Бурханыг сонсох ньЗагвар

Listening To God

7-с 7 дахь өдөр

Сайн Хоньчинг таньж мэдэж эхлэх нь

"Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ-"Иохан 10:14 АБ2013

Дараах хоёр асуултын талаар тунгаан бодохыг би таниас хүсч байна.

Тэнгэрлэг Эцэгтэйгээ та цагийг хамт өнгөрүүлэх үед яг ямархуу байдаг вэ?
Түүнтэй ярилцахад ямар байдаг вэ?

Эдгээрийг тайлбарлахад зориулан хэдэн хоромыг гаргана уу.

Энд миний битүүхэн хэлэх гээд байгаа зүйл бол залбирлын сэдэв юм. Ихэнх хүмүүс "залбирал" хэмээх дэндүү их хэрэглэгддэг үгэнд улиг болсон мэт надад санагддаг. Бид үүнийг хэт сүнслэг байдалтай болгодог. Бид энгийн л хүмүүс болохыг маань гэсэн хэдий ч ямар нэгэн байдлаар бид "сайн" залбирлаар Түүнийг гайхшруулахыг хичээдэг болохыг маань Бурхан мэддэг. Улмаар бид сатааран бас дараагийн удаа "оролдох" хүртлээ бид бууж өгдөг. Үүнийг хийснээрээ бид залбирал гэж ямар байх ёстой тэр утга учрыг мэдэрч чадалгүй өнгөрдөг!

Залбирал гэж Бурхантай бид хэрхэн холбогддогыг маань л хэлдэг зүйл. Түүнтэй бид хэрхэн харилцаа холбоотой байдгыг маань залбирал гэдэг. Тэгвэл биднийг залбирлаар дамжуулан Өөр дээр нь хэрхэн ирээсэй гэж Бурхан хүсдэг вэ? Дэд хууль 6:5-р эшлэлээс харахад Бурханыг бид бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлаасай гэж Тэрээр юунаас ч илүүгээр хүсдэг, тийм биш гэж үү?

Юуны түрүүнд, "залбирал" дээр төвлөрөх бус харин Өөрийг нь таалан-Түүндээр анхаарлаа төвлөрүүлээсэй гэж Тэр биднээс хүсдэг.

Бид ямар ч үед Түүн дээр байгаагаараа, аргаа барсан, үнэ цэнэгүй хэдий ч бүрэн хайрлагдсан өөрсдийгөө бүх хүч чадалтай, бүх алдрыг агуулсан, гэсэн хэдий ч өршөөлөөр дүүрэн Эцэг дээрээ авч ирдэг байх хэрэгтэй. Ингэх үед бид, Түүний хүч чадал, шинэчлэлт, мэргэн оюун ухаан, амар тайван, зөвт байдал, баяр хөөрийн бялхсан аягыг бид олж авдаг. Түүний оршихуйд бялхам дүүрэнамьдрал байдаг. Тэр бол Амьд ус, Амийн Талх мөн.

Залбирах үедээ бид зөвхөн ярих бус харин ярихын хажуугаар сонсдог байх хэрэгтэй. Түүнийг сонсохыг хичээ тэгээд Түүний сайн замыг дага. Баярласан, дүрсгүй, эцэж цуцсан, эргэлзсэн эсвэл айсан ч бай хамаагүй Түүн дээр ир. Үхлийн сүүдэр бүхий хөндий дундуур туучин явах үедээ Түүн дээр ир. Түүн рүү улам ойрт тэгээд амьдрал болон найдварыг өгөгч Түүний тайтгаруулах үгсийг сонс.

Мөн түүнчлэн бид Түүн рүү тогтмол-нэгэн хэвийн уйтгартай амьдрал дундаа, боломжит бусад бүхий л нөхцөл байдлуудад байхдаа ирдэг байх хэрэгтэй. Ингэх үедээ бид өөрсдийнхөө Хоньчныг таньж мэдэж эхэлдэг. Жинхэнэ утгаарТүүнийг таньж мэднэ гэсэн үг.

Миний хувьд, миний залбирлын чимээгүй цаг хамгийн дотны найзуудтайгаа хамт сууж мөн халууун цай хамтдаа оочилж буй мэт сэтгэгдлийг надад төрүүлдэг. Энэ бол үнэхээр гайхалтай. Үнэхээр сайхан, тийм биш гэж үү? Залбирлын амьдралхэмээх номондоо Паул И. Миллер ийнхүү заасан байдаг, "Яарах үедээ Бурханыг таньж мэдэх аргагүй. Яарсан үед дотно байдлыг үүсгэх боломжгүй; дотно байдалд зориулан орон зай, цаг хугацааг гаргах хэрэгтэй."

Бурханыг сонсох гэдэг нь ямар утга учиртай зүйл болох талаарх таны ойлголтыг өнгөрсөн долоо хоног гүнзгийрүүлэх болтугай хэмээн би залбирч байна. Энэ нь бидний төсөөлдөгчлөн тийм ч түвэгтэй учрыг нь олоход бэрхшээлтэй зүйл биш юм. Энэ нь ердөө л худлуудад чих тавин сонсохоо зогсоон, зүрх сэтгэлээ нээн, чимээгүй байж улмаар сайн Хоньчиндоо бидэнтэй холбоо тогтоох боломжийг олгохыг хэлдэг.

Бурханыг сонсох нь өөрсдийн сайн Хоньчноо таньж мэдэх юм гэдгийг та улам гүн гүнзгийгээр ойлгоосой хэмээн би залбирч байна.

Эцэгтээ хандан хэл:Өнөөдөр би Таныг өөрийнхөө бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа эрж хайх болно. Яг одоо би, өөрийнхөө жинхэнэ байгаа бодит байдлаар, жинхэнэ бодит Таны өмнө ирэх болно. Өдөр бүр би Таныг улам илүүгээр таньж мэдэн, улам илүүгээр сонсохыг хүсч байна.

Өнөөдрийн санал болгох магтан дуу: Hillsong United-ийн “Touch the Sky”

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Listening To God

Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.