Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүйЗагвар
Хэзээ ч оройтоогүй
Самсон Бурханы хүмүүсийн төлөө гайхалтай зүйл хийхээр Бурханаар төлөвлөгдсөн хүн юм. Түүнд зориулагдсан хоёр том зүйл байсан нь (1) түүний амьдралын агуу том дуудлага болоод (2) түүний амьдрал дахь гайхамшигт хүч чадал ажээ. Тэрхүү нөөц боломжийнхоо дагуу Самсон гайхалтай зүйлсийг хийсэн юм. Тэр нүцгэн гараараа арсланг алж, гучин эрийг ганцаараа хөнөөсөн. Гучын эсрэг ганцаараа тулалдаад дийлж чадах хүн та хэр олныг мэдэх вэ?
Гэсэн хэдий ч үе үехэн Самсоныг сөхрүүлж чадах ямар нэг зүйл байсаар байв. Түүний ер бусын хүч чадал болоод Бурханы дуудлагаас гадна түүний дотор өрнөж байсан том тулаан бол эмэгтэй хүн байв. Гаднаас нь харахад Самсонд Бурханы таалал байж, Бурхан түүнийг хэрэглэсээр байсан мэт боловч дотоод сэтгэлд нь хар салхи дэгдэж байлаа.
Уг хар салхи эцэстээ түүнийг Израилийн дайсан Филистинчүүд рүү урвуулсан Делилагийн гарт тушаав. Самсон том алдаа хийжээ. Түүнийг Бурханы ард түмнийг удирдуулахаар төрсөн цагаас нь эхлэн тусгаарлан бэлдэж байсан ч амьдралынхаа төгсгөлд тэр сохорч, шоронд хоригдож Филистины үр тариан тээрэмд ажиллаж байлаа. Эмэгтэйчүүдтэй зүй бусаар холбогдуулж байсан дотоод хөдөлгүүр нь түүнийг эцэстээ эвдэж орхив.
Самсоны хувьд нүглийнх нь үр дагавар дэндүү бодитой байлаа. Тэр сохорч боол болон шийтгэгдсэн. Гэхдээ Бурхан ямар ч үр дагавраас үргэлж илүү билээ. Бурханы авралын түүх нь амьныхаа төлөө, авралынхаа төлөө итгэлээ Есүст тавьдаг хүн бүрд зориулагдсан юм. Сатан биднийг унагаж чадах ч бид босох болно. Үнэн түүх бол Сатан эцэст нь мөнхөд бүр мөсөн унах болно.
Самсоны түүх Дагоны сүмд дуусдаг. Израилийн шүүгч асан хэлсэн нь “Энэ дуганы тулгуур баганад хүрч, түшихийг зөвшөөрөөч” (Шүүгчид 16:26).
Дуган хүнээр дүүрэн байсан буюу тэнд 3000 орчим хүн дуганы орой дээрээс үйл явдлыг ажиглаж байлаа. Тийм ээ, нөхцөл байдал Самсоны хувьд аль хэдийн хяналтаас гарсан байлаа. Тийм ээ, тэр өөрийн амьдрал дахь Бурханы дуудлагаас татгалзаж үр дагавартай нь нүүр тулсан. Гэсэн ч Самсон Бурхан одоо ч эрх мэдэлтэй бөгөөд түүний амьдралд гайхамшгийг үйлдэх чадалтай гэдгийг ухаарсан юм.
Дагоны сүмд Самсон залбирав, залбирал нь юу байсан гээч! “Эзэн Бурхан намайг санан соёрхооч.” (Шүүгчид 16:28). Загалмай дээрх хулгайчийн залбиралтай яг ижилхэн биш гэж үү? “Намайг санаач”.
Самсоны эцсийн амьсгалд Бурханы хүч түүнд эргэн ирлээ. Бүх Израилийн аврал Самсоны сүүлчийн үзүүлбэрээр эргэн ирсэн өдрөөс эхлэв. Тэр амьдралынхаа туршид хийгээгүй зүйлээ үхэхдээ хийсэн юм. Учир нь бидний Бурхан бол эргэн ирэлтийн Бурхан билээ.
Энэ бол бидэнд зориулсан хичээл юм. Хэзээ ч оройтоогүй. Бид хэзээ ч хэтэрхий холдоогүй. Бид хэтэрхий хол төөрчихөөгүй байна. Бурхан үргэлж сайн бөгөөд үргэлж биднийг санадаг. Бидний залбирал хэсэг хүмүүсээс өшөө авахын тулд бус харин энэ нь биднийг Бурханы алдрын төлөө амьдрахад зоригжуулдаг юм. Биднийг дарж байгаа чулуун багануудыг юу ч гэсэн бид хамаг хүчээрээ түлхдэг. Бурханы хүч бидэн дотор шинэчлэгдсэнээр эдгээр шоронгийн хананууд нуран унах болно.
Хариу үйлдэл
Бурханы өөрт нь зориулж хадгалсан зүйлсийг биелүүлэхэд Самсонд юу саад болсон бэ? Түүнийг буулгаж авах урхийг тэр аажмаар яаж зөвшөөрсөн бэ?
Дайсан ямар арга замаар урхи ашиглан биднийг улам буруу зам руу уруу татдаг вэ? Энэ яагаад ийм үр дүнтэй арга барил юм бол?
Самсоны сүрлэг эргэн ирэлт нь юу байсан бэ? Түүний түүх бидний алдаанаас үл хамааран Бурханы нигүүлсэл, ивээлийн тухай юуг илчилж байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү уншлагын төлөвлөгөө маань Луи Гиглиогийн "Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй" гэдэг номон дээр суурилсан 7 өдрийн чимээгүй цагийг багтаасан. Уншлага бүр нь Бичээс дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээн дээр тулгуурлан, эргэн ирэх шаардлагатай хүмүүст шинэ эхлэл өгөх ажлыг Бурхан хэрхэн хийж байгааг харуулах болно.
More