Танигдсан нэгэн: Өөрийнхөө хэн болохыг таньж мэдэх 10 өдөрЗагвар
Ямар нэгэн зүйлийг сайн хийж чадахгүй мэт мэдрэмж танд төрж байсан уу? Та магадгүй олон зүйлийг хийж чаддаг, хүсэл тэмүүлэлтэй хэдий ч тэдгээрийнхээ алинд нь ч мэргэшсэн биш байдаг уу? Би ч бас адилхан! Та шаардлага хангахгүй, бэлтгэгдээгүй эсвэл хангалттай нэгэн биш гэсэн дуу хоолой толгой дотор тан эргэлдсээр байх үед хийхээр дуудагдсан зүйлдээ эргэлзэх нь амархан байдаг бөгөөд тэр дуу хоолой Бурханыхаас хамаагүй чанга мэт санагддаг.
Библийн эхний таван номыг бичсэн Мосе энд өөрийгөө ярихдаа тааруухан нэгэн хэмээн Бурханд хэлж байгаа. Тэр үндсэндээ Бурхан хамгийн сайн зүйл юу болохыг мэддэггүй, Мосег дуудах үедээ Тэр алдаа гаргасан гэж хэлж байна. Гэвч хэрэв Мосе ярихдаа тааруухан, ээрүү нэгэн байгаагүйсэн бол Өөрийнхөө сонгосон хүмүүсийг асар удаан хугацаагаар удирдуулахад Бурхан яагаад түүнийг ашигласан гэж? Мосе өөртөө итгэх итгэлээ алдсан мэт санагдах хэдий ч түүнд хэрэгцээтэй зүйл нь Бурханд-итгэх итгэлтэй байдал байсан юм.
Тэр таныг удирдан, цоо шинэ зүйлд таныг дуудах үед нь Бурханы бодож төлөвлөж байгаа зүйлийг та хэзээ ч бүрэн ухаж ойлгож чадахгүй ч Бурхан биднийг МЭДДЭГ гэдэг үнэн дотор та амар тайван байх боломжтой. Тэр таныг хэрхэн тоноглох, хэрхэн хайрлах, хэрхэн урамшуулахаа Тэр мэддэг. Түүнээс өөр таныг мэддэг хүн гэж нэг ч үгүй. Яг л Бурхан Мосед хандан ярьсанчлан, Тэр тантай хамт явна гэж амласан учраас таныг дуудсан Бурханы төлөвлөгөөнд та итгэлтэй байж болно. Бодит болоод төсөөлдөг дутагдлуудыг тан бүгдийг нь Бурхан засаж залруулахад хангалттай Нэгэн.
Таныг дуудсан тэр л зүйлдээ Бурхан таныг удирдан, тоноглох болно гэсэн итгэлтэй байдал дотор амар тайван байгтун.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Олонд танигдсан зүйлээрээ төөрөгдөн, хэн болохоороо танигдсан байхыг алдах нь асар амархан байдаг. Таны талаар, таны хэн болох мөн таныг хэн байлгахаар Бурхан бүтээсэн талаар Бурханы Үгэнд асар олон зүйлийг хэлсэн байдаг. Энэ 10 өдрийн чимээгүй цаг үнэхээр хэн болохоо олж мэдэх аянаар аялахад танд туслах болно.
More