Бурханыг сонсох ньЗагвар

Listening To God

7-с 6 дахь өдөр

Танихгүй хүнээс хол байх

Христийн бие махбодын ихэнх нь танихгүй хүний дуу хоолойд хууртагдахад өртөх нь олширсон.Өрсөлдөхүйц, бурханлаг бус дэмий ярианаас болж Бурханы дуу хоолойг сонсох нь үнэхээр амаргүй болж ирдэг. Харамсалтай нь, Түүний Үгэнд заасан байдаг Бурханы шинж чанар, үнэнд тэд эргэлзэж эхэлдэг.

Энэхүү асуудлын үндэс нь цэцэрлэгт оршин суугч байсан Евагаас эхэлсэн болохыг бид хардаг.

Мөн би дараах зүйлсийн талаар олонтаа тунгаан боддог.
Ева яагаад могойн зальт хуурамч үйлдлийг сонсоход тийнхүү татагдсан юм бол?
Энэ нь үл таних нэгний дуу хоолой болохыг тэрээр яагаад мэдээгүй юм бол?

Дараах зүйлсийн талаар би олонтаа эргэцүүлэн боддог.Бурханыг, өөрийнхөө Хоньчинг Ева хэр сайн мэддэг байсан бэ?Тэрээр дайсны худлуудаар нөлөөлөгдөхдөө маш амархан нэгэн байсан мэт надад санагддаг.
Ева яагаад тийм амархан хууртамтгай нэгэн байсан юм бол?

Ева үнэн юү болохыг мэддэг байсан хэдий ч үнэнд ганхашгүйгээр суурилсан нэгэн байгаагүй. Тэрээр Бурхан юү гэж хэлсэн байдгыг мэддэг байсан хэдий ч Тэр бол итгэл даахуйц бас сайн Бурхан гэдгийг- Тэр Хэн болохыг бүрэн ойлгоогүй байсан. Тэрээр өөрөөс нь ямар ч сайн зүйлийг хэзээ ч нуухгүй гэдгийг тэр ойлгоогүй байсан.

Хориглосон жимсийг идэхээсээ өмнө, тэрээр муу ёрын зүйл, худал хуурмаг гэдгийг мөн өөрийнхөө Эцэгийн үгэнд дуулгаваргүй байхад мэхлэгдэх боломжтой гэдгийг мэддэггүй байсан.

Энэ нь бидний хувьд худал зүйл! Бид эдгээр зүйлсийг сайн мэддэг! Бидэнд зориулан Бурханы Үгийг үнэний хөтөч болгон, Ариун Сүнсийг (Үнэний Сүнсийг) бидний Зөвлөгч болгон, бас Есүс Христийг бидний Аврагч мөн үнэнч Өмгөөлөгч болгон өгснийх нь төлөө Бурханд талархъя!

Гэсэн хэдий ч, бид ч бас Евагийн нэгэн адилаар үл таних нэгнийхудлуудыг сонсоход татагддаг. Яагаад?

Нэг шалтгаан гэвэл, муу ёрын сүнсний худлыг бид өөрсдийнхөө "зугаа цэнгэлээр" дамжуулан зугаацуулах нь элбэг байдаг. Зурагт, интернэт, кино, ном, сэтгүүл гэх мэт нь ихэнхдээ Бурханы дуу хоолойг үгүйсгэдэг бөгөөд аль хэдийнээ бидний оршин буй нийгмийг эзлэн авсан. Гэсэн хэдий ч бидний бодол санаа, зүрх сэтгэл маань амьд, идэвхитэй бас урамшуулагч Бурханы Үгийг шингэрүүлсэн, бохирдуулсан бас хатингиршсан байдалтай болгохын хажуугаар эдгээр бурханлаг бус, худал дуу хоолойг сонсоход бид хэмжээлшгүй их цагийг зарцуулдаг!

Бид Хоньчноо таньж мэдэх шаардлагатай! Бид Түүний ногоон талаас шим тэжээлээ олж авах шаардлагатай. Түүний дуу хоолойг дагадаг байхын тулд бид Түүнд ойртох хэрэгтэй.

"Хоньчноо таньж мэдэх" талаар танд тус болохуйц ойлголтуудыг бид хамааруулах учраас маргаашийн хамгийн сүүлийн чимээгүй цагийг заавал хийгээрэй!

Эцэгээс залбиран гуй: Таниас бус өөр дуу хоолойнуудыг би сонсож байна уу?

Өнөөдрийн санал болгох магтан дуу: Kristian Stanfill-ийн дуулсан "My Heart Is Yours"

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Listening To God

Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.