүс Алгасал баярыг тэмдэглэхээр Иерусалимд ирсэн тухай уншина. Энэ бол Бурхан Изарилыг боолчлолоос чөлөөлснийг санан тэмдэглэдэг Еврейн тэмдэглэлт баяр юм. Есүс арван хоёр дагалдагчын хамт Алгасал баярын уламжлалт зоогийг барихдаа гартаа байсан талх, аяганы бэлгэдэл, учир утгыг тэдний хэзээ ч сонсож байгаагүй боловч үргэлж илэрхий байсан өнцгөөс тайлбарлав. Хуваасан талх нь Түүний биеийг, дарс нь Түүний цусыг төлөөлж үүгээр Бурхан Израилтай шинэ гэрээг байгуулна. Алгасал баярын бэлгэдлээр гүйцээгдэх үхлийнхээ тухай ярьсан ч дагалдагчид нь юу ч ойлгосонгүй. Төд удалгүй тэд Бурханы Хаанчлалд хэн нь хамгийн агуу байх тухай маргаж, дараа нь Есүсийг залбирах үед бүгд нойрондоо дийлдэн хэн нь ч хамт залбирсангүй. Нэг дагалдагч нь Есүсийг алах хуйвалдаанд оролцож, өөр нэг нь Түүнийг үгүйсгэв.
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Есүс энэ дэлхийн үнэлэмж, эрх мэдлийн тогтолцоог орвонгоор нь эргүүлсэн. Түүний Хаанчлалд Хаан нь газар нутгийг эзэлж, хаан ширээнд залрахын тулд бусдыг алж хядахгүй харин зовлонт зарцын үхлээр үхнэ. Үүний адилаар Түүний Хаанчлалд удирдагчид оргилд хүрэхийн тулд хүмүүсийг ашиглах бус харин бусдыг өөрөөсөө дээр (22:24-27 унш) хэмээн үзэж тэдэнд үйлчилнэ. Үүнийг сонсоход танд юу нь урам өгч, юу нь бэрх санагдаж байна вэ?
•Лук 22:28-30-ыг унш. Хэдийгээр дагалдагчид нь алдаж эндэнэ гэдгийг мэдэж байсан ч Есүс тэдний тухай гайхамшигтай зүйлсийг тунхагладаг. Энэ нь Есүсийн тухай, Түүний Хаанчлалын тухай танд юуг өгүүлж байна вэ?
•Та Петртэй адил нөхцөл байдалд (22:33-г унш) орж байсан уу? Есүсийн төлөөх зориулалт тань хэрхэн шалгагдаж байсан бэ? Та алдаж бүдэрч (22:54-62-г унш) байсан уу? Таны төлөөх Есүсийн залбирал хэрхэн биелж байсан бэ? Үүнээс та юуг сурсан бэ, бусдыг тэнхрүүлэхийн тулд та сурсан зүйлээ (22:32-г унш) хэрхэн хуваалцах вэ?
•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Хүн төрөлхтнийг гэм нүглийн боолчлолоос чөлөөлөхийн тулд зовлон эдэлсэн Есүст талархаж, энэхүү эрх чөлөөг хүртэх эсвэл эдлэхийн тулд өөрт тань тулгарч буй бэрхшээлийн талаар түүнтэй илэн далангүй байж, өнөөдөр хэрэгтэй байгаа зүйлээ түүнд хэлээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.