Бурханыг сонсох ньЗагвар
Та анхаарлаа хандуулна уу?
Сонсох болон чих тавин сонсох гэсэн хоёр ойлголт байдаг.
Сонсох гэж ямар нэгэн дуу чимээ эсвэл мэдээллийг ялгах чадварыг хэлдэг.
Чих тавих сонсох гэж тэдгээрт анхаарал хандуулахыг хэлдэг.
Өнөөдрийн Бичээс уншлага болох Иеремиа номын хэсэг нь эмгэнэлтэй гунигтай боловч харамсалтай нь элбэг байдаг зүйл мөн. Хуучин гэрээн дэх эдгээр түүх нь бид Бурханд өөрсдийн бүх зүрх, оюун ухаан, хүч чадлаараа бүрэн анхаарал хандуулахгүй байх үед өмнө маань байх аюулыг бидэнд сэрэмжлүүлдэг маш том улаан гэрэл юм. Яагаад? Учир нь, бид Бурханд болон Түүний арга замуудад анхаарал хандуулахгүй байх юм бол бид урагшаа биш хойшоогоо, буруу зүг рүү явж байгаа гэсэн үг юм. Ихэнхдээ эдгээр буруу замууд нь биднийг харанхуй, сүйрэл бүхий газарт хүргэдэг.
Сатаарлын буруутан нь ихэвчлэн цаг наргүй хуваарь, хүүхдүүдээ өсгөх, илүү их зүйлийг эрэлхийлэх, эсвэл тоо томшгүй олон гэнэтийн бэлгүүдийг агуулсан электрон хэрэгсэл гэх мэт гэм зэмгүй, сэтгэл татахуйц өгөөш байдаг!
Миний мэдэхийн, зургаан хүүхэд маань бүгдээрээ маш сайн сонсголтой төрсөн хэдий ч тэд сонсохдоо удаан байх нь элбэг! Заримдаа тэдний анхаарлыг нэн даруй татах цорын ганц зүйл бол миний нууц код үг болох: зайрмаг гэдэг үг байдаг. Тэр даруй тэд анхаарал хандуулж, дараа нь “Гайхалтай! Ээж, та биднийг хуурлаа гэж үү?” гэцгээдэг. Тэгэхэд нь би гэмшингүйгээр “Үгүй дээ, би та нарын анхаарлыг л татах гэсэн юм!” гэж үнэнээ хэлдэг.
Үнэндээ, ухаалаг утсанд гэр бүлээсээ илүү анхаарал төвлөрүүлэх үед би ч гэсэн идэвхгүй сонсогч болчих гээд байдаг. “Айн … миний хүү юу гэсэн бэ?”
Эдгээр байдаг л алдаагаа хараад бид инээд алддаг хэдий ч энэ нь сайн зүйл үнэхээр биш. Энэ бол тухайн хүнийг хүндлэхгүй байгаа хэрэг. Бурханыг үл тоомсорлох нь Түүнийг эмгэнэлтэйгээр доогуур үнэлж бас Түүнд илт дуулгаваргүй байгаа байдал юм.
Хэрэв бид тэнгэрлэг Эцэгээ бүх зүрх сэтгэлээрээ дагах гэж байгаа бол, бид Түүний мессежнүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй! Түүний тэнгэрлэг харилцаа холбоо нь маш олон төрлийн хэлбэрээр илэрхийлэгддэгийг сана: Түүний Үгээр, итгэгч нэгний зөвлөгөөгөөр, Библи уншлагын төлөвлөгөөгөөр, зүүд эсвэл зөнгөөр, шивнэлээр эсвэл ёврох бодол санаагаар. Тиймээ, Бурханы харилцаа холбооны арга зам нь үнэхээр өргөн. Учир нь Тэр бол АГУУ Бурхан, тантай тогтмол холбогдохыг хүсэж байдаг харилцаа холбооны мэргэжилтэн мөн!
Эцэгээс залбиран гуй: Танд анхаарал хандуулахаас намайг сатааруулж буй зүйл юу вэ?
Өнөөдрийн санал болгох магтан дуу: Lauren Daigle-ын “First”
Энэ төлөвлөгөөний тухай
Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.
More