Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүйЗагвар
Бидний түүх
Хамгийн агуу эргэн ирэлт нь Есүс хадан булшнаас амилж мөнхийн амьдралд очсон тэр үед болсон юм. Одоо бид бүхнийг үхлийн ялаас аварч чадах Бурханы хүчийг алдаршуулж чадна. Энэ бол Бурханы хүн бүрд санал болгосон эргэн ирэлтийн гүн гүнзгий чанар юм. Библи дэх хосгүй түүх болох Мосегийн тухай санацгаая.
Бид Мосетэй танилцах үед тэр уур хилэнгийн асуудалтай залуу байсан. Нэг өдөр тэр Египет хүн Еврей боолыг зодож байхтай таардаг. Улмаар Мосе Египет хүнийг алаад элсэнд булсан. Мосе өөрийн мэдэх ганц аргаар асуудлыг шийдсэн нь тэр байв. Гэмт хэрэг нь ил болоогүй ч түүнээс үүдэн Мосе өсөж торнисон Фараоны гэрийг орхих хэрэгтэй болсон.
Мосе цөл рүү хөөгдөж, тэндээ хэдэн жил хонь хариулав. Гэвч олон хүн энэ ертөнц дээрх сүүлийн өдрүүдийнхээ талаар бодож байх үед Бурхан Мосед шатаж буй бутнаас ярьж, түүнийг удирдах байр сууринд дуудав. Бурхан “Амьдрал чиний хажуугаар өнгөрчихсөн мэт санагдаж байгааг би мэднэ. Гэвч Би чамайг Египетийн боолчлолоос ард түмнээ гаргаж амлагдсан газарт аваачихад хэрэглэх болно” гэв.
Мосе уур хилэнгээсээ болж гайхалтай боломжуудаа алдсан хирнээ гайхалтай эргэн ирэлтийн түүхтэй хүн. Гэсэн хэдий ч тэрээр ярих чадвар муутай, өөртөө итгэх итгэл багатай нэгэн байв. Тэр Бурханы төлөө хэрэгтэй зүйл хийж чадна гэж бодоогүй ч ах Ааронтойгоо хамт Фараонд очиж Бурханы ард түмнийг чөлөөл хэмээн хэлдэг. Эцэст нь Фараон хэлснээр нь хийж бүх ард түмэн нь эргэн ирсэн түүхтэй болсон билээ.
Энэ бүхний дараа Мосе дахин дуулгаваргүй байдал гаргасны улмаас Бурхан түүнийг амлагдсан газарт орохыг зөвшөөрсөнгүй. Гэвч Шинэ гэрээнд Есүс 2 дагалдагчтайгаа ууланд алхаж байгаа түүх гардаг. Тэнд ер бусын нэг зүйл тохиолдсон нь Есүсийн хувцас гэрэлтсэн цагаан болж, Тэр эрдэнэс мэт гялалзаж буйгаар 2 дагалдагчаа харагддаг. Энэ үед Есүсийн хажууд 2 хүн хамт байсны нэг Мосе байсан нь түүний хамгийн хүчирхэг эргэн ирэлт юм. Аль хэдийн эргэн ирсэн болон эргэн ирэх хэрэгтэй хүмүүст Бурхан нигүүлслээ үзүүлнэ.
Бид үүнтэй төстэй түүхүүдийн тухай дахин дахин ярилцаж болно. Үнэндээ хүн төрөлхтний түүх бүхэлдээ бүдэрч унасан хүмүүсийн түүх байдаг ч Бурханы ивээл, нигүүлслийн далайд Есүст итгэл найдвараа тавьсан хэн бүхэнд эргэн ирэх боломжийг Тэр өгдөг. Эцэст нь, бид ямар замаар алхаж яваа нь хамаагүй, Есүс бол эргэн ирэлтийн Бурхан бөгөөд Есүсийн дотор бидний түүх дуусах болоогүй гэдэгт л итгэлтэй байж болно.
Хүн бүрд эргэн ирэлт хэрэгтэй, хүн бүрд эргэн ирэлт өгөгдсөн. Бид ямар ч саад бэрхшээл дунд байсан, ямар ч алдаа гаргасан, ямар ч тэнүүчлэх эсвэл харанхуй улиралд байсан хамаагүй Бурханы зорилго, төлөвлөгөө ямагт давуулан дийлэх болно.
Хариу үйлдэл
Библи дэх Мосегийн эргэн ирсэн түүх танд ямар санагдаж байна вэ?
Яг л Мосетэй адил бид байх ёстойгоосоо өөр газар байгаа мэт эсвэл бид маш их буруу зүйл хийсэн учраас буцах зам байхгүй мэт санагдаж болно. Бурхан биднийг байгаа газарт маань үргэлж хардаг гэдгийг бид яаж мэдэх вэ?
Та ямар арга замаар Бурхан хэн нэгний түүхийг дахин эхлүүлж байгааг харсан бэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү уншлагын төлөвлөгөө маань Луи Гиглиогийн "Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй" гэдэг номон дээр суурилсан 7 өдрийн чимээгүй цагийг багтаасан. Уншлага бүр нь Бичээс дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээн дээр тулгуурлан, эргэн ирэх шаардлагатай хүмүүст шинэ эхлэл өгөх ажлыг Бурхан хэрхэн хийж байгааг харуулах болно.
More