Бурханыг сонсох ньЗагвар

Listening To God

7-с 1 дахь өдөр

Бурханы дуу хоолойг сонсох нь

Иовын нэгэн адилаар, би өдөр тутмын хоол унднаасаа илүү Бурханы үгс, зүг чигийг эрхэмлэн дээдэлдэг (дурладаг) байхыг хүсдэг! Та ч гэсэн ингэж хүсдэг үү? Исаиагийн заасан Бичээсийн нэгэн адилаар алхах ёстой замыг маань заах тэр л дуу хоолойг сонсдог байхыг би хүсдэг.

Гэхдээ би хэрхэн Түүний дуу хоолойг сонсох вэ? Тэрээр үнэхээр надтай ярьсан хэвээрээ байгаа гэж үү? Зоригтой бай! Бурхан бол хамгийн шилдэг харилцагч Нэгэн! Тэрээр харилцааг бэлэг болгон бүтээсэн. Энэ нь Тэрээр бидэнтэй ярьдаг, бид Түүнийг сонсоод зогсохгүй, Түүний дуу хоолойд хариулах чадвартай гэсэн үг. Хэрэв Бурхан бидэнтэй ярьсан хэвээр байгаа юм бол, Түүний дуу хоолойг таних болон сонсоход өөрсдөөсөө хамаарах бүхнээ бид хийх ёстой! Жинхэнэ харилцаанд сонсох үйлдэл нь юу юунаас илүү шаардлагатай хэдий ч эсрэгээрээ дутагдах нь элбэг.

Нэгдүгээрт, Бурхан бидэнтэй ярьдаг зарим арга замуудаас авч үзье.

Бурхан Өөрийн Үгээр дамжуулан бидэнтэй ярьдаг. Бурхан Үгээрээ дамжуулан бидний амьдрал дахь Өөрийнхөө хүсэл болон төлөвлөгөөг аль хэдийнээ илчилсэн. Түүний Үгийг уншихад цаг зарцуулах нь Түүний ярихыг шууд сонсох хүчирхэг арга замуудын нэг мөн.

Бурхан Өөрийн Шивнээгээр дамжуулан бидэнтэй ярьдаг. Тэрээр ихэнхдээ зөөлөн дуу хоолойгоор сүнсэнд маань хандан ярьдаг. Зүүд, алсын харааг өгдөг бас/эсвэл үүссэн нөхцөл байдлыг даван гарахад минь удирдан чиглүүлдэг. Тэрээр мөн бидний бодол санааг Өөрийнхөө төлөвлөгөө рүү чиглүүлдэг.

Бурхан Өөрийн Хүмүүсээр дамжуулан бидэнтэй ярьдаг. Зарим үед биднийг гэсэн Өөрийнхөө зүрх сэтгэлийг бусад Христитгэлтнүүдээр дамжуулан хэлдэг. Энэ нь урамшуулах, зэмлэх эсвэл чиглүүлэх хэлбэртэй байж болно.

Энэхүү богинохон, долоо хоногийн уншлагын төлөвлөгөө нь саад болох дуу чимээнээс зайлсхийхийг танд зааж, Түүний дуу хоолойд анхаарлыг тань төвлөрүүлж, зүрх сэтгэлийг тань бүрэн татахаар бидний хайрт Аавын зүрх сэтгэлээс гарах болтугай гэж би залбирч байна.

Эцэгээс залбиран гуй: Сайн сонсогч болохын тулд би юу хийх ёстой вэ?

Өнөөдрийн санал болгох магтан дуу: Kim Walker-Smith-ийн “Yield My Heart”

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Listening To God

Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.