Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүйЗагвар
Зүүд мөрөөдөл тасрах үед
Иосеф шиг залуутай хэрхэн биднийг адилтгана гэж? Тэр нүхэнд хаягдаж, боол болон зарагдаж, урвалтыг мэдэрч, шоронд хоригдон мартагдсан. Гэхдээ түүний түүх бидний бодсоноос ч илүү бидний түүхтэй төстэй байдаг.
Та хаягдаж байсан уу? Гээгдэж, зарагдаж? Найдвар чинь тасарч? Ар нуруундаа хутгалуулж байв уу? Магадгүй таны бүх зүйлс зөв сайхан болгож байтал гэнэт амьдрал тань доошилсон байж болно. Иосеф энэ хэцүү бүхнийг туулсан ч Бурхан бүх цаг мөчид ажилласаар байсан гэдгийг ойлгох төлөвшилтэй байсан нь үнэхээр гайхалтай.
Иосефын нэг томоохон түүхийг харъя. Тэр хоёр дахь удаагаа бүгдийг зөвөөр хийсний дараа ч түүнийг доороос нь дахин татав. Бүгдээрээ урагшилж байхад та л доошилж хол хоцорч байгаа мэт мэдрэмжийг мэдэх үү? Иосефт яг л ийм байсан. Гэсэн ч тэр амьдралд нь байгаа Бурханы ажлыг харах хараагаа хэзээ ч алдаагүй юм.
Бид Иосефын амьдралаас дор хаяж 5 зарчмыг суралцаж болно. Эхнийх нь, Иосефын амьдралын бүхий л зорилго нь дэлхийн төлөөх Бурханы том төлөвлөгөөний жижиг хэсэг гэдгээ ойлгосон. Өөрийн мөрөөдлийн төлөө зүтгэснээс Бурханаас өгөгдсөн хараа, мөрөөдлийн төлөө амьдрах нь илүү том зорилго гэдгийг тэр мэдэж байсан. Тэр Бурханы түүхийн нэгэн хэсэг болох ертөнц дээр байгаагаа мэдсэн.
Хоёрдугаарт, Бурхан түүнтэй ойр явааг тэр мэдэж байсан. Худалдаачдад зарагдахад, дуудлага худалдаанд ороход, Потифарын гэрт байхад мөн шоронд байхад нь ч Бурхан түүнтэй хамт байсан. Тэр Иосефыг Фараоны ордонд байхад, гантай жилүүдэд ч, ах нар нь буцаж ирэхэд ч хамт л байсан. Бурхан түүнтэй бүхий л цаг хугацаанд хамт байв.
Гуравдугаарт, Иосеф Бурханд хамгийн сайныгаа зориулах хэрэгтэйг мэдэж байв. Тэр үйлчлэгчийн үүргээ сайн гүйцэтгэж байсан нь гарцаагүй. Тэр алхам бүрээ заль мэхээр хийж болох байсан. Гэсэн ч Бурхан түүний хажууд байгаа тул тэр хамгийн сайнаараа хийсээр байхыг эрмэлзсэн.
Дөрөвт, эргэн ирэлт гэдэг нь буцааж төлөх тухай биш гэдгийг тэр ойлгосон. Тэр ах нартаа Бурхан тэдний бус өөрийнх нь талд байсныг хэлдэг. Тэр тэдний хийсэн бүхнийг нь уучилсан гэж хэлээгүй боловч өөрөө Бурханы түүх дотор байгаа гэдгээ ухамсарласан учраас тэднийг уучилсан.
Хамгийн сүүлд, Иосеф өөрийгөө авралын түүхийн нэг хэсэг гэдгээ ухаарсан. Тэр “Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ" (Эхлэл 45:5) хэмээдэг. “Амийг аврахаар” гэсэн тэр жижиг хэсгийг санаад аваарай. Энэ үнэхээр ер бусын, би илүү том Бурханы түүх дотор байна гэсэн бодол. Ийм төрлийн бодол нь өдөр бүрийн ажил, амьдралаа Бурханы гарт өргөх бөгөөд Бурханы өдөр бүрийн ажил нь миний нөхцөл байдлыг өөрийн алдрын төлөө ашиглах юм гэсэн утгатай.
Бидний тэмцэл бол үргэлж хэн нэгний авралын төлөө байдаг гэдгийг Иосеф бидэнд зааж байна. Энэ нь “Илүү олон хүнийг аврахын тулд надад илүү олон тэмцэл аваад ир” гэж хэлээрэй гэсэн үг биш юм шүү. Бидний хэн нь ч тэр тэмцэл рүү хүсэл эрмэлзэлтэйгээр гүйхгүй. Гэвч бидэнд тэмцэл ирэх үед Бурхан агуу зорилготойгоор ажиллаж байгааг бид мэднэ.
Хариу үйлдэл
Иосеф зүүдлэгчээс боол, боолоос хоригдол болсон. Та энэ түүхтэй хэрхэн холбогдож байна вэ?
Иосеф шоронд байхад нь бүх зүйл нурж байгаа мэт санагдахад юу мэдэрсэн гэж та бодож байна? Таны амьдрал дахь зүйлс нуран унахад та хэрхэн давж гарах вэ?
Бурхан түүний түүх дээр ажиллаж байгаа гэдгийг санасаар байхад Иосефт юу нөлөөлсөн гэж та бодож байна? Түүний нөхцөл байдал түүнийг Бурханы хийлгэхийг хүссэн ажилд хэрхэн тохируулсан бэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү уншлагын төлөвлөгөө маань Луи Гиглиогийн "Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй" гэдэг номон дээр суурилсан 7 өдрийн чимээгүй цагийг багтаасан. Уншлага бүр нь Бичээс дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээн дээр тулгуурлан, эргэн ирэх шаардлагатай хүмүүст шинэ эхлэл өгөх ажлыг Бурхан хэрхэн хийж байгааг харуулах болно.
More