Өдөр бүрийн эрдэнэс-Хааны охин болохынхоо хувьд титмээ тэгшлэх ньЗагвар

Daily Jewels- Aligning Your Crown As A Daughter Of The King

7-с 7 дахь өдөр

  7 дахь өдөр: Бүү эцэж цуцагтун

Эцэж цуцах: асар ихээр ядрах; сульдах: өөр бусад ямар нэгэн зүйлийг харах эсвэл мэдрэхээс татгалзах:

Та дөнгөж сэрэнгүүтлээ хэдэн цагийн дараа эргээд унтахаа тоолж үзэж байсан уу? Үгүй, би л ганцаараа гэж үү? Тэгвэл би өөрийгөө танд тайлбарлая. Бие махбодын хувьд ядарсан байж болох ч тохирох үг бол "эцэж цуцсан" бөгөөд энэ нь АСАР ИХЭЭР сульдахыг хэлдэг ба улмаар татгалзлын шалтгаан болдог. Эмэгтэй хүн болохынхоо хувьд би "бүх зүйлийг" хийх хэрэгтэй бөгөөд ингэхдээ та сайхан харагдах ёстой, хүлээгээрэй бас БҮХ ЗҮЙЛД сайн дураараа туслахаа бүү мартаарай. Дасгал заавал хийж, салат идэж, хамгийн сүүлийн зүйл гэвэл ӨДӨР бүр хүүхдүүд чинь идэх хоолтой, цэвэр дотуур хувцастай байх ёстойг бүү мартаарай! Зүгээр л үүнийг бичихэд би бүр ядарчихлаа!!

Олон зүйл зэрэг зэрэг болж байх үед эцэж цуцах маш амархан байдаг. Ихэвчлэн эцэж цуцсан үедээ зүрх сэтгэл минь тавгүйтэж эхэлдэг бөгөөд хэнд ч хангалтгүй мэт мэдрэмж надад төрж эхэлдэг. Хэрхэн "үгүй" гэж хэлэх талаар би зөвлөгөө авах хэрэгтэй учир нь галзуурах шахах үедээ ч хүртэл бүх зүйлийг "шахахдаа" би үнэхээр гарамгай нэгэн. Би бас ОЛОН зүйлийг "эхлэх" дуртай хэдий ч үнэндээ алийг нь ч дуусгадаггүй. Танил сонсогдож байна уу?

2007 онд амьдралдаа байх ивээлтэй хэсгүүдийг ч хүртэл оролцуулаад бүхий л зүйл дээр эцэж цуцсан үе надад гарч билээ. Угаалга хийх ч хүртэл хүнд санагдаж эхэлсэн. Чуулганд би оролцох ёстой байсан бөгөөд эхлэхээс нь өмнөхөн би оролцохоо болих шахсан учир нь энэ дахиад л нэг өөр зүйл мэт надад санагдаж байлаа. Би залбирч байхдаа Эзэн намайг яв гэж нудрах мэт мэдрэмж надад төрсөн. Дотогшоо ороход минь тэд биднээс утсаа тавиад, иоганы дэвсгэр, Библиэ бас тэмдэглэлийн дэвтрээ аваад ор гэж хүссэн. Магтаал үнэхээр гайхалтай байсан хэдий ч энэ чуулганы хамгийн шилдэг зүйл нь Есүстэй цагийг өнгөрүүлэх боломж байлаа. Есүс бид 2 л байсан бөгөөд Бурханы гайхалтай хүмүүс аягыг минь дүүргэн байсан юм. Би өвдөг сөгдөн эцэж цуцсан, сульдсан мэт мэдрэхгүй байхад надад туслахыг Бурханаас гуйн залбирахдаа эдгээр үгийг сонссон: "Тэмцэлдэхээ боль." Үнэхээр тодорхой! Тэмцэлдэх гэдэг үгийн тодорхойлолт нь, "ямар нэгэн зүйлд хүрэх эсвэл олж авахын тулд асар их хүчин чармайлт гаргах" юм. Зүрх минь хүчтэй цохилж эхэлсэн учир нь тэр л хоромд би бүхий л зүйлийн төлөө (ажил, гэрлэлт, үйлчлэл, хүүхдүүдээ хүмүүжүүлэх дээрээ) тэмцэлдэж байснаа ухаарсан. Бүхий л зүйлээ амжилттай байлгахаар бас төгс байхаар би асар ихээр тэмцэлдэж байсан нь намайг сульдсан байдалд хүргэсэн. 

Тэр л өдөр энэ бүхнээ би тавьж явуулсан. Би гараа дэлгэн, Тэнгэрлэг Эцэгтээ бүхнээ өргөв. Энэ миний ачаа хэзээ ч байгаагүй. Төгс төгөлдөр байдал, сошиал медианаас хоцрохгүй байх, амжилттай байх ачаа зүрхийг минь даран байлаа. Есүсийн гарт би бутран унасан бөгөөд үүнээс хойш амьдрал минь Түүнд бий бөгөөд энэ нь гоё туузанд ороосон төгс төгөлдөр байдал хэзээ ч байгаагүй. Тэр тантай хамт, Түүний гар таныг тэврэхэд болон хэзээ ч танд зориулагдаагүй байсан тэр ачааг таниас авахад бэлэн байна. Та бол үнэхээр хайрлагдсан нэгэн! 

Өдөр бүрийн залбирал:

Тэнгэрлэг Ааваа,

Би үнэхээр эцэж цуцсан байдалтай байгаа бөгөөд өнөөдөр Та надад үнэхээр хэрэгтэй байна! Тэмцэлдэхээ больж, ТАН руу л хараагаа сунгахад Таны тусламж надад хэрэгтэй байна! Тантай хамт байхад хэн болохоос минь хамааралгүйгээр Та намайг хайрладаг бөгөөд хэзээ ч надад зориулагдаагүй байсан ачааг үүрэхээр Та хүлээж байдаг гэдгийг би мэднэ. Бурхан Ааваа, би үнэхээр Тантай л хамт байж чадна. Бодол санааг минь шинэчлэн, өнөөдөртэй нүүр тулах хүчийг надад өгөөч. Таны оршихуйд чимээгүй байж, Таны надад зориулсан бүхий л ХАЙР ба НИГҮҮЛСЛИЙГ мэдрэхэд надад туслаач. Би бол төгс бус бөгөөд Таны нүдэнд үзэсгэлэнтэй нэгэн! Есүсийн Нэрээр залбиран гуйлаа.

Хайртай шүү,
Охин чинь

 

Титмээ зүүхээ та өнөөдөр бүү мартаарай!

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Jewels- Aligning Your Crown As A Daughter Of The King

Эргэн тойрноо хар. Эмх замбараагүй байдал дунд олдохуйц эрдэнэ үргэлж байдаг. Өдөр бүрийн эрдэнэс бол Хааны охин болохынхоо хувьд титмээ зоригтойгоор тэгшлэхэд таныг дуудах чимээгүй цагийн судлал бий. Энгийн байдаг л газарт нуугдсан байх хосгүй эрдэнэсийг олох эрдэнэсийн эрэлд надтай нэгдэгтүн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Үзэсгэлэнтэйгээр бүтээгдсэн-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://beautifullydesigned.com/