Өдөр бүрийн эрдэнэс-Хааны охин болохынхоо хувьд титмээ тэгшлэх ньЗагвар

Daily Jewels- Aligning Your Crown As A Daughter Of The King

7-с 4 дахь өдөр

  4 дэх өдөр: Хайртай, хайргүй

Төстэй: ижил зан чанар эсвэл шинж чанарыг агуулах; адилхан байхыг хэлнэ.

Би хүмүүстэй хамт байх үнэхээр дуртай! Үнэн шүү! Таньдаг хүнтэйгээ би таарах үедээ тэднийг "хүчээр тэвэрдэг" гэж нөхөр маань хэлдэг. Хүн бүр тэврүүлэх дуртай байдаггүйг тэр надад дандаа сануулдаг. Энэ бол миний хувьд үнэхээр солиотой зүйл. "Найз нарын" маань нэг нь надад дургүй болохыг саяхан олж мэдэх үед энэ сануулга үнэхээр тохиромжтой байлаа. Юу гэнээ? Би өрөөнд орж ирэх үед тэр надаас тахал мэт зугтааж байсныг нь би хэзээ ч мартахгүй. Яагаад гэдгийг нь би сайн мэдээгүйгээсээ болоод юу хийсэн, хэлсэн болох талаараа хоёр өдөр бодож өнгөрүүллээ. Тэр бодол намайг үгүйрүүлсэн бөгөөд санааг минь зовоов. 

Нас үл харгалзан, эмэгтэй хүн бүр үүнтэй адил зүйлийг үзэж туулсан гэдэгт би итгэдэг. Утсаа аваад, залбирлын зөвлөгчийнхөө нэгэн рүү би залгалаа. Есүс Христтэй гүн харилцаанд орох эхэн үед энэ тохиолдсон юм. Би "тэврэх"-тэй адилхан "засах"-даа үнэхээр дуртай хүн. Утсаа аваад, өөрийгөө "өмөөрөн", учрыг нь олохыг би хүсэж байсан учир нь хэн нэгэн надад дургүй гэсэн бодол зүрхийг минь шархлуулж байв. Зөвлөгч маань "тэр" гэдгээс яагаад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэсэн мэдрэмж "намайг" үгүйрүүлэх болсон руу харилцан яриаг минь өөрчилсөн.

Бусад хүмүүс таны талаар ямар мэдрэмжтэйг мэдэхийн аргагүй эвгүй нөхцөл байдалд орох эсвэл татгалзлалыг та мэдэрч байсан уу? Бүхий л аюулгүй байдал, итгэлтэй байдлаа бусад хүмүүст тавьсан болохоо ухаарах аяныг би эхэлсэн. Тэр намайг Дуулал 139 рүү "Аяа Бурхан, намайг судлан зүрхийг минь мэдээч…" Бодит байдал дээр зүрхийг минь мэдэх боломжийг би Бурханд хэзээ ч олгож байгаагүй учир нь би бусад хүмүүсийн зүрхийг мэдэхийг хичээсээр байлаа. Тэдний зүрх ямар байдалтай байгаад хамаг анхаарал минь төвлөрсөн байсан бөгөөд өөрийнхийгөө тоохгүй өнгөрч байв. Тэгээд би залбирах үедээ бусад хүмүүс миний талаар юу гэж бодох нь тэдний үзэл бодол бөгөөд би Эзэнд дуулгавартай л байгаа бол энэ л ганцхан миний чухал байдал болохыг ухаарсан. Бурхан миний өмгөөлөгч хэдий ч өмнө нь өөрийгөө өмгөөлөх боломжийг би Түүнд хэзээ ч олгож байгаагүй. Дуулал номыг нээн, чангаар уншаарай гэж би таныг урамшуулахыг хүсэж байна. Бурхан таны төлөө тулалдаж буй учраас дуугүй байх хүмүүжлийг төлөвшүүлэх боломжтой болохыг та харж эхлэх болно. 

Өдрөө та эхлүүлэхдээ, "зүрхийг минь мэдээч" гэж Бурханаас гуйн залбирахыг би таниас хүсэж байна. Татгалзал шархлуулахуйц хэдий ч энэ нь хэн болохыг тань тодорхойлдоггүй, Тэнгэрлэг Эцэг чинь үүнийг тодорхойлдог. 

Өдөр бүрийн залбирал:

Тэнгэрлэг Ааваа, 

Өдрийн туршид Та надад ямар их хайртай болохоо сануулж өгөөч гэж би Таниас гуйн залбирч байна. Намайг хайрладаг хүмүүсийн хажуугаар намайг үл хайрладаг хүмүүс бас бий. Намайг хайрладаг, дэмждэг, намайг урамшуулахаар бас Тан руу намайг улам ойртуулахаар амьдралд минь Таны өгсөн хүмүүст анхаарлаа төвлөрүүлэхэд надад туслаач. Зөвхөн Тантай харилцах харилцаанаас үнэ цэнээ олж авахад надад туслаач. Намайг хэзээ ч орхихгүй хаяхгүй цор ганц Нэгэн бол Та мөн. Есүсийн Нэрээр залбирлаа.

Хайртай шүү,

Охин чинь

Титмээ зүүхээ та өнөөдөр бүү мартаарай!

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Daily Jewels- Aligning Your Crown As A Daughter Of The King

Эргэн тойрноо хар. Эмх замбараагүй байдал дунд олдохуйц эрдэнэ үргэлж байдаг. Өдөр бүрийн эрдэнэс бол Хааны охин болохынхоо хувьд титмээ зоригтойгоор тэгшлэхэд таныг дуудах чимээгүй цагийн судлал бий. Энгийн байдаг л газарт нуугдсан байх хосгүй эрдэнэсийг олох эрдэнэсийн эрэлд надтай нэгдэгтүн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Үзэсгэлэнтэйгээр бүтээгдсэн-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://beautifullydesigned.com/