Бурханыг сонсох ньЗагвар

Listening To God

7-с 5 дахь өдөр

Бөглөрсөн чихтэй хүнд байх шинж тэмдгүүд

Адам, Ева хоёр Бурханыг хамгийн сайн мэддэг байв! Тэдний ирээдүйн үр удам болох гэр бүлийн гишүүд нь ч мөн Бурханы мэддэг байсан, дор хаяж л Түүнийг сайн мэддэг тийм хүмүүс байсан. Яваандаа, хэдэн зуун жилийн дотор ихэнх хүмүүс Бурханд талархахаа больж, Бурханыг бүх зүйлсийнхээ эх сурвалж нь гэдгийг хүлээн зөвшөөрөхөө больцгоов. Гэм нүгэл олширлоо.

Ихэнх гэм нүгэл нь илүү гүн үндэслэсэн гэм нүгэл байгаагын шинж тэмдэг байдаг: Бурханы үнэнийг сонсоход чих маань бөглөгдсөн байх гэм нүгэл, Бурханы үнэний оронд худлыг сонсдог байх зэрэг мөн. Бурхан бол бүх сайн зүйлсийг Өгөгч Нэгэн гэдгийг бид хүлээн зөвшөөрөхөө болих үед аливаа зүйлсийг тод томруун харж чадахаа больдог. Бид ухаалгаар аливаа зүйлсийг сэтгэн бодохоо больдог. Бид үнэнийг сонсохоос татгалздаг. Энэхүү бодит байдлыг Ромын Нэгдүгээр бүлэгт тодорхой илчилжээ.

Биднийг сэрээхүйц мэдэгдэл гэвэл:үнэнийг сонсохоос татгалзах нь үнэн хэрэгтээ Бурханаас татгалзаж байгаа гэсэн үг.Одоо, Христитгэлтэн болохынхоо хувьд бид Бурханы Үгийг үнэн гэдгээр нь хүлээн авах ёстой. Гэхдээ бид худал үнэнүүдийг таньж мэдэн улмаар тэдгээрээс татгалзах байдлаар чихээ цэвэрлэх, Бурханы дуу хоолойд хөглөгдсөн хэвээр байх ёстой.

Үүнтэй нэгэн адил биднийг сэрээүйц баримт гэвэл Бурханаас татгалзагчид тэрхүү хууралтандаа бусдыг татах нь элбэг байдаг, үүнийг бид өнөөдрийн эшлэлүүд болох Эхлэл номноос суралцах болно. Дараах асуултуудын талаар сайтар бодож үзээрэй. Та Бурханыг сонсохгүй байх үед хэн хамгийн ихээр эрсдэлтэй байдалд өртдөг вэ? Таны эхнэр эсвэл нөхөр үү? Таны дарга уу? Таны хүүхдүүд үү? Магадгүй Бурхан таныг үйлчлээсэй гэж хүссэн тэр огт танихгүй хүн ч байж болох юм, тийм биш гэж үү?

Магадгүй одоо би бичихээ зогсоох зохистой цаг байж болох юм тэгснээр та залбиралтайгаар сонсох боломжтой болох юм.

Эцэгээс гуйн залбир:Миний итгэж буй ямар нэгэн бас бүхий л худлуудыг Та надад харуулаач

Өнөөдрийн санал болгох магтан дуу: Hillsong Worship-ийн “No Other Name”

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Listening To God

Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.