Танигдсан нэгэн: Өөрийнхөө хэн болохыг таньж мэдэх 10 өдөрЗагвар

Known: 10 Days to Discovering Your Identity

10-с 5 дахь өдөр

Энэ эшлэлд, Паул хоёр төрлийн мэдлэгийн тухай бидэнд хэлсэн. Тэдний нэг нь Бурханы биднийг мэддэг мэдлэг бол нөгөө нь мэдлэгийг хэрхэн ашиглан бие биенээ устгаж, бардмалаар дүүрэн. Энэ нь Паулын Коринт дахь сүмд илгээсэн захидалдаа шүтээнүүдэд тахил өргөсөн хоолыг идэх асуудлыг хөндөхдөө гарч ирсэн. Паул энэ нь зүгээр үү, үгүй ​​юу гэдгийг хэлээгүй, харин үүнийг идэж чадах эрх мэдлийг ХЭРХЭН зохицуулах талаар хэлсэн.

1 Коринт 8:1-3-ыг уншаад Паулаас илүү сайн арга замыг суралцъя.

  1. Шүтээнүүдэд өргөгдсөн тахилын тухайд гэвэл бид цөм мэдлэгтэй гэдгээ мэднэ. Мэдлэг ихэрхүүлдэг бол хайр босгодог.
  2. Хэрэв хэн нэгэн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй л байна.
  3. Хэн Бурханд хайртай байна, тэр Түүгээр танигдсан.

Паул бардамналыг эсэргүүцэж, хүмүүсийн мэдлэг гэж сайрхан байгаа мэдлэг нь жинхэнэ мэдлэг огтхон ч биш (тэр мэдэх ёстой гэдгээ хараахан мэдэхгүй байна) гэж хэлж байна. Гэхдээ түүний эхнийхээс ялгаатай хоёр дахь төрлийн мэдлэг байдаг. Энэхүү хуурамч мэдлэгт Паулын хариулт бол хайр юм. Бурханы тухай мэдлэгийг зөвөөр мэдсэнээр Бурханыг хайрлах хайр болж хувирдаг ба энэ нь зөвхөн Бурхан биднийг сайн мэддэг учраас л боломжтой юм. Түүнтэй харилцах бидний харилцаа ямар ч нууцгүй дотны найзууд шиг байгаасай гэж Бурхан хүсдэг.

Дуулал 25:14(АБ2013) "ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг.Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ"

Энд нөхөрлөлд хэрэглэгддэг еврей үг нь "SOD" гэдэг нь нэг дотны найзын нөгөөдөө өгдөг дотно зөвлөгөөний тухай өгүүлдэг. Бурхан биднийг ингэж л мэддэг. Тэр Өөрийн Үгээрээ дамжуулан бидэнтэй дотно, найдвартай зөвлөгөөгөөр ярьдаг. Тиймээс Бурхан таныг бусдаас давуу байдал олж авахын тулд мэдлэгийг эрэлхийлэхийн оронд найз шигээ Түүнийг эрэлхийлэхийг хүсдэг. Та хэн нэгэнтэй дотно нөхөрлөдөг бол түүний хэлсэн зүйл, дуртай зүйлс, юу тэднийг гэрэлтүүлж, зүрхийг нь шархлуулж байгааг санадаг. Тэр таныг яг одоо ингэж мэдэж байгаа бөгөөд Тэр зөвхөн таны аврагч, аав, туслагч байхыг хүсдэггүй учраас Өөрийг нь илүү таньж, өдөр бүр Түүнтэй болон Түүний Үгтэй илүү ойртож, танин мэдэхийг хүсдэг

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Known: 10 Days to Discovering Your Identity

Олонд танигдсан зүйлээрээ төөрөгдөн, хэн болохоороо танигдсан байхыг алдах нь асар амархан байдаг. Таны талаар, таны хэн болох мөн таныг хэн байлгахаар Бурхан бүтээсэн талаар Бурханы Үгэнд асар олон зүйлийг хэлсэн байдаг. Энэ 10 өдрийн чимээгүй цаг үнэхээр хэн болохоо олж мэдэх аянаар аялахад танд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Fresh Life Church (Levi Lusko)-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://freshlife.church

Холбоотой төлөвлөгөө унших