Бурханыг сонсох ньЗагвар
Сүнсний зөвлөх хороонд тань хэн хэн багтдаг вэ?
Христийн дагалдагчид болох бусад хүмүүсээр дамжуулан Өөрийнхөө хүсэл болон мэргэн оюун ухааныг Бурхан ихэнх тохиолдолд танд харуулах болно! Зүрх сэтгэлд маань аливаа зүйлийг хэлэхдээ Бурхан бусад Христитгэлтнүүдийг ашиглаж байсан цаг мөчүүд үнэхээр тоо томшгүй олон! Пасторуудаар, подкастаар, найзуудаар маань, хүүхдүүдээр минь, блог бичигчээр эсвэл LifeGroup дэх хэн нэгнээр дамжуулан би Түүний шивнэхийг сонсдог. Би үнэндээ тэдний заримыг нь миний Сүнсний зөвлөх хорооны нэгэн мэтээр үздэг. Эдгээр нь: миний эхнэр эсвэл нөхөр, зөвлөгч, залбирлын хамтрагч, найз болон эцэг эх минь.
Таны хувьд хэн байдаг вэ? Та хүндэтгэдэг бусад итгэгчидээс тусламж хайн бас нээлттэй зүрх сэтгэлээр тэднийг сонсдог уу? Бусад Христитгэлтнүүдтэй (ялангуяа Бурханы Үгэнд өсч буй, үүнд суурилсан) тогтмол холбоотой байх нь таны итгэлийн амьдралд маш чухал.
Тэднийг зүгээр л сонсох нь хангалттай бус шүү. Та сонссон зөвлөгөө эсвэл мэргэн ухааныг ихэнх тохиолдолд амьдралдаа хэрэгжүүлж эсвэл ашигладаг уу?
Ухаан суу улмаар Христитгэлтнүүдтэй холбоотой хэвээрээ бай! Итгэлийн гэр бүлийнхнийхээ хэлж ярихыг нь сонс. Бидэнд тэд хэрэгтэй бөгөөд тэдэнд та ч бас хэрэгтэй. Бидний өнөөдрийн унших Сургаалт үгс 18:2-р эшлэлд “бүхнийг мэддэг нэгэн байх нь” алдаа болохыг шулуухан хэлсэн байдаг.
Миний хувьд, би мулгуу нэгэн мэт байхыг хүсдэггүй. Надад тусламж хэрэгтэй. Надад мэргэн оюун ухаан хэрэгтэй байна. Даруу хэвээр байх, заахуйц нэгэн байхыг би сонгох хэрэгтэй, тэгснээрээ би Бурханы зүг чиг, залруулга, хүслийг сонсох боломжтой болохын тулд юм. Зүрх сэтгэлдээ би даруу хэвээр бас заахуйц нэгэн байх хэрэгтэй—учир нь Өөрийнхөө бусад хүүхдүүдээр дамжуулан Бурхан ихэнх тохиолдолд бидэнтэй ярих болно.
Эцэгээс гуйн залбир:Сүнсний зөвлөх хороонд маань хэн хэн байх хэрэгтэй вэ?
Өнөөдрийн санал болгох магтан дуу:“Set a Fire” Will Reagan ба United Pursuit
Энэ төлөвлөгөөний тухай
Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.
More