BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

20-с 13 дахь өдөр

Лук номын энэ хэсэгт Есүс Хаанчлал нь энэ дэлхийн нөхцөл байдлыг хэрхэн орвонгоор нь эрүүлэх тухай ярьдаг.

Гоё сайхан хувцас өмсөж, тансаг байшинд амьдардаг баян хүн байжээ. Түүний хашааны гадна ядуу хоосон, өвчин зовлонд баригдсан Лазар гэгч эр хоолны өвдөл цөвдөл горьдон суудаг байв. Баян эр түүнд талхны үртэс ч өгөлгүй байсаар хоёул нас барав. Лазар мөнхийн амар тайван газарт очиж харин баян эр тарчлал зовлонгийн газарт сэржээ. Яагаад ч юм баян эр Лазарын байгаа газрыг хараад тэр даруй Лазарыг явуулж дусал усаар өөрийг нь сэрүүцүүлэхийг зөвшөөрөөч гэж гуйтал энэ нь боломжгүй гээд баян тансаг амьдарч байхдаа Лазарт огт гар сунгаагүйг нь сануулав. Тэгвэл ард үлдсэн ар гэрт нь ийм аймшигтай газар байдаг гэдгийг анхааруулахын тулд Лазарыг явуулаач гэж гуйтал Еврей эш үзүүлэгчдийн бичвэрт энэ тухай хангалттай анхааруулсан гэв. Харин баян эр Лазар үхлээс амилаад очиж хэлбэл гэр бүл нь итгэнэ гэж зүтгэлээ. Энэ ч мөн боломжгүй бөгөөд тэд Мосе болон эш үзүүлэгчдийг сонсохоос татгалзаж байгаа бол үхлээс амилсан хүн очоод ч үнэмшихгүй гэв.

Энэ түүхийг ярьсны дараа бусдыг зовлон шаналалд унагадаг хүмүүс өөрсдөө зовох болно гэж Есүс анхааруулав. Ийм зовлонг тойрох арга бол бие биедээ санаа тавьж, буруу замаар будаа тээж байгаа нэгнээ залруулах юм. Зэмлэлийг хүлээн авагч нь дахин дахин алдаа гаргасан ч түүнийг уучил. Есүс нигүүлсэнгүй тиймээс ч боломж байгаа дээр бүгд үгийг нь сонсоосой гэж Тэр хүсдэг. Есүс зовлон зүдгүүрийг арилгана гэсэн, гэхдээ яаж? Тэр үнэнийг зааж, хүлээн авах зүрх сэтгэлтэй бүгдэд уучлалыг харамгүйгээр өгдөг. Дагалдагчид нь ч мөн адил түүний заасныг зааж, бусдыг уучлах ёстойг ойлгодог.

Гэвч тэд үгийнх нь дагуу үйлдэх хангалттай итгэлгүй гэдгээ ухааран итгэлийг нэмж өгөөч гэж гуйв.

Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:

•Лук 16:19-31 дээрх Есүсийн ярьсан түүхийг хянамгай уншаад 17:1-4 эшлэлтэй хэрхэн холбогдож байгааг тунгаагаарай. Хэрэв та энэхүү түүхийн дүр байсан бол Есүс таныг Лазар болон баян эртэй ямар байдлаар холбон дүрслэх байсан бэ?

•Лук 17:3-т буй Есүсийн хэлсэн үгийг тунгаагаарай. Хэн нэг нь таны эсрэг гэм үйлдвэл та яадаг вэ? Эрүүлээр нүүр тулах нь ямар талаараа хайр доторх үйлдэл вэ? Энэ нь яагаад хэцүү байдаг вэ? Таны алдааг залруулж, уучилж байсан тохиолдлыг санаарай. Тэр үед ямар санагдаж байсан бэ?

•Танд уучлал хэрэгтэй байна уу? Та хэнийг уучлах хэрэгтэй байна вэ?

•Уншиж, эргэцүүлснийхээ дараа залбираарай. Бурхан хайр дотор, цаг алдалгүй анхааруулж байдагт нь талархаарай. Бусдыг шархлуулсан үйлдэлдээ уучлал гуйж, таныг шархлуулсан хүмүүсийг уучлаарай. Энэ дэлхийн зовлон зүдгүүрийг арилгах Есүсийн ажилд нэгдэхэд өөрт хэрэгтэй байгаа итгэлийг гуйгаарай.

Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук

Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

Холбоотой төлөвлөгөө унших