Өдөр бүрийн эрдэнэс-Хааны охин болохынхоо хувьд титмээ тэгшлэх ньЗагвар

Daily Jewels- Aligning Your Crown As A Daughter Of The King

7-с 2 дахь өдөр

  2 дахь өдөр: Гэмшихгүйгээр унтаж амрах

Амралт: амрахын тулд ажиллахаа эсвэл хөдлөхөө зогсох, өөрөө өөрийгөө сэргээх эсвэл хүчээ сэлбэхийг хэлнэ.

Та төлөвлөх дуртай хүн мөн үү? Би жагсаалт гаргахдаа тийм ч гарамгай хүн биш хэдий ч сайхан зүйлийг худалдан авах дуртай хүн. Төлөвлөгчийнхөө хором бүрийг дүүргэсэн байх нь соёлын маань хувьд хэвийн зүйл. Амьсгалахад ч хүртэл хангалттай хугацаа байхгүйгээс болоод зарим өглөө би дуртай дургүй сэрдэг. Үр бүтээлтэй байж чадахгүй л бол хэрэггүй нэгэн мэт мэдрэмж төрөх нь зуршил мэт болсон. Зав чөлөөтэй хэдэн хором гарах юм бол сошиал медиаг гүйлгэн харж байгаа болохоо би анзаардаг. Хэдэн долоо хоногийн өмнө би санаа зовсон, мэгдэн сандарсан байгаагаа ухаарсан учраас зөвлөгчдийнхөө нэг рүү нь би утасдахад тэр надаас сүүлийн үед "амарсан" эсэхийг минь асуув. Хариулт минь үгүй гэдгийг би зүрхэндээ мэдэж байсан учраас би дуугаа хураалаа. 

Зав чөлөөгүй эмэгтэйчүүд зав чөлөө гарах хоромдоо л гэмших мэдрэмжийг мэдрэх түгээмэл холбоосийг би харж л байлаа. Яагаад ийм байдаг вэ? Шинэчлэгдэн, сэргээгдэхэд зориулсан цаг огт үлдээлгүйгээр дүүрэн хувиартай байх хэрэгцээ шаардлагыг бид яагаад мэдэрдэг юм бол? Өнөө өглөө би 10:30-д сэрсэн бөгөөд надад төрсөн хамгийн анхны бодол маань "би ямар залхуу юм бэ." гэдэг байв. Хэрэв би өнгөрсөн 2 долоо хоногоо эргэн харах юм бол би ЯМАРЧ ЗОГСОЛТЫГ АВААГҮЙ. Амрах хэрэгцээгээ яагаад бид зөвтгөх ёстой гэж боддог вэ? Бид өөрөө өөрсөддөө цаг гаргах юм бол нийгэм маань биднийг залхуу нэгэн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Бидний ихэнх маань тэдгээр дуу хоолойг сонсох сонголтыг хийн өөрсдийгөө эцэж цуцаадаг учир нь бүтээмж багатай нэгэн мэт мэдрэмжийг бид мэдрэхийг хүсдэггүй. 

Өдөр эсвэл долоо хоног чинь танд санаа зовсон мэдрэмжийг төрүүлж болох юм тиймээс яг одоо зогс тэгээд Библиэ нээ гэж би таныг урамшуулахыг хүсэж байна. Эмх замбараагүй байдлын минь дунд унтаж амрахаас хамаагүй илүү зүйл бидэнд хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Бидэнд Бурханы ер бусын амралт хэрэгтэй. Миний найз бөгөөд Түүн дуу хоолой хөдөлгөөний үүсгэн байгуулагч Жэнни Донелли АМРАЛТ гэсэн видео цувралыг гаргасан. Тэр намайг төдийгүй хэдэн мянган эмэгтэйчүүдийг 

энэ бүхнийг бүтээсэн Түүнд бүхнээ сул тавихад урамшуулдаг. Тэнгэрлэг Эцэгтээ зориулан цаг гаргаарай гэж би таныг урамшуулахыг хүсэж байна тэгснээрээ таны сүнсийг амрахад мөн юу чухал болох дээр анхаарлаа төвлөрүүлсээр байхад Тэр танд туслах болно. Өдөртөө амрах зай үлдээх юм бол Түүнд байгаа бүхнээ сул тавих цаг бидэнд гарах бөгөөд тэгснээрээ хийх ёстой зүйлсийнхээ жагсаалт дотроос Түүний амар тайвныг бид олж авах болно. Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярихаас өдрөө эхлүүлцгээе. 

Өдөр бүрийн залбирал:

Тэнгэрлэг Ааваа, 

Өнөөдөр өдрөө хөндлөнгөөс хянахад зориулан цаг гаргахад надад туслаач. Хийж байгаа зүйлээ зогсоон, Таны хийж буй зүйлд анхаарлаа хандуулахад хэрэгтэй цаг мөчийг надад илчлэн харуулаач. Байгаа бүхнээ Танд сул тавих "амралтын" тэр хормуудыг олоход надад туслаач. Ямар ч зүйлийг шийдэхийн тулд зүрх сэтгэл болоод оюун санааг маань шинэчлэх Нэгэн гэдгийг чинь би мэднэ. Хаадын Хаан, Аав ТАНЫХАА дотор АМАРЧ болно гэдгийг өнөөдөр, өдөр бүрт минь надад сануулж өгөөч. "Хийх зүйлийн жагсаалт" минь хэн болох вэгэдэг жагсаалтыг минь дарахгүй байх болно. Таны тэрхүү үзэсгэлэнтэйгээр бүтээсэн Хааны охин болоход минь надад туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа.

Хайртай шүү,

Охин чинь

Титмээ зүүхээ та өнөөдөр бүү мартаарай!

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Jewels- Aligning Your Crown As A Daughter Of The King

Эргэн тойрноо хар. Эмх замбараагүй байдал дунд олдохуйц эрдэнэ үргэлж байдаг. Өдөр бүрийн эрдэнэс бол Хааны охин болохынхоо хувьд титмээ зоригтойгоор тэгшлэхэд таныг дуудах чимээгүй цагийн судлал бий. Энгийн байдаг л газарт нуугдсан байх хосгүй эрдэнэсийг олох эрдэнэсийн эрэлд надтай нэгдэгтүн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Үзэсгэлэнтэйгээр бүтээгдсэн-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://beautifullydesigned.com/