Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүйЗагвар

The Comeback: It's Not Too Late And You're Never Too Far

7-с 6 дахь өдөр

Бос

Бүх л оршуулга гунигтай. Гэхдээ Лук 7:11-16-д бидний уншдаг нэг түүх үнэхээр зүрх зүсэм. Бичээст бэлэвсэн эхнэрийн ганц хүү нас барсан тухай өгүүлдэг. Тэр үед бэлэвсэн эмэгтэйн оронд та байсан бол үнэхээр шархлах байсан. Хууль ёсоор та ямар нэг үл хөдлөх эсвэл бизнес эзэмших боломжгүй. Та хамаатнуудаараа тэжээлгэнэ. Хэрэв та азтай бол нэг хүүтэй байхад хангалттай. Та хүүгүй эсвэл тэр үхсэн бол таныг ядуурал, сэтгэлийн хямралтай хувь тавилан угтах болно.

Энэ бүхэн бол тэр бэлэвсэн эмэгтэйн нүүр тулаад байсан зүйлс. Түүний нөхөр нь үхсэн, одоо ганц хүү нь нас барчихаад байна. Түүнийг шаналсан сэтгэл, хүнд хэцүү ирээдүй хүлээж байна. Гэвч Есүс энэ нөхцөл байдал уруу эргэжээ.

Шуудхан л Тэр хэцүү нөхцөл байдалд ажлаа хийсэн. Тэр дамнуурга уруу алхаж очоод дамнуургыг барьж байсан хүмүүсийг зогсоов. Оршуулгын үйл ажиллагаа тэр даруй зогслоо. Энэ үед Есүс үхсэн хүнтэй ярьж, бос хэмээн тушаасан. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн. Бичээст үхсэн залуу хэрхэн босож, ярьж эхэлснийг харуулдаг. Тэгээд Есүс түүнийг ээжид нь эргүүлэн өглөө.

Библи дэх “Бос!” гэсэн анхаарлын тэмдэгтэй хэсэгт би үнэхээр дуртай. Есүс өөрийн хүч чадал, эрх мэдлээрээ үхэлд хүрч, үхсэн нэгнийг амилахыг тушааж байна. Есүс сайн сайхан зүйл болно гэж найдсангүй. Тэр үхэлд тушаасан. “Үхэл ээ, энд чамд хүч байхгүй. Хүч Надад байна. Чи захирагдах болно!”

Тэр даруй залуу босов. Та төсөөлж байна уу? Оршуулгын хувцас нь задгайрч, тэр нүдээ нухална. Өнөөх залуу амьд, үхдэл биш, энэ яг зомбитой кино шиг байсан байх даа. Тэр бүрэн амь орж, сэргээгдэж дахин эрүүл болов.

Залууд хэлсэн үгийг одоо Есүс танд хэлж байна. “Бос!” Дайснууд чинь таныг булшлахыг хүссэн ч Есүс үхлийг зогсоодог. Найн хотын огтлолцол дээр үхлээс амиллуусан Тэр нэгний хүч чадал таныг та ч мөн үхлээс амилуулж чадна.

Сайн мэдээнээс харахад Есүс үхлийг зогсоох дуртай байдаг. Есүсийн гар дамнуургыг мөргөлийн баяр болгон өөрчилсөн. Тэр таны дамнуургаас бариад дахин амьдар хэмээн хэлсэн. Бурхан таны амьдралд хүрч, үеүдэд найдварыг тунхаглахын тулд таны амьдралыг ашиглахыг хүсдэг. Энэ цаг мөч бол Есүс таны дээр Өөрийн үнэн, алдар, нигүүлслийн гэрлийг гэрэлтүүлэх цаг. Та дамнуургаа орхиод тосгон уруугаа буцаж алхах цаг болсон.

Таныг сайн мэдэх хүмүүс тан руу заагаад “Чамд юу тохиолдоо вэ” гэж хэлж болох юм. Учир нь тэд үүнд итгэж чадахгүй. Тэд таныг оршуулгын газар руу явж байсныг мэдэж байсан. Гэвч Есүсийн үг нь өнөөдөр оршуулах ёслол болохгүй гэдгийг харуулсан. Тэр бол эргэн ирэлтийн Бурхан. Түүнийг танд хүрч, эдгээж, таны амьдралыг өөрчлөхийг зөвшөөр.

Хариул үйлдэл

Найн хотын бэлэвсэн эмэгтэйн түүх бидэнд зориулсан дайсны төлөвлөгөөний тухай юуг илчилсэн бэ? Мөн Есүсийн бидэнд зориулсан төлөвлөгөөний тухай юуг илчилсэн бэ?

Энэ түүхээс та өөрийгөө хэрхэн олж харж байна вэ? Есүс таныг үхлээс хэрхэн аварсан бэ?

Есүс таныг сүйрлийн замаас аврахын тулд яг одоо юу хийж байна вэ?

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

The Comeback: It's Not Too Late And You're Never Too Far

Энэхүү уншлагын төлөвлөгөө маань Луи Гиглиогийн "Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй" гэдэг номон дээр суурилсан 7 өдрийн чимээгүй цагийг багтаасан. Уншлага бүр нь Бичээс дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээн дээр тулгуурлан, эргэн ирэх шаардлагатай хүмүүст шинэ эхлэл өгөх ажлыг Бурхан хэрхэн хийж байгааг харуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Луи Гиглиод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.louiegiglio.com/thecomeback/

Холбоотой төлөвлөгөө унших