Танигдсан нэгэн: Өөрийнхөө хэн болохыг таньж мэдэх 10 өдөрЗагвар

Known: 10 Days to Discovering Your Identity

10-с 6 дахь өдөр

Таны хувьд чухал хүн харилцан яриандаа таны нэрийг санах үе танд гарч байсан уу? Магадгүй шинэхэн найз чинь, Старбаксын үйлчлэгч эсвэл сургуульд хайртай болж байсан хүн чинь байж болох юм. Тэр нөхцөл байдалд нэрээрээ дуудагдах нь ямар сайхан мэдрэмжийг төрүүлсэн болохыг та санаж байна уу? Хайрлан хүндэлдэг хүн нэрийг чинь хэлэх, таныг санах, таныг таних эсвэл утга учир бүхий магтаалын үгийг хэлэх ямар сайхан мэдрэмжийг төрүүснийг та санаж байна уу? Энэ нь таныг танигдсан бөгөөд чухал мэт мэдрэмжийг танд төрүүлдэг. 

Иохан 10-р бүлэг дэх эдгээр эшлэлүүд үүнтэй адил мэдрэмжийг төрүүлдэг. Бид өөрсдийгөө Түүнд өргөн, Түүний дуу хоолойг сонсох аваас Тэр биднийг мэдэх болно гэж Есүс бидэнд хэлж байна. Ертөнцийг Аврагч Нэгэн таны дуу хоолойг яг таньдаг гээд төсөөлөөд үз! 

Хэн нэгэн таны дуу хоолойг танихын тулд та тэдэнтэй харилцаатай байх шаардлагатай болдог. Энэ талаар бодоод үз; дотын найз нар ба гэр бүлийнхнийхээ дуу хоолойг бичээд аль нь хэний дуу хоолой байсан гэдгийг та ялгаж салгаж чадах уу? Ихэнхийн нь дуу хоолойг та таних байх. Яагаад? Учир нь та тэдэнтэй байнга, өдөр бүр ярьдаг! Есүс ч бас үүнтэй адилхан; Түүнтэй та хэдий их цагийг хамт өнгөрүүлнэ төдий чинээгээр бид Түүний дуу хоолойг таньдаг болдог! Бурханы дуу хоолойн талаар бодлыг минь орвонгоор нь өөрчилсөн хэллэгийг би нэгэнтээ сонсож билээ. Энэ нь юу байсан гэхээр: "Библи чинь хаалттай байх юм бол Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй байна гэж гомдоллож болохгүй." ИТГЭХИЙН АРГАГҮЙ! Анх удаа сонсоход энэ үг надад үнэхээр хүнд туссан. Хэрэв бид Түүний Үгэнд цагийг өнгөрүүлэхгүй, үүнийг уншихгүй, Түүнтэй залбирал болоод магтаал дотор цагийг хамт өнгөрүүлэхгүйгээр юм бол Бурханы дуу хоолойг хэрхэн сонсох билээ дээ! 

Бурхан таныг мэдэхийг хүсдэг гэдэг бол сайнмэдээ мөн! Тэр таны дуу хоолойг танихыг хүсдэг; Тэр таныг Өөрийнхөө багийн нэг гишүүн болоосой гэж хүсдэг. Зөвхөн сайхан хэсгүүдийг чинь биш—бүхий л хэсгүүдийг тан хамруулан—Тэр таныг тэр чигээр нь Өөрийнхөө байгаасай гэж хүсдэг! 

Таны дотор бүтээсэн тэр дуу хоолойг таньдаг байгаасай гэж Есүс хүсдэг ч зорилгынхоо дуу хоолойг олж нээхийн тулд хамгийн эхэнд та Түүний дуу хоолойг таньдаг байх ёстой. Хонь мэт бай; Хоньчиноо дага. Есүсийг дага, тэгэх юм бол дуу хоолойг тан танихгүй газарт байгаа мэт мэдрэмжийг та хэзээ ч мэдрэхгүй байх болно.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Known: 10 Days to Discovering Your Identity

Олонд танигдсан зүйлээрээ төөрөгдөн, хэн болохоороо танигдсан байхыг алдах нь асар амархан байдаг. Таны талаар, таны хэн болох мөн таныг хэн байлгахаар Бурхан бүтээсэн талаар Бурханы Үгэнд асар олон зүйлийг хэлсэн байдаг. Энэ 10 өдрийн чимээгүй цаг үнэхээр хэн болохоо олж мэдэх аянаар аялахад танд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Fresh Life Church (Levi Lusko)-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://freshlife.church

Холбоотой төлөвлөгөө унших