Танигдсан нэгэн: Өөрийнхөө хэн болохыг таньж мэдэх 10 өдөрЗагвар
Бүтээгч бүтээлээ мэддэг. Хэрэв та цэцгийг ажиглан харах юм бол, хамгийн энгийн жишээ гэвэл, деталь болоод үзэсгэлэн нь үнэхээр гайхалтай. Яг одоо та гадаа гарч ямар нэгэн цэцгийг хар эсвэл дор хаяж цэцгийг гүүглдээд үз гэж би таныг сорьж байна. Энэ үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Бүтээлийн түүхийн ид дунд, талыг чимэглэхэд цэцэг хэрэгтэй гэдгийг Бурхан мэдэж байсан—энэ нь сүүлд ухаарсан зүйл бол огтхон ч байгаагүй. Цэцгийн хамгийн өчүүхэн детальд Бурхан хэрхэн анхаарал хандуулсан болохыг бид мэдэх боломжтой.
Бичээсний энэ хэсгийн асар онцгой зүйл нь гэвэл Есүс танд хандан ярьж буй бөгөөд санаа зовсон зүрхийг чинь Тэр тайвшруулахыг хүсдэг. Хэрэв Бурхан Өөрийнхөө бүтээлүүдийн оргил бус (хэрэв та мартсан байгаа бол тэр оргил нь: ТА гэдгийг би сануулмаар байна) тэдгээр хээрийн цэцэгс ийм их анхаарал тавьсан юм бол Тэр таныг халамжлан, танаар бахархан, таны төлөө Өөрийнхөө хамгийн сайныг үйлдэхгүй гэж үү? Бүтээгч маань таныг гүн гүнзгийгээр мэддэг бөгөөд Түүний зүрх сэтгэл ТАНЫГ гэж цохилж байдаг.
Таны зүгээр хийх ёстой зүйл гэвэл, айдас, сэтгэлийн түгшүүр, эргэлзээ зэрэгт гэтэн ирэх орон зайг ширээн дээрээ гаргахгүй байхын тулд та тэмцэх ёстой. Өөрийнхөө Үгэнд Тэр хүрэх болно гэдэгт нь Бурханд итгэлгүй байх нь өчүүхэн асуудал огтхон ч биш! Үүнийг уншиж байгаа хүнд энэ хүнд тусч байна уу? Надад хүнд туссан гэдгийг би мэднэ. Итгэлгүй байна гэдэг бол Бурханыг үл хүндэлж буй хэрэг бөгөөд айдаст чинь галыг өрдөж байдаг. Есүсийн танд өгсөн амлалт дотор амар тайван байхын тулд үйлдлийг та хийх ёстой. Түүний Үгийн үнэн рүү мөн Түүний итгэмжит байдал харагдсан цаг үе рүүгээ эргэн очсоор бай. Та санаа зорилготойгоор бүтээгдсэн, гүн гүнзгийгээр танигдсан, асар ихээр халамжлагдсан гэдэгтэй итгэх итгэлтэй байдал дотор алх.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Олонд танигдсан зүйлээрээ төөрөгдөн, хэн болохоороо танигдсан байхыг алдах нь асар амархан байдаг. Таны талаар, таны хэн болох мөн таныг хэн байлгахаар Бурхан бүтээсэн талаар Бурханы Үгэнд асар олон зүйлийг хэлсэн байдаг. Энэ 10 өдрийн чимээгүй цаг үнэхээр хэн болохоо олж мэдэх аянаар аялахад танд туслах болно.
More