Танигдсан нэгэн: Өөрийнхөө хэн болохыг таньж мэдэх 10 өдөрЗагвар
Салхинд хийсэх хуванцар уут мэт мэдрэх үе танд гарч байсан уу? Тоглож байнаа. Гэхдээ жинхэнээсээ, энэ эшлэл дэх шавар мэт өөрийгөө мэдрэх үе танд гарч байсан уу? Зүгээр л нэг оршин буй . . . Ямар ч эрч хүчгүй эсвэл зорилго үгүй мэт?
Шаварт өөрийн гэсэн үнэ цэн гэж байдаггүй—энэ бол зүгээр л нойтон шороо. Хэлбэр дүрс үгүй. Тодорхой хэлбэр үгүй. Шавар. Заримдаа бид бүгд л ийм мэдрэмжийг мэдэрдэг гэж би боддог. Өөрийн гэсэн байр сууриа олохоор өдөр тутмынхаа амьдралд ямар ч бодлогогүйгээр явах үед—таарахаар хичээн, бусдад танигдахын тулд ёс суртахуун эсвэл хэм хэмжээстээ буулт хийх үед бодол санаанд минь тохь тухгүй байдал ба сэтгэл хангалуун бус байдал гэтэн орж ирдэг. Бид бол шавар.
Гэсэн хэдий ч ваарчин бол чадварлаг уран барималч. Шавраар ямар нэгэн үзэсгэлэнтэй зүйлийг хийх тэвчээр, хараа Түүнд байдаг. Цоо шинэ зүйл урлахаар ваарчин хүрднийхээ ард суух үед бид нойтон шороог хардаг бол Тэр ажиллах ямар материал байгааг хардаг. Үүнээс ямар нэгэн үзэсгэлэнтэй зүйл бий болох болно гэдгийг Тэр мэддэг тиймээс ч цаг заваа зарцуулан, шахан, ямар нэгэн онцгой бөгөөд гайхалтай зүйлийг хэлбэржүүлдэг.
"Яагаад Бурхан минь ээ? Би Таны эсрэг гэм үйлдсээр, Танд дуулгаваргүй байсаар байтал яагаад Та надад зориулан цаг заваа гаргасан бэ?" гэж заримдаа бодох үе зөвхөн надад гардаггүй л болов уу. Гэхдээ Тэр үүнийг бидний төлөө хийдэг. Тэр таны дутагдлыг МЭДДЭГ. Хаана сул дорой болохыг тан Тэр МЭДДЭГ. Тэр таныг болоод намайг МЭДДЭГ. Та төөрөгдөх үедээ эсвэл хэцүү болж ирэх үед Тэр бол Ваарчин, бидний сайн сайхны төлөө мөн Түүний Алдрын төлөө биднийг сайжруулахаар шахалтыг хийж буй гэдгийг өөртөө сануулаарай. Биднийг ямар ч хэрэгцээгүй шавар байхад минь Есүсээр дамжуулан, Ваарчин биднийг хэлбэржүүлсэн—бөгөөд биднийг—ямар нэгэн үзэсгэлэнтэй зүйл болгон хэлбэржүүлсээр байгаа! Тэр танаас хамаагүй агуу Нэгэн хэр нь Тэр таныг дуудсан! Та зүгээр л нэг шавар биш; та бол Ваарчны гар дахь шавар мөн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Олонд танигдсан зүйлээрээ төөрөгдөн, хэн болохоороо танигдсан байхыг алдах нь асар амархан байдаг. Таны талаар, таны хэн болох мөн таныг хэн байлгахаар Бурхан бүтээсэн талаар Бурханы Үгэнд асар олон зүйлийг хэлсэн байдаг. Энэ 10 өдрийн чимээгүй цаг үнэхээр хэн болохоо олж мэдэх аянаар аялахад танд туслах болно.
More