Бурханыг сонсох ньЗагвар

Listening To God

7-с 4 дахь өдөр

Хүслээрээ хууртагдсан

Гэм нүглийн үүсэл нь эдгээр худлуудаас эхэлдэг: Бурхан бол сайн Бурхан биш, Түүнд итгэж болохгүй, Тэрээр биднээс аливаа зүйлсийг нууж байдаг. Энэ хууралт нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Хэрэв энэ нь тийм ч муу зүйл биш бол, Евагийн нэгэн адил, эдгээр худлуудтай бидний төрөлхийн хүсэл эрмэлзэл нэгдэж байдаг! Эдгээр хууралтууд нь биднийг Бурханаас тусгаарлахын тулд Сатаны хүсэлтэй нэгдэх шаардлагатай болдог.

Ева жимсийг харсан тэгээд түүнд энэ жимс нь үнэхээр сайхан, сэтгэл татам харагдсан. Тэрээр мөн агуу гэгээрэл, мэдлэг болон магадгүй улам илүү эрх мэдлийн урхинд уруу татагдсан.Чи Бурхан шиг болох болно.Тэр үнэхээр хууртагдсан!

Таны хувьд энэ нь боломжтой зүйл үү? Хэр олон удаа та нүднийхээ хүсэлд болон хязгаарлагдмал ойлголтынхоо урхинд татагдаж байсан бэ? Би таныг энэхүү асуултаар санаагаар чинь унагах гээгүй юм шүү харин сэрэмжлүүлэх гэсэн юм шүү, учир нь анд минь энэ заавал ийм байх албагүй!

Бурханы дуу хоолойтой холбогдсон амьдралаар амьдрах гэдэг нь Түүнийг олж харахын тулд Түүний зааврыг дагахыг хэлдэг. Түүнд алдрыг, талархалыг болон магтаалыг хором бүртээ өргө учир нь Тэр тантай үргэлж хамт байдаг! Энэхүү ариун харилцаа холбоо гэдэг ямар ч нөхцөл байдалд бид өөрсдийнхөө найдварыг Түүнд тавих бас бидний зүрх сэтгэл, бодол санааг хуурахуйц бүхнээс нүд болон чихээ таглахыг хэлдэг.

Энэ дэлхий минийх биш бас таных ч биш! Тэрхүү шинэ тэнгэр, газар бол Аврагчидаа итгэж найдсаар байгаа тэсвэр хатуужилтай хүмүүсийг хүлээж байдаг. Урсан өнгөрөх хэв загвар болох хий хоосон салхины араас бид хөөцөлдөх шаардлагагүй.“Сайхан зүйлсийг” олж авч чадахгүй өнгөрөх вий гэж бид айх шаардлагагүй учир нь агуу мөнхийн шагнал биднийг хүлээж байгааг бид мэддэг. Мөн бидний Бурхан бол цор ганц үнэн Сайхан зүйл гэдгийг бид мэддэг! Тэр бол бидэнд хэрэгцээтэй Бүх зүйл маань, бидэнд Хангалттай Нэгэн, биднийг Гүйцээгч Нэгэн мөн!

Эцэгээс гуйн залбир:Миний хийвэл зохих зүйл юү байна вэ эсвэл зүрх сэтгэл маань үргэлж Таныг гэсэн байхын тулд мэдвэл зохих юү байна вэ?

Өнөөдрийн санал болгох магтан дуу:Jimmy Needham-ийн “Clear the Stage”

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Listening To God

Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.