Танигдсан нэгэн: Өөрийнхөө хэн болохыг таньж мэдэх 10 өдөрЗагвар

Known: 10 Days to Discovering Your Identity

10-с 8 дахь өдөр

Иеремиа 12:3 Бурхан биднийг хэрхэн мэддэг болохыг бидэнд ойлгуулдаг. Тэр биднийг хардаг, биднийг сориоч хэмээн бид Түүнээс гуйж болно мөн үүний үр дүн юу болохыг бид Түүнд найдаж болно. Улмаар, Дуулал 139:23-24 зүрх, бодол болоод бие махбодыг оролцуулан бүхлээр нь МЭДЭЭЧ хэмээн Бурханаас гуйх бичээчийн залбирлыг дүрсэлжээ.

Эхлээд, "зүрхийг минь мэдээч" гэсэн залбирал байна. Буруу ойлгогдсон цаг үе бүрийнхээ талаар бодоод үз. Хэлэх гэсэн зүйлээ буруугаар илэрхийлсэн эсвэл ямар нэгэн зүйлийг зөв санаатайгаар үйлдсэн хэдий ч хэн нэгэнд буруу ойлголт түрүүлсэн гэх мэт. Зүрхийг тан мэддэг Бурхан таныг мэдэж байхад таны хэлэх, хийх, бодох зүйлсээс үргэлж Тэр хамгийн шилдгийг нь олж хардаг гэсэн 100% итгэлтэй байдал танд байх боломжтой.

Дараа нь, Бурхан "бодлуудыг минь мэдээч" гэсэн залбирал байна. Миний юу бодож байгааг та сайн мэдэж байгаа. Хүмүүст хэлэхээс хэт их ичдэг тэдгээр бодлууд чинь энэ юм. Хэлсэн хүмүүстээ та БҮГДИЙГ нь хэлээгүй л болов уу. Бурханаар мэдэгдсэн байх гэдэг бол ойлгогдсон байхыг хэлдэг. Энэ нь батлагдсан байхыг хэлдэг. Таны санаа зовдог зүйлийн төлөө Тэр үнэндээ бас санаа зовдог мөн санаа зоволт чинь Түүний хувьд үнэхээр үндэслэлтэй зүйл мөн!

Эцэст нь, бидний тийм ч их бахархаад байдаггүй үйлдлүүдийг ч хүртэл оролцуулан (бидний доторх "хөнөөлт замууд," эсвэл гэмүүд) үйлдлүүдийг минь Бурхан мэдээсэй гэсэн залбирал байна. Үнэхээр аймаар! Өдрийн хоолон дээр найздаа хэрхэн хандсан эсвэл өнгөрсөн долоо хоногт очсон үдэшлэгийн талаар би яагаад Бурханыг мэдээсэй гэж хүсэх билээ? Энэ нь Бурхан миний талаар мэдээсэй гэж хүсэх хамгийн сүүлийн зүйл минь байхгүй гэж үү?

Юу гэвэл: таны хийсэн хамгийн олиггүй зүйлийг шүүгээч гэж Бурханаас гуйж буй залбирал бол энэ биш. Бүхий л зүйлийг чинь: сайн, муу, олиггүй, үнэхээр арчаагүй зүйлийг чинь мэдээсэй гэсэн залбирал бол энэ мөн. Гэсэн ч, таныг Бурхан мэдэх нь заналхийлэл биш! Сүүлийн өгүүлбэрийг ахин нэг удаа унш. Бидний талаарх бүхий л зүйлийг мэддэгийнх нь төлөө бид Бурханыг яагаад магтдаг вэ? Учир нь, Бурхан биднийг мэддэг байх үедээ Тэр биднийг удирдах боломжтой болдог.

Тэр биднийг хаашаа дагуулна вэ? Мөнхийн зам гэдэг нь—Бурхан биднийг мэддэг байх үед Тэр биднийг зөв амьдралаар, бялхсан бас мөнхийн амьдралаар хөтлөн дагуулдаг. Таны ойлгож чадахаас ч хамаагүй агуугаар таныг хайрлагдаг Бурханаар мэдэгдсэн байх гэдэг нь ийм л утга учиртай аж.

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Known: 10 Days to Discovering Your Identity

Олонд танигдсан зүйлээрээ төөрөгдөн, хэн болохоороо танигдсан байхыг алдах нь асар амархан байдаг. Таны талаар, таны хэн болох мөн таныг хэн байлгахаар Бурхан бүтээсэн талаар Бурханы Үгэнд асар олон зүйлийг хэлсэн байдаг. Энэ 10 өдрийн чимээгүй цаг үнэхээр хэн болохоо олж мэдэх аянаар аялахад танд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Fresh Life Church (Levi Lusko)-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://freshlife.church