Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүйЗагвар

The Comeback: It's Not Too Late And You're Never Too Far

7-с 3 дахь өдөр

Хогийн цэг дэх диваажин

Түүхчид, археологичид Есүсийг цовдолсон Голгот хэмээх жижигхэн газар нь үнэндээ хогийн цэг байсныг баталдаг. Та хогийн цэгийг ойроос харж байсан уу? Эргэн тойронд ялаа дүнгэнэсэн, муухай үнэртэй. Хаа сайгүй ялзарсан, өмхий хогон овоогоор дүүрэн. Харин Голгот бол байж болох хамгийн аймшигтай, зэрлэг хогийн цэг байсан юм.

Ромчууд ялтнуудыг цовдлох үеэр ихэнхдээ цогцсуудыг арчлах хэн нэгэн эргэн тойронд нь байдаггүй байв. Тиймээс цэргүүд загалмайнаас цогцсуудыг буулган хогон дээр хаяна. Тэгээд золбин ноход болон зэрлэг амьтад яснаас нь махыг нь салгаж иддэг байв. Тэр газар бол Есүсийг цовдолсон төсөөлж болох хамгийн муу хогийн цэг юм.

Загалмай дээр байсан хулгайч хүнд Есүс чи диваажинд Надтай хамт байна гэж хэлсэн нь үнэхээр онцгой юм. Тэр өдөр хогийн цэг дээр диваажин ирсэн гэдгийг та ойлгоорой. Тэнгэрийн улс хогийн цэгтэй холбогдсон ба холбогч нь Есүс байв.

Бид магад өнөөдөр хогийн цэг дээр амьдарч байж болох ч диваажин биднийг олж болно. Амьдрал маань жигшмээр замбараагүй, ялаанууд эргэн тойрон дүнгэнэлдэж байлаа ч Есүс үргэлж ойр байгаа. Энэ бол гайхамшигт мэдээ, учир нь бид үнэхээр хүнд нөхцөлд байсан ч бид өөрсдийгөө өөлөх шаардлагагүй. Найдвар үргэлж бий. Бурхан бол агуу эргэн ирэлтийн Бурхан юм.

Гайхалтай эргэн ирэлт яаж эхэлдэг вэ? Энэ бүхэн Есүс ээ, намайг дурсан санаач хэмээн энгийнээр залбирахад л хангалттай зүрхний итгэлээс гардаг. Ингэж залбирах нь зүгээр амьсгал авах төдий бөгөөд биднийг өнө мөнх рүү хөтлөх болно. Бид тэнгэрт очихын тулд заавал өндөрт, хүчирхэг байх албагүй гэдгийг ойлгуулахын тулд Бурхан гэмт хэрэгтнийг Есүстэй ойр байрлуулсан. Бид бусдаас илүү учраас Бурханаар ивээгддэггүй. Бид тэнгэрийн хаанчлалд энгийн нэгэн итгэлийн залбирлаар очно.

Энэ залбирлаар бидэнд Бурханд өгөх зүйл юу ч байхгүйг хүлээн зөвшөөрч. Бид загалмайд өлгөгдсөн хулгайч мэт зовлон шаналалдаа тусламж эрэн Есүс дээр ирдэг. Бидний дэргэд буй загалмай дээрх Есүсийг хараад “Та бол Бурхан. Та ямар ч гэмт нүгэл үйлдээгүй гэмгүй нэгэн. Хэрэв та хүсвэл загалмайнаас бууж чадах ч Та зорилготойгоор энэ сонголтыг хийсэн билээ. Та намайг санаарай” хэмээн хэлдэг.

Заримдаа хүмүүс илүү олон үгээр залбирдаг, энэ нь зүгээр. Та магад тэр хулгайчаас ч илүү сүнслэг зүйлсийг ойлгож болох юм. Гэсэн ч та арай багыг мэдэж байж болно, энэ ч бас зүгээр. Хэрэв та Есүс бол гэм зэмгүй, өөрөө хийгээгүй ч таны хийсэн зүйлсээс болж цовдлогдсон гэдгийг мэдэж байгаа бол, мөн Есүс хүсвэл загалмайгаас буугаад ирж чадах байсан ч шалтгаантайгаар үлдсэн гэдэгт итгэж байвал, та зүгээр л Есүс таныг дурсан санаасай гэж хүсэж байвал таны залбирлыг Тэр сонсох болно.

Бурхан таны энгийн залбирлыг сонсож хамгийн эмх замбараагүй нөхцөл байдалд ч диваажинг авчрах болно. Есүс харанхуйгаас айдаггүй. Тэр хуучин ялзарсан ясны хогоос болж ухардаггүй. Тэр хэдэн ялаанаас айдаггүй. Есүс хогийн цэг дээр ч диваажинг авчрах л болно.

Хариу үйлдэл

Загалмай дээрх хулгайчийн түүх бидэнд Есүс “төгс” амьдарч байсан хүмүүсийн төлөө ирээгүй гэдгийг харуулж байна. Өнөөдөр энэ бүхэн танд ямар найдварыг өгч байна вэ?

Хүнд нөхцөл байдалд байгаагаа ойлгосон хулгайч Есүсээс аврал гуйхдаа ямар аргаар илэрхийлсэн бэ? Та Бурханаас намайг санаач гэж хэлэхдээ ямар арга замаар гуйж байсан бэ?

Энэ түүх танд Бурханы авралын цар хүрээний тухай юу хэлж байна вэ? Эргэн ирэхэд “хэтэрхий хол явчихсан байх” тухай танд юуг өгүүлж байна вэ?

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Comeback: It's Not Too Late And You're Never Too Far

Энэхүү уншлагын төлөвлөгөө маань Луи Гиглиогийн "Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй" гэдэг номон дээр суурилсан 7 өдрийн чимээгүй цагийг багтаасан. Уншлага бүр нь Бичээс дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээн дээр тулгуурлан, эргэн ирэх шаардлагатай хүмүүст шинэ эхлэл өгөх ажлыг Бурхан хэрхэн хийж байгааг харуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Луи Гиглиод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.louiegiglio.com/thecomeback/

Холбоотой төлөвлөгөө унших